“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 15.

Дадал 15. Замбараагүй, тогтмол бус хооллолт хорт хавдрын эрсдлийг өндөрсгөнө буюу жигд 5-6 цагийн зайтай хооллож байх.

Хорт хавдраас сэргийлэх зөв хооллолтын дадлын сүүлийн дугаартаа “юу идэх вэ” бус “яаж идэх вэ” гэсэн хооллох аргын тухай хүрээд орхиё.

Сүүлийн үед хавдраар төрөлжсөн нэртэй эмч нарын дунд хооллолтын талаарх маргаан нийтлэг үзэгдэх болжээ. “Өдөрт нэг л хооллож байхад болно” гэх нэг нь байхад, “Яалаа гэж, 3 хоолоо яс идэж байх хэрэгтэй” гэж хэлэх эмч ч байна. “Нас явахаар өдөрт 2 хооллож байхад болно” гэх тайлбар ч бас байдаг. Яахав энэ хэсэгт хувь хүний ахуй амьдралын хэв шинж болон идэвхтэй хөдөлгөөний хир хэмжээ, хоол хүнсний агууламж гэх мэт олон хүчин зүйлүүдээс шалтгаалж хүн болгоны нөхцөл байдал өөр өөр байх учраас ерөөсөө л өдөрт тэд эд идэх ёстой гэж ерөнхийд нь шийдэх боломж байхгүй болов уу. Гэхдээ, хоол хоорондын зайг хэтэрхий удаан байлгах юм бол хүний бие өлсгөлөн байдалд шилжлээ хэмээн мэдэрч хариу үйлдэл болгон өөх тосыг хуримтлуулах төлөвт орж, өөх тос шатаах үр ашиг мууддаг байна. Улмаар ямар үр дүнд хүргэх нь ойлгомжтой биз. Үүнээс үүдээд, амархан таргалахгүй бие махбодыг бий болгох хамгийн зөв хооллолтыг хоол хоорондын зайг хэт удаан байлгахгүй байх явдал гэж үздэг юм. 5,6 цагийн зайтай нэг удаа хооллож, өлссөн үедээ “протейн бар” ч гэдэг юмуу уураг голчлон авах нь зүгээр байж болно.

Хүний бие цаанаасаа тогтмол биологийн ритмтэй байдаг ба, түүндээ тулгуурлан янз бүрийн физиологийн функцуудыг зохицуулж байдаг байна. Энэ ритмийг алдагдуулах тогтмол бус хооллолт нь тухайн функцууд хийгээд, дархлалын системийг сулруулж, улмаар хорт хавдрын эрсдлийг өндөрсгөх боломжтой аж.

“Тогтмол, эмх замбараатай амьдрал ахуй” эрт дээр үеэс эрүүл мэндийн үндэс суурь хэмээн хэлэгдэж иржээ. Хэдий орчин үед дуртай үедээ хүссэн юмаа идэж болохоор болсон боловч, амархан хавдар тусахгүй, амархан таргалахгүй бие махбодийг өөртөө цогцлоохын тулд “жигд тогтмол бөгөөд хэт их өлсөхгүй байхаар хооллох” дадлыг биедээ шингээх хэрэгтэй юм.

Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.5.13

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*