“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 13

Дадал 13. Каффэйныг хэтрүүлбэл шингэний дутагдалд орно буюу кофе, байхуу цай, ногоон цайг хэтрүүлэн уухгүй байх.

Бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ болсон кофе, ногоон цай зэрэг нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэсэн судалгааны үр дүн маш олон байдаг боловч, сайны хажуугаар саар гэгчээр кофе, цайг хэтрүүлэн хэрэглэснээр илрэх сөрөг муу талууд ч бишгүй дээ их байдаг байна. Ходоод муудах, нойргүйдэх, цусны даралт өндөрсөх гэх мэтийг нэрлэж болох ба мөн кофеноос болж давсагны хорт хавдрын эрсдэл өндөрсдгийг харуулсан судалгаа байдаг ажээ. Кофе, ногоон цай, байхуу цай зэрэг каффэйн агуулсан ундаанд шээс ялгаруулах үйлчилгээ хүчтэй байдаг буюу усгүйжилтийг дэмждэг болох нь хамгийн том сул тал нь юм. Ялангуяа өтгөн нь хатах хандлагатай байдаг хүмүүс өтгөнөө хатахаас сэргийлэн шингэн юм ууж байгаа нь гэж кофе, ногоон цай зэргийг ууснаар бие нь усгүйжиж, бодсоноос шал эсрэг үйлчилгээ үзүүлэх жишээтэй.

Одоогийн байдлаар кофе, цай нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд ч гэдгиймүү тэгтлээ аяга аягаар нь уух хүртэл сайн зүйл ч бас биш юм шиг байгаа юм. Тэгэхээр өдөртөө хэд гурван удаа “кофе-брек”, “ти-тайм” буюу амьсгаагаа жигдлэн тайвшрах гэсэн зорилгоор хэрэглэх нь л хамгийн зөв болов уу.

Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.4.29

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*