25 настай ѳѳр үрүүгээ ирээдүйгээс бичсэн захиа

 2016 оны байдлаар түүний байгуулсан Виржин (Virgin) брэндийн доор 200 гаруй компани 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Тэр хүн бол ѳнѳѳ үеийн бизнесийн ертѳнц дэхь томоохон тѳлѳѳлѳгчдийн нэг болох Ричард Брэнсон (Richard Branson) юм. Үүгээр ч барахгүй тэрээр Атлантикийн далайг 1987 онд, дараагаар Номхон далайг 1991 онд  халуун агаарын бѳмбѳлѳгѳѳр хѳндлѳн туулсан галзуу аялагч юм.

r-RICHARD-BRANSON-large570

 Сургуульд байхдаа дислэксиа(dyslexia) буюу унших чадваргүй байх ѳвчнѳѳсѳѳ үүдэн ихэд шаналдаг байв. Тэрээр бага байхаас ѳѳрт байсан уншиж чаддаггүй дутагдлаа ѳѳрийн давуу тал болгосон юм. Энэхүү ѳвчин нь түүнд илүү бүтээлч байх боломжийг олгосон гэж хэлдэг. Одоо ч түүний ажил хэргийг ажлын хамтрагчид нь чанга дуугаар уншиж ѳгдѳг байна. Тэрээр 16 насандаа сургуулиасаа гаран сурагчдад зориулсан  Студэнт(Student) сэтгүүл үүсгэн байгуулсан байна.  Үүний дараагаар 1969 онд Виржин хэмээх шуудангаар захиалдаг рэкорд компани байгуулав. Улмаар үүнээсээ ѳргѳжин хѳгжмийн студи үүсгэн байгуулж олон олон урлагын оддыг тѳрүүлэн, цаашлаад агаарын тээврийн бизнест ч мѳн хѳл тавьсан юм. Сүүлийн жилүүдэд Брэнсон огторгуйн аялалын компанидаа илүү их анхаарал хандуулж байна. Сэтгүүлийн компаниас огторгуйн аялал хүртэл бизнесээ ѳргѳтгѳсѳн ёстой л боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг жинхэнэ утгаар нь харуулсан хүн гэж хувьдаа боддог юм. Энэ удаад та бүхэндээ түүний 25 настай ѳѳр үрүүгээ ирээдүйгээс бичсэн захиаг хүргэж байна.

richard_branson_atlantic_engine
“Ричардад,

 Би чамд 40 жилийн дараах ирээдүйгээс захиа бичиж сууна. Чи одоо 65 настай бөгөөд чи аз жаргалтай эрүүл энх ямар ч харамсах зүйлгүй амьдарч байгаа, Надад чамд ѳгѳх хэдэн зѳвлѳгѳѳ байна.

 Виржин(Virgin)-г эхлүүлсэнд чинь баяр хүргэе! Чамайг ѳдийг хүртэл хѳлѳѳ олох гээд бизнесийн ертѳнцѳд амжилт олох аргыг хайн ажиллаж байгааг мэдэж байна, үргэлжүүлээд ажиллаад байгаарай. Би чамд удахгүй гайхамшиг бий болно гэдгийг амлаж байна. Чамд тохиох маш олон гэнэтийн адал явдлын тухай түрүүлж ярихийг хүсэхгүй байгаа хэдий ч чиний ѳмнѳ үнэлэгдэшгүй гайхалтай мѳч болон гайхамшигтай хүмүүс хүлээж байгаа гэдгийг амлаж байна. Бас маш олон хамгийн галзуу мѳрѳѳдлүүд чинь биелэх болно. Гэхдээ энэ бүхэнд нэг нѳхцѳл бий: Чи тэр бүхнийг бий болгохийн тулд маш шаргуу ажиллах хэрэгтэй.

