Нийгэм Дэлхийн Хамгийн ЯДУУ Ерөнхийлөгч
  • 2016/05/02
  • 320
  • 34

2012 оны 6-р сарын 20-ны өдрийн Бразилийн Рио Де Жанейро хотод зохион байгуулагдсан “НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Хурал” (РИО+20) дээрх илтгэлээрээ олны анхаарлыг татсан Уругвайн ерөнхийлөгч асан Хосэ Мухика (Jose Mujica)

“Хэрвээ Германчууд шиг Энэтхэгт айл болгон машинтай болбол энэ дэлхий чинь юу болж хувирах бол. Бид нарт амьсгалах хүчилтөрөгч үлдэх болов уу”

 “Бид хөгжих гэж энэ дэлхий дээр ирээгүй. Аз жаргалтай болох гэж ирсэн юм”

 “Ядуу хүн гэдэг бол цөөхөн юмтай хүнийг хэлэх биш, хязгааргүй шунал, хүсэл тачаалдаа хөтлөгдөөд хэдий хангалттай эд баялагтай ч, түүндээ сэтгэл нь ханадаггүй хүнийг хэлнэ.”

Өөрийн хөрөнгө нь ердөө 1987 оны Волксваген машин л. Сарын орлого нь 12,000 ам.доллар ч, 90 хувийг нь нийгмийн сайн сайхан, бүтээн байгуулалтанд зарцуулж, өөртөө ердөө 1,000 ам.долларыг авдаг. (ирээдүйд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль байгуулахыг хүсч түүнийхээ тодорхой хэсгийг хүртэл хадгалдаг). Ерөнхийлөгчийн ордонд амьдардаггүй тэрээр өөрийнхөө жижигхэн бор гэртээ тариа ногоогоо тариад амьдардаг. Тиймээс түүнийг дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэдэг. Тэрээр өөрийг нь ядуу гэхэд “Би бол ядуу биш, зүгээр л энгийн амьдардаг хүн” гэж хэлдэг.

Цорын ганц хөрөнгө нь

Түүнийг 7 настай байхад эцэг нь нас барж, багаасаа тариалангийн талбай дээр ядуу тарчиг, өлсгөлөн амьдралыг өрнүүлэв. Тухайн үед Уругвайд том үйлдвэрийн эзэд өөр дээрээ баялагийг хуримтлуулж, ард иргэдийн ихэнх нь ядуу тарчиг амьдарч, баян ядуугийн ялгаа их байв.

Тэрээр 1962 онд Тупамарос хэмээх ард түмнийг чөлөөлөх зэвсэгт бүлэглэлд орж тухайн үеийн ард түмний хөрөнгийг шулж байсан үйлдвэрийн эзэд, банкны захирлууд, улс төрийн эрх мэдэлтнүүдийн эсрэг хүчирхийллийн аргаар тэмцэж байв. 8 жил тэмцсэний эцэст 1970 онд 3 сарын 24 өдөр 6 удаа буудуулж, 3 сар эмнэлэгт хэвтээд улмаар шоронд хоригдов. Нэг жилийн дараа тэрээр шоронгоос гэр хүртлээ туннел ухаж оргов. 1972 оны 8 сарын 20 ны өдөр 4 дэхээ баригдаж, цахилгаан гүйдлээр цохиулах, бороохойдуулах зэргээр хахир хэрцгий эрүү шүүлтүүдийг амссаны эцэст, хамгийн харгис шийтгэл болох харанхуй хүйтэн жижигхэн өрөөнд цор ганцаараа шоронгийн харуулаас өөр ямар ч хүнтэй харилцах эрхгүйгээр 9 жил хоригдов. 10 дахь жил дээрээ ном уншиж, захиа бичих боломжтой болж харанхуйн мухарт шинжлэх ухааны ном уншингаа хүн гэдэг ер нь юу болохыг үргэлжид эргэцүүлж эхэлсэн аж. Хүн гэдэг ганцаараа амьдарч чаддаггүй амьтан юм. Хүнд найз нөхөд, гэр бүл, нийгмийн амьдрал хэрэгтэй юм. Хүчирхийллийн аргаар хорвоо дэлхийг өөрчилнө гэдэг бүтэхгүй нь гэдгээ ойлгож, хайртай бүсгүйдээ үргэлжид захиа бичин, шоронгоос гарахаараа хамтдаа тариалангийн талбай дээр амьдрахаа захиагаараа илэрхийлдэг байж. Тиймээс тэрээр одоо ч тэрхүү тариалангийн талбайн бор гэртээ амьдарч байгаа ба ерөнхийлөгч байхдаа хүртэл ерөнхийлөгчийнхөө ордонд амьдраагүй аж.

