“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 14

Дадал 14. Ердийн хоол хүнснээс авахад хэцүү В,С,Д витаминыг нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр авч амин дэмээ нөхөх.

Орчин үед хөрсний үржил шим муудаж байгаа болоод ч тэрүү, хүнсний ногоо, жимс жимсгэнэ төдийгөөр биед хэрэгцээтэй амин дэм, эрдэс тэжээлийг хангалттай нөхөж чадахгүй болжээ. Тиймээс хэрэгцээт тэжээлээ нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр авах шаардлага гарч ирээд байна. Булчингийн үндэс гэгддэг уургийг биедээ шингээхэд хэрэгтэй витамин В6, үл исэлдүүлэгч үйлчилгээтэй витамин С, халдварт өвчнөөс сэргийлэх чухал ач холбогдолтой витамин Д зэрэг бол даа ялангуяа хоол хүнсээр хангаж чадахгүй хэсгээ нэмэлт бүтээгдэхүүнээр зайлшгүй нөхөж байх хэрэгтэй амин дэмүүд юм.

Хорт хавдартай уялдуулж үзвэл, аливаа нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт бүтээгдэхүүнийг “энийг л идээд байхад болно” маягаар туйлширч авч үзэх нь туйлын аюултай ойлголт юм. Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ гэдэг аливаа цор ганц төрлийн хүнс юмуу тэжээлээр бүтчих амархан асуудал огт биш.

Нэмэлт тэжээлийн хувьд наад зах нь үл исэлдүүлэгч үйлчилгээтэй витамин С, вирусын эсрэг дархлааг дэмжигч витамин Д хоёрыг өдөр тутам тогтмол хэрэглэдэг дадал зуршилтай болчих хэрэгтэй.

Хүн гэдэг олон төрлийн юм идэж байж эрүүл чийрэг байдаг юм гэж Ц.Лоохууз гуайн нэгэн нэвтрүүлэгт орохдоо хэлж байсан нь бас их нарийн учиртай үг юм байна. Ер нь тэгээд нөгөө л улиг болсон өдөр тутмын хооллолтоороо авч чадахгүй амин дэмээ олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт бүтээгдэхүүнээр тэнцвэртэй нөхөх гэсэн ойр зуурын хичээл зүтгэлийн давтамж, хуримтлал л танд “хорт хавдар тусахгүй бие махбод”-г өгнө гэдгийг бүү мартаарай.

Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.5.6

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*