Зуун зараанаас зугтах нь буюу шарталтаас сэргийлэхүй!

201106Ажил албаны, уулзалт, үдэшлэг, цэнгээн гэх мэт олон нѳхцѳлд алкохол тодорхой хэмжээнд хэрэглэх шаардлагатай үе тохиолддог. Мэдээж энэ сайшаалтай зүйл биш ч биеэ зовоолгүйгээр маргаашаа хэрхэн гэгээтэй эхлүүлэх вэ гэдэг асуудалтай үе үе тулгардаг.

Бид яагаад шартдаг вэ?

Шартахад олон шалтгаан нѳлѳѳлдѳг ч голдуу шартсаны дараа бие хүнд оргих, толгой ѳвдѳх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр нь алкохол биед орж ирэхэд орж ирсэн хэмжээнээсээ даруй их хэмжээний шингэнийг гадагшилуулдагтай холбоотой юм.

Тэгвэл шартахгүйн тулд яах ёстой вэ?

Шартсаныхаа дараа арга хэмжээ авахаас илүү шартахаасаа ѳмнѳ арга хэмжээ авах нь таны эрүүл мэндэд илүү тустай юм. Мэдээж алкохолыг хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь хамгийн чухал арга хэмжээ боловч зайлшгүй тохиолдлоор хэрэглэсэн тохиолдол доорхи хэдэн зүйлсийг анхаараарай.

  1. Нэгэн зэрэг их хэмжээгээр алкохолыг биедээ оруулахгүй байх: Цусан дахь спиртийн агууламж гэнэт ихэсгэснээр сахарын агууламжийг багасгах аюултай тул шар айраг зэргийг нэг амьсгаагаар уулгүй бага багаар шимж уух нь зүйтэй.
  2. Дутуу нойр VS Aлкохол : Бүрэн амарч, унтаж чадаагүй яваа бол аль болох архинаас татгалзах хэрэгтэй. Бие махбодь тань суларсан үед спиртийг задлах чадвар нь эрс буурч, амархан согтох улмаар шартах гол үндэс болдог.
  3. Ѳѳх тостой зүйл хамт хэрэглэх : Ѳѳх тостой зүйлийн шингэх үйл явц нь ихэнхидээ ходоодонд явагдаж амждаггүй бѳгѳѳд шингэхэд удаан хугацаа зарцуулдаг учраас ѳѳх тосны агууламж ѳндѳртэй самар, салат, оливын тос, зэргийг хэрэглэх нь тустай.
  4. Ногоон цай уух : Хэрэв та ѳѳх тос калори ихтэй зүйл биедээ оруулахыг хүсэхгүй байгаа бол ногоон цай оронд нь хэрэглэснээр таны элэг, ходоодыг хамгаалах болно.
  5.  Зѳв хүнсээ сонгох:Хушги, тахианы цээж мах, гүнжидийн үр, хар самар, ѳндѳг зэрэг нь шартахаас хамгаалдаг хүнсний тоонд ордог.

Хэрэв нэгэнт шартсан бол?

  1. Хамгийн түрүүнд ус уух : Алдагдсан шингэнээ маш хурдан нѳхѳх нь шарталтаас гарах хамгийн хурдан арга бѳгѳѳд уухдаа цэл хүйтэн ус залгилах бус биеийн темпратуртай бүлээн ус залгиснаар нѳхѳгдѳх үйл явц хурдан байх болно
  2. Спорт ундаанууд хэрэглэх: Усыг тодорхой хэмжээнд ууж шингэнээ нѳхсѳн бол бусад алдагдсан эрдэс бодисоо спортын ундаануудыг хэрэглэснээр хурдан нѳхѳж авах боломжтой
  3. Дотор муухай оргиж байгаа бол тэвчих хэрэггүй гадагшлуул: Ѳглѳѳ сэрэхэд ходоодонд тань ямар нэгэн зүйл үлдсэн байна гэдэг бол ходоод тань маш эмзэг болсны илрэл бѳгѳѳд энэ үед нь хүчээр шингээх гэж хүчилсний огт хэрэггүй. Ходоодоо суллаж ѳгсѳнѳѳр ачаалал багасч шарталт хурдан тайлагдахад тустай.

Шарталт бол таны бие махбодийг маш хурдан хугацаанд асар их ядаргаанд оруулж, тамирдуулж, энерги алдахад хүргэдэг. Зайлшгүй тохиолдсон нѳхцѳлд дээрх аргыг санаж явахад илүүдэхгүй ч, зѳв зохистой амьдралын хэмнэлээ мѳрдѳж явбал зуун зараа зулзагатай нь тэжээх аюулгүй шүү дээ залуусаа!

Нийтлэгч Б.Анхбаяр

2016.04.14

Ашигласан материал:

  • http://hangover.hajime123.net/ 2016.02.22
  • http://iroiroshitteru.com/445.html

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*