1985 оны 3 сарын 10 өдөр шоронгоос суллагдаж, 13 жилийн дараа хайртай бүсгүйтэйгээ дахин уулзаж амьдралаа шинээр эхлүүлж. “Би шоронгийн тамын амьдралаас хүн гэдэг өчүүхэн зүйл л байхад хичнээн сайхан аз жаргалтай амьдарч болохыг ойлгосон”. Тэрээр энэ удаа хүчирхийллийн аргаар бус, энх тайвны аргаар, хүний амьдралд хандах хандлагыг өөрчлөхийг голчилж, хий дэмий тансаг амьдралаас татгалзахыг уриалах маягаар үйл ажиллагаагөө  өрнүүлж, улмаар ард түмний итгэлийг олж Улсын Их Хурлын гишүүнээс Ерөнхийлөгчөөр (2010-2015) сонгогдон ажиллав.  Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тэрээр хар тамхины хэрэглээг хуульчилж, далд эдийн засгийн газар авахыг болиулав. Ядуу тарчиг амьдралтай хүмүүсийг үнэгүй орон сууцанд оруулж, тэр хэмжээгээр нь өөрсдөөр нь барилгын ажилд туслуулах зэрэг ажил өрнүүлэв. Төсвийн хэт хэрэглээг багасгаж, гадаад улс орнууд уруу айлчилал хийхдээ хүртэл ерөнхийлөгчийн тусгай онгоцыг ашиглалгүйгээр, энгийн агаарын тээврийг ашиглаж, тэр дундаа энгийн зэрэглэлийн суудалд сууж явдаг байж. Ард түмний татварыг тансаг хэрэглээнд зарцуулж хэрхэвч болохгүй хэмээн тэрээр үзнэ.

Албан уулзалт хийхдээ хүртэл зангиа зүүдэггүйгээрээ олонд танигдсан. Зангиа зүүнэ гэдэг бол худлаа ярьж буйгаа мэдэгдүүлэхгүйн тулд зүүдэг халхавч хэмээн тэрээр онцолдог аж.

Түүний амьдралын философи, аз жаргалын тухай үзэл бодлыг илэрхийлсэн зарим ярилцлагуудаас түүвэрлэн хүргэе.

Яагаад ерөнхийлөгчийн ордонд амьдараагүй вэ?

 Миний амьдарч байгаа энэ газрыг хар л даа. Хичнээн тайван чимээгүй гээч. Энэ улс чинь хичнээн сайхан байгальтай билээ. Нэн ялангуяа энэ жичигхэн тосгонд над шиг хөгшин хүн амьдрах нь хамгийн дээд жаргал. Би чинь анхнаасаа л тариалангийн талбай дээр өссөн. Байгаль дэлхийдээ хайртай хүн. 4 давхар орд харшид 30 хүнээр хүрээлүүлээд амьдрах нь миний амьдралын хэв маягт таарахгүй.

Арабын нэгэн баян таны хайртай машиныг 1 сая ам.доллараар авах санал ирүүлсэн гэсэн?

 Тэгсэн. Хүү нь хуучны машин цуглуулах дуртай юм гээд надад санал тавьсан. Мэдээж би татгалзсан. Тэр машиныг чинь миний дотны анд надад бэлэглэсэн үнэ цэнэтэй бэлэг юм. Бэлэг гэдэг чинь зардаг эд юм биш.

Таныг дэлхийн хамгийн “ядуу” ерөнхийлөгч гэж тодорхойлж байгаатай санал нэгдэж байна уу?

Бүгд буруу ойлгож байна. Миний бодох ядуу хүн гэдэг бол Сенекагийн хэлсэнчилэн, хязгааргүй шунал тачаалдаа автагдаад эд баялаг байсан ч сэтгэл нь ханадаггүй улам шунах хүн юм. Гэхдээ би бол бага зэрэг юманд ч сэтгэл ханадаг хүн. Энгийн байна гэдэг ядуу байна гэсэн үг биш. Бид мөнгөөр аливааг авч байна гэж боддог. Гэхдээ энэ бол буруу бодол. Тэрхүү мөнгийг олохын тулд ажилласан АМЬДРАЛ хэмээх цаг хугацаагаар бид худалдаж авч байгаа юм. Амьдрахын тулд ажиллахгүй бол болохгүй. Гэхдээ ажиллахын төлөөх л амьдрал байна гэдэг утгагүй. Жинхэнэ утгаар амьдрах гэдэг чухал юм. Энгийн амьдардаг хүн чинь л хамгийн эрх чөлөөтэй байдаг юм. Хүн их баялагтай болоод ирэхээр тэр баялагаа алдчих вий хэмээх шинэ айдас бий болдог. Тийм болохоор мөнгөтэй баялагтай болсон ч аз жаргалыг мэдэрдэггүй. Алдахаасаа айдаг учир. Зорилгынхөө төлөө урагшаа тэмүүлж, тэмцэж буй хүн чинь л айх зүйлгүй тул хамгийн аз жаргалтай юм шүү дээ. Яагаад гэвэл хүсэл тэмүүлэл байгаа учир.

Аз жаргалыг хэзээ мэдэрдэг вэ?

 Өөрийнхөө дуртай зүйлээ, хийхийг хүсч байгаа зүйлээ хийх үед. Одоо өвөлдөө бэлтгээд хүлэмжиндээ улаан лоолийн үрийг суулгах үе юм даа.

Аз жаргал гэдэг бол ойр орчныхоо хүмүүстээ ярьж хөөрөн, харилцан бие биенээ мэдэх явдал. Тэгж ярих чинь аз жаргал шүү дээ. Амьдарч байгаадаа сэтгэл зүрхнээсээ сэтгэл хангалуун байх нь аз жаргал юм. Өдөр бүр нар мандахыг харж байна гэдэг хичнээн талархууштай явдал гэж бодном.

Их хотын амьдрал хэцүү юу?

Хүн төрөлхтөний нэг том алдаа бол том хот байгуулсан явдал. Хүмүүний амьдрах хэв маягт таарахгүй орчинг бүрдүүлчихсэн. Амьдрахад чинь жижигхэн хот л хангалттай. Өдөр бүр 3-4 цагийг хий дэмий зарцуулаад ажилдаа явна гэдэг үнэхээр утгагүй амьдрал.

Токиод өдөр бүр л ийм амьдрал өрнөдөг?

Үр өгөөж, өсөлт хөгжлийг чухалчилсан барууны үзэл бодлоос ялгаатай соёл, амьдрах хэв маяг Японд өмнө нь байсан биз дээ. Түүнийгээ мартчихсан юм биш биз.

2012 оны Бразил дахь НҮБ-ын илтгэл Японд зурагтай ном болж гарсан?

Энэ чигээрээ хэт их хэрэглээн дээр тулгуурласан эдийн засгийн зарчмаар явбал байгалийн баялагийг байхгүй болгож, дэлхий чинь оршин тогтож чадахаа болино. Түүнийг л хэлэх гэсэн юм. Энгийн амьдрах л юм бол энэ бүхнийг өөрчилж чадна. Япончууд ч чадна гэж бодож байна. Намайг жаахан байхад хажуу хөрш тосгонд Японоос ирсэн тариаланчид зөндөө байсан. Бүгд л маш хичээнгүй ажиллацгааж, өчүүхэн жаахан л юмаар сэтгэл хангалуун амьдарч болж байсан. Өнөөгийн Япон хүн тэдэнтэй адил эсэхийг мэдэхгүй л байна.

Цэргийн дэглэмийн дор олон жил гянданд хоригдсон тухайгаа дурсаач?

Эрх тэгш амьдралыг хүсч би тэмцэл өрнүүлсэн ч 14 жил гаруй шоронд амьдралаа өнгөрүүлсэн. Түүний 10 жилийг нь харанхуй өрөөнд цоожлуулсан. Ном уншмаар байсан ч надад олон жилийн турш уншуулаагүй. Хүнд хахир жилүүд байсан даа. Харанхуй өрөөнд шөнө унтахад надад ганцхан л гудас байсан. Тэрхүү ганц гудас байхад л би хичнээн аз жаргалтай, сэтгэл хангалуун байсан гээч. Энгийн амьдрахын үнэ цэнийг эндээс л ойлгосон юм. Ганцаардлын дунд юу ч үгүй хоосон орон зайнд шантралгүй тэмцэж ирсэн. Хүн гэдэг илүү сайхан амьдралыг бүтээж болдог гэдэг хүсэл тэмүүлэл байгаагүй бол би өнөөдөр энд байхгүй байх сан.

Шоронд байх үеэс эхлэлтэй гэсэн үг үү?

Тийм. Хүн гэдэг зовлон зүдгүүр, ялагдлаас ихийг сурдаг. Өмнө нь харж чадаагүй зүйлээ харж чаддаг болдог. Бид нар хаа сайгүй сонсдог ч, алдаанаасаа суралцаад дахин өндийх л хамгийн чухал.

Харанхуй өрөөнд хоригдож байхад юуг харж байв?

Амьдралын гайхамшигийг. Хүн гэдэг ганцаараа амьдарч чаддаггүй. Хайртай хүн, гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрөөх цаг л амьдрахын утга учир. Тэр гайхамшигийг олж харсан. Амьдралын хамгийн том шийтгэл бол ганцаардал юм шүү дээ.

Японд судалгаа хийгээд үзэхэд, яг одоо Япончуудын хамгийн их хүсч буй зүйл цаг хугацаа гэсэн. Хоёрдугаарт мөнгө гэсэн?

Мөнгө хоёрдугаарт байна гэж үү. Дэлхийд эдийн засгаараа гуравт орох Японд мөнгө хоёрт байна гэдэг худлаа л баймаар юм.

Цаг хугацааны хувьд гэвэл, гол нь юунд зарцуулах цагийг тэгж их хүснэ вэ. Хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг уу. Гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг уу. Эсвэл найз нөхөдтэйгээ өнгөрөөх цаг уу. Эсвэл өөрийнхөөрөө л амьдрахад зарцуулах цаг уу. Тийм бол сайн байна. Харин илүү их ажиллаж илүү их мөнгө олохын төлөөх цагийг хүсч байна уу. Тэр бодол бол өнөөгийн хэт их хэрэглээн дээр тулгуурлаж буй эдийн засгийн бодлогын гай. Хүн чинь ердөө хормын зуур л амьдраад үгүй болох амьтан. Хүн гэдэг утгаараа яаж цаг хугацааг ашиглах хэрэгтэй вэ. Амьдрал гэдэг чинь бугуйн цагтай л адил. Хэзээ нэг цагт бугуйн цаг зогсоно шүү дээ. Тиймээс юунд цагаа зарцуулмаар байгаагаа хүн бүр бодууштай. Яагаад гэвэл амьдарна гэдэг чинь үхэл рүүгээ ойртож байгаагийн дохио. Үүнийг яаж ч өөрчилж чадахгүй.

Эхнэртэйгээ хаана гэрлэсэн бэ?

Гэрийнхээ гал тогоондоо хуримын ёслолоо хийсэн.

Тэрээр дэлхийн хамгийн “ядуу” ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийнхөө албыг өгөөд явахдаа ард түмэндээ тэврүүлээд үнсүүлээд үдүүлсэн. Хамгийн шулуухан, хамгийн энгийн ерөнхийлөгчөөрөө Уругвайн ард түмэн бахархаж байна. Тэрээр улс төрчдийн өдөр тутам амандаа хэлдэг гоё яруу үг хэллэгийг зүгээр хэлээгүй. Түүний хүнд хүчир амьдралын нугачаа, туршлага түүнийг үгийг улам үнэ цэнэтэй болгож, дэлхийн улс гүрний тэргүүнүүдэд үлгэр дуурайлал үзүүлж байна. Зөвхөн улс төрчидөд ч биш, энгийн ард иргэд бидэнд хүртэл амьдрахын утга учрыг ойлгуулж байна. Заавал сүүлийн үеийн iPhone, үнэтэй тансаг машин, бугуйн цаг, эд хөрөнгийг бүү тахин шүт. Энгийн л амьдарцгаая.

Монголын минь “ядуу” улс төрчид ч гэсэн “баян” болохыг ерөөе.

Та өнөөдөр аз жаргалтай байна уу?

2016 оны 5 сарын 1 өдөр
О.Баярсайхан

Ашигласан материал:

  1. “Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч Японд – Япончууд аз жаргалтай амьдарч байна уу?” тусгай дугаар, Фүжи телевиз, 2016.04.08
  2. “Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэгдэх эрхэмийн аз жаргалын онол”, Асахи сонин, 2016.03.31
  3. Риогийн хурал дээр тавьсан илтгэл
    https://www.youtube.com/watch?v=nmP4p-sivoE

Сэтгэгдэлүүд ( 34)

  • adidas nmd - 2018/12/14

    I together with my guys came following the best advice located on your web page while unexpectedly came up with a horrible feeling I never expressed respect to the blog owner for those techniques. Those people were for that reason warmed to study all of them and now have without a doubt been having fun with them. We appreciate you getting so considerate and also for deciding on this sort of magnificent tips millions of individuals are really eager to understand about. My sincere regret for not saying thanks to sooner.

  • golden goose outlet - 2018/12/10

    I have to show my appreciation for your kind-heartedness giving support to those people that absolutely need help on that issue. Your special commitment to passing the solution across has been quite interesting and have specifically allowed people like me to achieve their objectives. This informative tutorial signifies this much a person like me and a whole lot more to my office colleagues. Thanks a lot; from everyone of us.

  • curry 4 - 2018/12/08

    I enjoy you because of your whole hard work on this website. Ellie really likes participating in internet research and it is easy to understand why. A number of us hear all regarding the dynamic method you create precious tips on this blog and as well as attract participation from other individuals on this concept plus our favorite girl has been studying a great deal. Have fun with the remaining portion of the new year. You have been performing a remarkable job.

  • Adidas Originals NMD R_1 Runner Primeknit Consortium Running Shoes Black/Red - 2018/12/07

    I want to get across my passion for your generosity giving support to men who really need help with the concept. Your special dedication to getting the message across ended up being extraordinarily beneficial and has regularly permitted most people like me to get to their targets. Your important help indicates a lot a person like me and far more to my office workers. Thanks a lot; from each one of us.

  • pandora jewelry - 2018/12/06

    I as well as my pals were actually going through the good secrets and techniques from the website while the sudden I had a terrible suspicion I never thanked the web blog owner for those tips. All the young boys are actually so excited to read through all of them and already have without a doubt been tapping into these things. We appreciate you genuinely really helpful and for picking certain quality areas most people are really wanting to discover. My personal honest apologies for not saying thanks to you earlier.

  • nike air huarache - 2018/12/04

    I must show some thanks to the writer just for bailing me out of this circumstance. After surfing through the the web and coming across concepts that were not pleasant, I was thinking my life was well over. Living without the presence of approaches to the difficulties you have resolved as a result of your entire guideline is a critical case, as well as the ones which might have adversely affected my career if I had not encountered your blog. Your good capability and kindness in playing with everything was vital. I don't know what I would've done if I hadn't encountered such a step like this. I can now relish my future. Thanks for your time so much for your reliable and result oriented help. I will not think twice to refer your web site to any individual who requires recommendations about this topic.

