Шинжлэх ухаан Ирээдүйн инженерүүддээ:
  • 2016/05/09
  • 379
  • 7

  “Зам Гүүр Дэд Бүтцийн Инженер” гэж хэн бэ?

Civil engineering гэдгийг Монголчууд бид “Зам гүүрийн инженер” гэж орчуулдаг. Тиймдээ ч, тэд хэн бэ гэвэл зам бас гүүр за нэмээд туннель барьдаг инженерүүд л гэж хариулах байх, би ч гэсэн анх тэгж боддог л байсан.

Гэхдээ ундны ус яг яаж ямар шугамаар ирдэг, яагаад крантаа нээхэд тэнд байнга ус гар түлэм халуунаараа байж л байдаг, яагаад 4 зам голцуу байдаг хирнээ 5 зам, 6 зам нэг их байгаад байдаггүй, үерийн далан, цахилгаан станцийн барилга, тэнгэр баганадсан цамхагууд, дэлхийг хэд хэд ороочихсон цахилгааны бас интернэтийн шугамууд яагаад тасарчихгүйхэн шиг ажиллаад байна гээд нүдээ жаахан нээгээд харвал хэн яаж хийгээд байгаа нь мэдэгдэхгүй хирнээ бид нарын амьдралыг асар хөнгөвчлөөд сайхан болгоод байгаа зүйлс хаашаа ч харсан байсаар л байдаг. Дээр дурдсан зүйлсийг, ер нь л хүн амьдрахад юу хэрэгтэй байна, тэр болгоныг барьж байгуулж бүтээхэд civil engineer-үүд гар бие оролцож байдаг юм байна. Тийм ч болохоор олон улсад construction, bridge and road, tunnel engineers гэхгүй civil буюу шууд орчуулбал иргэншлийн инженер гэж нэрлэдэг юм байна. Хийдэг ажлыг нь бодоод утгыг нь Монголоор гаргая гэвэл хиймэл байгууламжийн инженер эсвэл дэд бүтцийн инженер гэж нэрлэгдэх нь зөв зүйтэй юм шиг санагддаг. Тэгэхээр үүнээс цааш дэд бүтцийн инженер гэе.

mii

Түүхийг нь авч үзвэл дэлхий дээрх анхны инженерүүд нь цэргийн инженер гэж үүссэн ба зөвхөн цэрэг дайны зориулалттай байгууламж байгуулах, зэр зэвсэг үйлдвэрлэх угсрах зэрэг зорилготой ба дотроо одоо байгаа бүхий л инженерүүдийг агуулдаг байж. Тэгвэл civil буюу дэд бүтцийн инженерчлэл нь дайны дараах инженерүүд буюу дэлхий дээрх хоёрдахь хөгшин инженерчлэлийн салбар билээ. Тийм ч болохоор нарийвчилсан нэг мэргэжил гэхээсээ илүү дотроо маш олон төрлийн мэргэжлүүд агуулсан томоохон инженерчлэлийн салбар юм аа.

Инженерчлэл, инженерүүд л гээд байдаг. Физикчид, химичид, шинжлэх ухаанч эрдэмтдээс тэд юугаараа ялгаатай вэ? Инженерүүд бол хөлсний ажилчид. Бид бол эдийн засагч, бизнесмэн, улс төрчид, ард түмний ажилчид нь. Бид тэдний хүссэн зүйлсийг нь, юу хүсээд байгаагаа мэдэхгүй байхад ч тэр зүйлийг нь бүтээгээд хийгээд өгдөг бурхад нь. Нөгөө талаас бид нар зүгээр л эрдэмтдийн нээсэн шинжлэх ухааны нээлтийг олон түмэнд түгээдэг захын наймаачид. Юу гэх гээд байна вэ гэвэл, инженерүүд математикийн, физикийн онол зохиодоггүй, химийн элемент шинээр нээж шинэ урвалж гаргаж ирж чадахгүй. Аль хэдийн олдсон материалууд, бодисууд бас онол теоремуудыг ашиглаж түүнийг хүн төрөлхтөнд хэрэгтэй ямар нэгэн зүйл болгож хувиргадаг. Инженер хүний уриа бол хамгийн хямдаар хамгийн ашигтайгаар ямар нэг зүйлийг бүтээх. Мэдээж та хамгийн ашигтай зүйл барихын тулд урьд өмнө ашиглагдаж байгаагүй тийм л ямар нэг зүйлийг олох хэрэгтэй.

За тэгвэл инженер хүн гэж ямар хүн байвал зохих вэ? Ер нь та инженер болмоор байвал эртнээс юу сурах хэрэгтэй вэ?

Хамгийн шилдэг инженер хүн гэж мэдээж нягт нямбай тооцоо судалгаагаа хийж, гарч болох алдаа эндэгдлийг хамгийн багаар хийдэг, өмнөх үеийн олон олон инженерүүдийнхээ туршлагыг судалсан хүнийг хэлнэ. Үүн дээр нэмээд, багийнхаа хүмүүсийн үзэл бодол санааг ойлгодог, өөрийнхөө санааг ч баг хамт олондоо, захиалагч, хэрэглэгч нарт маш зөвөөр ойлгуулж чаддаг харилцааны чадвар сайтай, хамгийн чухал нь учирсан алдаа асуудал бүр дээр маш хурдан хариу үйлдэл, шийдлийг олж чаддаг, бүх зүйлд нухацтай дүн шинжилгээ хийсэн, дараа нь анализ дээрээ суурилсан гаргалгаа боддог тийм л зан чанартай хүн байвал төгс буюу идеал инженер хүн болно.

Одоо сивил инженер буюу дэд бүтцийн инженерийн тухай?waaa

Civil буюу нийгмээ бүтнээр нь бодолцож ажилладаг хүмүүс. Нэг байшин юм уу, зам баръя гэхэд хамгийн эхэнд яаж хямд аргаар барих вэ гэж, материал, ажилчид, технологи гээд шаардлагатай бүхий л зүйлээ хайна. Дараа нь барих газраа судалж учирч болох байгалийн гамшиг аюулыг тооцоолж төсөвтэйгээ уялдуулна. Үүний дараа хүрээлэн буй орчиндоо үзүүлэх нөлөө мөн хүрээлэн буй орчноос ирэх нөлөөллийг судалж түүнд авцалдуулна. Ирээдүйд хэдэн жилд ямар эвдрэл гарч аль аль хэсгийг засварлах. Гадаад үзэмж, захиалагч этгээдийн хамгийн ашигтай байлгах, байгаль хамгаалагчдын хамгийн эко байлгах гэсэн, архитекторуудын хамгийн үзэсгэлэнтэй байлгах гэсэн, хэрэглэгч нарын хүссэнчилэн хамгийн аюулгүй байлгах гэсэн зэрэг хоорондоо сөргөлдөх хүсэлтүүдийг хамгийн тохиромжтойгоор балансийг нь олж барилга байгууламжаа гүйцэтгэх шаардлагатай.

 

Тийм учраас инженерүүд бага хэмжээнд эдийн засаг судалдаг. Бид мөн гадаад хэл, соёл судалж шинэ санаа мэдээлэл үргэлж эрж хайдаг. Шинжлэх ухаан хаана яаж хөгжиж байгааг бид мэдэхгүй бол салбартаа ялагдлаа л гэсэн үг. Тийм болохоор ирээдүйн Монголынхоо инженерүүддээ зориулж инженерчлэлийн салбарын ололт амжилт шинэ технологийн талаар цувралаар хүргэхээр шийдлээ. Их нүдэнгээс тун удахгүй та бүхэн дэд бүтцийн дэлхийн шилдэг технологийн нээлтүүдийг хүлээж авах болно.

 
Ашигласан материал:
http://www.jsce-int.org/
 

Т.Мөнхдалай

Киото ИС, Инженерийн факультет, Олон улсын инженерчлэл Б2

2016.05.09

Сэтгэгдэлүүд ( 7)

  • adidas ultra boost 3.0 - 2018/12/12

    I have to express thanks to the writer just for bailing me out of this crisis. As a result of checking throughout the world wide web and coming across techniques that were not powerful, I thought my life was over. Living without the strategies to the issues you have sorted out through your entire blog post is a crucial case, and those which may have in a wrong way affected my career if I hadn't discovered the website. Your good ability and kindness in handling every aspect was important. I am not sure what I would have done if I hadn't come across such a solution like this. I can at this time look forward to my future. Thanks for your time very much for the specialized and effective guide. I will not think twice to propose your blog post to anyone who wants and needs direction on this situation.

  • yeezys - 2018/12/10

    I simply wanted to thank you so much yet again. I do not know what I would have accomplished without the entire tips and hints contributed by you concerning that topic. It seemed to be a very daunting crisis for me personally, nevertheless seeing the very skilled approach you solved the issue made me to leap with joy. I'm just grateful for the work and then hope you find out what a powerful job that you're carrying out training most people via your site. Probably you've never come across all of us.

  • hermes belts for men - 2018/12/06

    I wanted to draft you this tiny note to be able to thank you over again for the incredible guidelines you have provided on this site. It has been so wonderfully generous with you to make extensively what exactly most people could have supplied as an e book to help with making some profit for themselves, and in particular given that you might well have done it if you ever desired. The techniques as well served to be a good way to comprehend other individuals have similar fervor the same as mine to know way more with respect to this issue. I am certain there are thousands of more enjoyable occasions up front for those who scan your site.

  • Adidas NMD x White Mountaineering Trail Red - 2018/12/05

    Thanks a lot for giving everyone an extremely memorable chance to check tips from here. It is always so fantastic plus packed with amusement for me personally and my office peers to search your blog the equivalent of 3 times in one week to read the newest stuff you have. Of course, we are at all times fascinated with all the sensational solutions served by you. Some 3 points in this posting are in truth the most impressive I have ever had.

  • kate spade outlet - 2018/12/02

    A lot of thanks for all your valuable labor on this web site. Gloria enjoys participating in internet research and it is obvious why. Many of us notice all relating to the lively tactic you provide very important things through your blog and therefore inspire participation from people on that topic then my girl is truly understanding a whole lot. Enjoy the rest of the new year. You're carrying out a good job.

  • uchral - 2016/05/26

    Urbanization humuus ulam l hot baigulj amidrahig hused bn 2030 on gehd delhin hun amiin 2/3 n hotod amidrana gd bhin. magadgui hun amin het usultiig shiideh arga n end l bga bh

  • tuulch - 2016/05/10

    Инженер хүмүүс гэхээр тоо физик л голдуу хийдэг гэдэг гэж ихэнхи хүмүүс боддог гэтэл Нийгмийн ухаан тэр дундаа Эдийн засгийн ухааны хичээлүүдийг ч бас ихээр судалдаг гэдэг нь их сонирхолтой санагдлаа. Аргагүй дээ, эцсийн үр дүн нь угаасаа бүгд хүн рүү чиглэж байдаг болохоор..

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн