Ирээдүйн инженерүүддээ: Орчин цагийн Эйфел

Дэд бүтцийн дэвшилтэт технологийг танилцуулах цувралаа Франц улсын үзэсгэлэнт Миллау гүүрээр эхлүүлж байна. Эйфелийн цамхагтай харьцуулсан учир нь гүүрний долоон багана Эйфелийн цамхагтай ойролцоо ба бүр нэг нь Эйфелийн цамхагаас ч өндөр бөгөөд хоёуланг нь нэг компани “Eiffage” барьжээ. Энэхүү дэд бүтцийн инженерүүдийн бүтээсэн 343 метрийн өндөр урлан нь дэлхийн хамгийн өндөр гүүр билээ.

slide_5Миллау гүүр 2.4 км урттай ба Франц улсын ‘Тарн’ хөндий дээгүүр Парис хотыг дундад газартай холбох А-75 замын нэг хэсэг юм. 1960-аад оны үеэс аялал жуулчлал эрчимтэй хөгжиж Миллау хотын орчмын орон нутгийн зам ачааллаа дийлэхгүй болж олон цагийн түгжрэл үүсэн нутгийн иргэдийг, жуулчдыг ч ихэд цухалдуулж ирсэн учир 1996 онд Миллау хотын захиргаа ‘Тарн’ хөндийг дээгүүр нь гатлах гүүрний төслийг эхлүүлсэн. Энэхүү гүүр нь өндрөөсөө гадна, ердөө гуравхан жилийн дотор (2001-2004 оны хооронд) хувийн хэвшлийн компаниар баригдаж дууссанаараа дэлхийн рекорд гүүр хэмээх цолыг авсан билээ.

229308-millau-viaductГүүрний ерөнхий загварыг Английн архитектор Лорд Фостер бүтээсэн ба үүнийгээ “ Эрвээхэй адил нандин” гэж тодотгосон. Манантай өдөр яг л өтгөн үүлс дунд дарвуулт завинд суугаад хөвж буй мэт үзэгдэх энэхүү бүтээлээ тэрээр ‘Тарн’хөндийн байгалийн онцлогт уусгаж туурвижээ.

Загвар:

Миллау гүүр нь кабельд бэхлэгдсэн төрлийн гүүр юм. Энэ төрлийн гүүрийг барихдаа өндөр баганууд босгож баганын оройгоос хоёр тийш тэгш хэмтэйгээр кабель татаж тавцангийн ачааллыг баганын орой уруу, баганын ачааллыг суурь уруу шилжүүлдэг. Энэ технологийн тусламжтайгаар хоорондоо хол зайтай цөөхөн баганатай гүүр барих боломжтой. Миллау гүүр хоорондоо 204-342 метрийн зайтай долоон баганаас тогтдог.

800px-Viaduc-Millau-Elevation_svg

Суурь багана:

wped

Миллау гүүрний нийт масс нь 9 (2 талын өндөрлөг, 7 ширхэг багана) цэгт хуваагдаж байдаг. Багана бүрийг 15 метр гүн, 5 метрийн радиустай бетон цутгамлаар газар бэхэлсэн ба суурь багануудад нийтдээ 53,000м³ бетон ба 23,450тонн ган цутгамал ашиглагджээ.

 

 

 

 

 

 

Тавцан:

MillauDeckТавцан нь газрын гадаргаас 270 метр өндөрт баригдсанаар дэлхийн рекорд болсон. Нийт 2,460 метр урт, 32.04 метр өргөн, 4.2 метр өндөртэй. Голдоо цамхагийн суурь байрлаж, дөрвөн эгнээ авто замтай байхаар төлөвлөгдсөн. Зөвхөн ган ашиглаж барьснаар 36,000 тонн жинтэй болсон ба энэ нь бетон ашиглаж барихтай харьцуулахад харьцангуй хөнгөн болсон ажээ.

Цамхаг:
ййййДолоон ширхэг багана бүр дээр 89 метр өндөр цамхагууд байрлах бөгөөд тус бүр 11 кабелиар тавцантай холбогдсон байна. Зүүн талын зураг дээр буйчлан, 89 метр өндөр цамхагийг ойролцоогоор 90гаруй давхар байшин(270м)-тай адил өндөрт байгаа тавцан дээр босгохын тулд 4,000 жилийн өмнө эртний Египетчүүдийн хэрэглэж байсан аргаар төв тэнхлэгээр эргүүлж босгосон. Энэ технологийг манай эринд хэн ч өмнө нь хэрэглэж байгаагүй билээ.

 

My Video Gif

 

Угсралт:

Кабельд бэхлэгдсэн гүүрийг барихдаа цамхагуудаа босгоод өргөгч кран ашиглан тавцанг хэсэгчлэн газраас өргөж цамхагтай кабелиар холбодог. Гэвч Миллау гүүр нь газраас дээш 270 метр буюу 90 гаран давхар байшинтай тэнцэхүйц өндөрт учир өргөгч кран ашиглан 36,000 тонн жинтэй тавцанг өргөж холбох нь боломжгүй гэгдэж байсан билээ.

30017_1_150dpi

Боломжгүй зүйлийг хийхэд ашиглагдсан шинэ технологи нь гүүрний хоёр талын үзүүр буюу уулын өндөрлөг талуудаас тавцанг хэсэг хэсгээр тавьж гулгуулж араас нь залгасаар гүүрний гол хэсэгт тавцан нийлж бүтэн гүүр болсон. Энэ үед асар хүнд тавцанг баганууд дээгүүр гулгуулахын тулд түр хугацааны туслах найман баганыг (зурагт харагдах улаан) мөн нэмж байрлуулсан. Тавцанг гүүр барих газрын хоёр талын өндөрлөг газраас төв цэг рүү зөөвөрлөхдөө олон тооны шингэн даралтын хөдөлгүүрийг ашиглан цагт 9 метрийн хурдтайгаар 28 хоногийг зарцуулжээ.

milbrid6

Дараагийн дугаарт: Хиймэл арлууд…

wwww

Өмнөх дугаар: дэд бүтцийн инженер гэж хэн бэ?

Эх сурвалж:

  1. National Geographic Journal- Mega structures
  2. BBC Documentary- Millau sky bridge engineering connections
  3. Technologystudent.com
  4. http://www.guinnessworldrecords.com/world-records/tallest-bridge
  5. structurae.net/structures/millau-viaduct

Хуваалцах
About Мөнхдалай 3 Articles

Зам гүүр дэд бүтцийн инженерийн чиглэлээр суралцдаг шинэ нийтлэлч. Дэд бүтэцтэй холбоотой технологийн талаар сонирхолтой энгийн байдлаар бусдадаа хүргэх зорилготой бичиж байна.

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published.


*