  • golden goose - 2018/12/02

    I not to mention my buddies appeared to be reviewing the excellent tips on your web page and so immediately came up with a terrible suspicion I had not expressed respect to the web blog owner for those secrets. These ladies ended up for that reason happy to study all of them and have now definitely been making the most of those things. Thank you for turning out to be indeed thoughtful and then for picking variety of incredible guides millions of individuals are really eager to learn about. Our sincere apologies for not saying thanks to you sooner.

  • Carly - 2018/11/19

    Do you have more great artielcs like this one?

  • adidas nmd - 2018/11/13

    I precisely needed to say thanks once again. I'm not certain the things I would have carried out without the ways discussed by you relating to this concern. It was a very troublesome dilemma for me, but taking a look at the very specialised strategy you solved that made me to weep for joy. Now i am grateful for the help and thus pray you comprehend what an amazing job that you are undertaking instructing some other people using your webblog. Probably you haven't met any of us.

  • nike air max 2017 - 2018/11/13

    I wish to show some thanks to this writer for bailing me out of this type of situation. Right after scouting throughout the world wide web and coming across suggestions which are not helpful, I was thinking my entire life was gone. Being alive without the presence of solutions to the problems you have fixed all through your good short post is a critical case, and those which might have negatively damaged my career if I hadn't come across the blog. Your mastery and kindness in touching the whole lot was valuable. I'm not sure what I would've done if I had not discovered such a subject like this. I can also at this time look ahead to my future. Thanks a lot very much for this high quality and results-oriented help. I will not hesitate to suggest the blog to any person who would need support on this situation.

  • nike polo - 2018/11/12

    I have to point out my affection for your kind-heartedness in support of people that require help on this important concern. Your very own dedication to getting the solution all through came to be amazingly functional and has specifically permitted guys just like me to get to their objectives. Your amazing insightful help and advice implies so much a person like me and even more to my office workers. With thanks; from everyone of us.

  • Adidas NMD PK Runner Deep Blue men women shoe - 2018/11/12

    I simply wished to thank you very much once again. I am not sure the things that I could possibly have created without these suggestions shown by you over that problem. It had been an absolute terrifying circumstance in my circumstances, however , being able to see a new expert technique you managed it forced me to weep with gladness. I am thankful for this guidance and in addition hope you find out what a great job your are undertaking instructing people thru a web site. I'm certain you have never got to know all of us.

  • off white jordan 1 - 2018/11/10

    I definitely wanted to make a small comment in order to express gratitude to you for all the awesome ways you are posting at this site. My time-consuming internet look up has at the end of the day been paid with high-quality facts to share with my great friends. I would tell you that most of us readers actually are definitely lucky to exist in a perfect network with so many perfect individuals with useful ideas. I feel very privileged to have seen the website page and look forward to really more excellent times reading here. Thanks once more for everything.

  • michael jordan shoes - 2018/11/10

    I am glad for commenting to make you be aware of of the wonderful discovery our child encountered browsing your blog. She figured out so many pieces, with the inclusion of how it is like to have an excellent teaching mindset to let a number of people very easily thoroughly grasp several hard to do matters. You really surpassed readers' expected results. Thanks for presenting these practical, trusted, educational and also easy thoughts on the topic to Julie.

  • pg 1 - 2018/11/09

    I would like to convey my affection for your generosity giving support to men and women that require assistance with your topic. Your personal commitment to getting the solution all-around ended up being quite significant and have always encouraged employees just like me to realize their ambitions. Your personal warm and helpful tips and hints signifies a lot to me and especially to my peers. Best wishes; from everyone of us.

  • michael kors outlet - 2018/11/07

    I must express my appreciation to the writer just for bailing me out of this matter. Just after researching through the the web and obtaining methods which are not helpful, I figured my life was done. Existing without the presence of solutions to the issues you've resolved through this website is a critical case, and ones which could have adversely affected my entire career if I had not come across the blog. Your own skills and kindness in controlling all the details was excellent. I am not sure what I would have done if I hadn't discovered such a stuff like this. I can also at this point look forward to my future. Thank you so much for the impressive and results-oriented guide. I will not think twice to refer the sites to anybody who needs and wants guide on this area.