Чиний урд байгаа зам маш барзгар бѳгѳѳд зѳндѳѳ их овон товонтой, гүн хавцал мѳн олон салсан хэсэг ч бий. Бүх зүйлийг орхиод бууж ѳгмѳѳр үеүд ирэх болно. Гэхдээ битгий бууж ѳгѳѳрэй. Ѳмнѳ чинь буй сорилтийг боломж болгон ашигласнаар чи ѳѳрѳѳ чадна гэдгээ мэдээгүй, итгэмээргүй ѳндѳр амжилтанд хүрэх болно. Гэхдээ чи дандаа амжилттай явахгүй. Дахин дахин бүтэлгүйтэлтэй учрах болно. Гэхдээ санаа зовох хэрэггүй, бүтэлгүйтэл бол бүх хувь хүн болон бизнесийн ертѳнц дэхь амьдралын салшгүй хэсэг юм. Ѳѳрийгѳѳ түүнээс татаж аван ирсэн замаараа буцаж, юун дээр алдсанаа харан алдаанаасаа суралцах нь л гол нь юм шүү.

001 *Бизнес эрхлэгч*(Entrepreuner): Энэ бол чиний одоохондоо сайн мэдэхгүй үг байж магадгүй юм. Гэхдээ чи мэдэх болно. Учир нь энэ үг чиний нэр болон бизнесийн хандлагатай чинь их ойрхон үг болох болно. Энэ үг бас эрсдэл гэдэг үгтэй ойрхон. Чи сургуулиа хаян *Стүдэнт*(Student) сэтгүүлийг эхлүүлэхэд эрсдэл хүлээсэн. Мѳн ахин *Стүдэнт* сэтгүүлээс Виржин рэкордс уруу шилжихэд ч бас. Аль аль нь чамд үр шимээ ѳгсѳн. Боломжийг үргэлжлүүлэн атгасаар байгаарай. Ирээдүйд чи бизнест хир их азтай байх чинь, чи *тооцоологдсон эрсдэл*-ийг хэрхэн хүлээж авч буйгаар тодорхойлогдох болно.

 Мѳрѳѳдлѳѳ ѳѳрийнхѳѳ чиглүүлэгч од болгоорой. Ѳѳрийн хүндэлдэг мѳн хайртай хүмүүсээ ѳѳртѳѳ ойрхон байлга. Хүмүүст хариуцлага оноохоос бүү ай. Чамайг үгүйсгэгчдээс болж бүү зогс. Ердийнхѳѳрѳѳ бизнесийг орвонгоор нь эргүүлэн, ѳѳрийнхѳѳ замаар ажлаа явуул. Виржин брэнд чамайг дуу хѳгжмѳѳс ѳѳр бизнест ч мѳн хѳтлѳх болно. Чиний *тооцоологдсон эрсдэл*-ийг хүлээн авах чадвар болон мохошгүй ѳѳдрѳг зан чинь ажил болон амьдрал дээр маш ѳндѳрт хүргэх болно.

 Яг л чиний дуртай зохиолч Доктор Сиүсс(Dr.Seuss)-ийн хэлснээр “Хүссэн газар уруугаа яв! Саранд хүрч оч! Хэрвээ чи тэнд очоод 2 гараараа барьж авбал тэр чинийх!”

Амжилт хүсэе!

Хүндэтгэсэн Ричард 2016.01.29”

Ирээдүйд та одоогийн ѳѳртѳѳ ямар захиа бичих бол?

Бас одоогийн та ѳнгѳрсѳн дэхь ѳѳртѳѳ ямар захиа бичих вэ?

Орчуулсан: М. Эрдэнэ-Очир
Шиншү их сургууль
Эдийн засгийн факультет 4-р курс
2016.05.10

Эх сурвалж:

My letter to 25 year-old me:
https://www.virgin.com/richard-branson/my-letter-25-year-old-me

Richard Branson:Biography
http://www.biography.com/people/richard-branson-9224520

Success Story: Richard Branson:
http://dyslexiahelp.umich.edu/success-stories/richard-branson

Хуваалцах
Мооёо
About Мооёо 20 Articles
Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*