  • air jordan shoes - 2018/11/06

    I want to show my appreciation to this writer for rescuing me from this particular issue. Because of surfing through the search engines and coming across thoughts which were not pleasant, I believed my entire life was over. Living minus the solutions to the issues you have fixed by way of the post is a serious case, and the kind that would have badly damaged my career if I had not discovered your web blog. Your primary capability and kindness in controlling all the pieces was precious. I'm not sure what I would have done if I had not encountered such a thing like this. I am able to now relish my future. Thanks for your time so much for the professional and result oriented help. I won't think twice to propose your web sites to any person who desires guide on this area.

  • Adidas NMD Runner Blue Green White - 2018/11/06

    Thanks a lot for giving everyone an extraordinarily splendid possiblity to read from this site. It really is very sweet and as well , stuffed with amusement for me and my office acquaintances to search your website a minimum of three times in 7 days to see the fresh things you will have. And definitely, I'm certainly fascinated with your outstanding principles served by you. Some two points on this page are clearly the most impressive we have ever had.

  • adidas superstars - 2018/11/04

    I as well as my friends happened to be looking at the best things located on your site and then unexpectedly got an awful suspicion I had not thanked the web blog owner for those tips. All the people came glad to study them and have now really been tapping into them. Thanks for being quite accommodating as well as for finding this form of marvelous subject matter most people are really eager to be aware of. Our own honest regret for not saying thanks to earlier.

  • nmd - 2018/11/02

    I and my pals have already been studying the best guides on your web page and then before long I got an awful feeling I never thanked the web site owner for those techniques. These boys are already as a consequence happy to learn them and have now definitely been having fun with them. Appreciate your really being simply considerate and for settling on some fabulous information millions of individuals are really desperate to discover. My sincere apologies for not expressing appreciation to you sooner.

  • adidas ultra boost - 2018/11/01

    Thanks so much for giving everyone an exceptionally splendid possiblity to discover important secrets from this website. It's always very excellent plus packed with a great time for me personally and my office mates to visit your web site more than three times in one week to study the newest items you have got. And lastly, I am certainly fulfilled with all the mind-blowing creative concepts you serve. Some 3 ideas in this post are surely the most beneficial we have had.

  • Jenaya - 2018/11/01

    A piece of ertoduiin unlike any other!

  • longchamp - 2018/10/31

    I'm writing to make you understand of the remarkable experience my friend's princess developed checking your blog. She even learned several pieces, not to mention how it is like to have a great giving nature to have certain people really easily fully understand a number of complex subject matter. You actually surpassed her desires. I appreciate you for giving those productive, trustworthy, explanatory not to mention unique thoughts on this topic to Ethel.

  • yeezy - 2018/10/31

    I needed to send you that very little remark in order to thank you once again about the fantastic ideas you've shared on this site. It's so surprisingly generous with you to give publicly what exactly a number of people would've made available for an e-book to help with making some cash on their own, especially seeing that you might well have tried it if you decided. Those smart ideas additionally acted to become good way to fully grasp that most people have the identical eagerness really like my personal own to grasp a good deal more in respect of this issue. I think there are some more pleasant occasions in the future for those who scan your website.

  • chrome hearts online - 2018/10/30

    I wanted to develop a note to be able to appreciate you for all the marvelous steps you are sharing here. My long internet look up has now been recognized with high-quality concept to talk about with my classmates and friends. I 'd state that that many of us visitors actually are extremely lucky to exist in a fabulous place with so many wonderful professionals with useful strategies. I feel somewhat happy to have come across your entire site and look forward to so many more awesome minutes reading here. Thanks a lot once more for all the details.

  • golden goose - 2018/10/29

    I would like to convey my appreciation for your kind-heartedness giving support to those individuals that should have help with your subject. Your special commitment to getting the message up and down has been pretty good and has without exception enabled some individuals just like me to reach their aims. Your amazing insightful instruction signifies so much to me and especially to my office colleagues. Thanks a ton; from everyone of us.

  • jordan 4 - 2018/10/28

    I together with my guys were found to be analyzing the nice suggestions found on your web page and so the sudden I got a terrible suspicion I never expressed respect to the web blog owner for those tips. Most of the boys are already so warmed to read through all of them and now have undoubtedly been making the most of them. Appreciate your simply being quite kind and then for going for certain remarkable themes millions of individuals are really desirous to discover. Our honest apologies for not saying thanks to you earlier.

  • adidas yeezy boost - 2018/10/28

    I as well as my guys happened to be looking at the best advice on your web site and instantly developed a terrible suspicion I had not thanked the website owner for those strategies. These guys had been as a consequence happy to read through all of them and have now definitely been tapping into those things. Many thanks for really being so considerate as well as for having this form of nice tips most people are really desirous to learn about. Our own sincere regret for not saying thanks to you earlier.

  • golden goose sneakers - 2018/10/28

    I have to show thanks to you for rescuing me from this particular trouble. Just after surfing around throughout the online world and seeing concepts which were not productive, I believed my life was gone. Existing without the answers to the problems you've sorted out through this blog post is a serious case, as well as those that might have adversely damaged my career if I hadn't discovered your site. The knowledge and kindness in handling a lot of stuff was excellent. I am not sure what I would've done if I hadn't discovered such a solution like this. I am able to at this point relish my future. Thanks for your time very much for your impressive and result oriented guide. I will not think twice to refer your web site to any person who should have counselling about this subject.

  • nhl jerseys - 2018/10/27

    I wanted to send a brief message in order to say thanks to you for these marvelous suggestions you are giving out on this site. My extensive internet search has at the end of the day been honored with pleasant insight to exchange with my partners. I would say that we visitors are truly fortunate to exist in a wonderful site with many marvellous individuals with beneficial secrets. I feel truly blessed to have seen the website and look forward to many more fun minutes reading here. Thanks a lot once again for a lot of things.

  • converse shoes - 2018/10/26

    My spouse and i have been quite cheerful that Chris could conclude his studies through your precious recommendations he came across through your site. It is now and again perplexing just to continually be giving away information which often some other people may have been selling. And we all fully understand we need the website owner to be grateful to for this. The illustrations you have made, the simple website menu, the friendships your site make it easier to instill - it's got everything sensational, and it is leading our son in addition to us consider that that theme is satisfying, and that's especially mandatory. Thank you for the whole lot!

  • off white hoodie - 2018/10/25

    I would like to express my appreciation to the writer just for bailing me out of this instance. After checking throughout the world wide web and seeing proposals which are not powerful, I thought my life was over. Living without the approaches to the problems you've sorted out through this blog post is a critical case, and those which could have in a negative way damaged my entire career if I hadn't come across your web blog. That training and kindness in touching every aspect was very helpful. I don't know what I would have done if I hadn't come upon such a thing like this. I am able to at this time look ahead to my future. Thanks a lot so much for the expert and results-oriented help. I won't think twice to suggest your site to anyone who wants and needs care about this subject.

  • tuulch - 2016/05/07

    Итгэмээргүй сонин амьдралыг туулсан, асар сонин туршлагатай ерөнхийлөгч байна аа. Аз жаргалтай хүн гэдгийг товч бөгөөд тодорхой хэлж өгчээ. Их сонирхолтой санагдлаа.

  • NaraaND - 2016/05/02

    Ёстой гоё нийтлэл байна. 10 жил ганцаараа байхдаа өөрийгөө авч үлдэж чадсан нь үнэхээр гайхалтай санагдлаа. Ямар ч хүнтэй ярихгүй өнгөрүүлнэ гэдэг галзуурмаар хүнд хэцүү байсан байх. Бас цагийг юунд зарцуулах вэ гэдэг нь үнэхээр том сургамж боллоо. Баярлалаа.

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн