Эрүүл мэнд, спорт “Зүрх тэмтрэх ЗЭН” Итгэл бадраах үгс-15
  • 2016/06/30
  • 142
  • 6

Хорин ес. Чиний тулгын чулуу чамд өөрт чинь бий.

“Өөрөө өөрийнхөө эзэн. Өөр нэгэн яахин чиний эзэн болох билээ. Өөрийгөө сайтар засч чадвал, хүрэхэд бэрх хэдий ч өөрийн жинхэнэ эзэн болж чадна.”
Даммапада

Хүнд өөрийн гэсэн тулгын чулуу хэрэгтэй. Хүүхдэд эцэг эх нь, оюутанд профессор нь, шавьд багш нь хэмээх тулгын чулуу оршдог. Гэвч, эхнэрээ өөрийн тулгын чулуу болгох нөхөр байхад, нөхрөө өөрийн тулгын чулуу болгох эхнэр харагдахгүй болох үе ч бий. Яагаад юм бол?

Христийн номлолд бурхныг тулгын чулуугаа болгодог. Япон хүмүүс дотор ч шинто, буддизмыг тулгын чулуугаа болгодог гүн итгэл бишрэлтэй хүмүүс байж магадгүй. Гэхдээ буддын сургаалд угтаа буддизм ч бай, шинто ч бай тулгын чулуугаа болгодоггүй. Тэгвэл буддын сургаалд чухам юуг эцсийн тулгын чулуугаа болгодог юм бол? Хариулт нь “би өөрөө” юм.

Өөрөө өөртөө хамаарах л буддын сургаалын үндсэн санаа юм. Буддын сургаал гэдэг шашин шүтлэг гэхээсээ илүүтэйгээр, эрх чөлөөт бодол санаа, эрх чөлөөтэй амьдралд оршдог юм. Түүнд, итгэхгүй бол болохгүй гэх үзэл санаа үгүй, дагахгүй бол болохгүй гэх зан заншил ч үгүй.

Харин эрх чөлөө нь үргэлж “хариуцлага”-тай хамт орших ёстой. Хариуцлагагүй эрх чөлөө гэдэг тормос нь эвдэрсэн машин л гэсэн үг. Сургаалд гардаг эрх чөлөө нь эрх дархаас ялгаатай юм. Хүссэн бүхнээ хийж болно гэсэн үг биш. Эрх чөлөөтэй амьдрахын тулд эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. Өөрийгөө удирдаж чадахгүй хүн эрх чөлөөтэй амьдарна гэж үгүй. Учир нь, шуналын боол болж байгаа учраас. Шуналаа удирдаж чаддаг хүн л өөрөө өөрийнхөө тулгын чулуу болон эрх чөлөөтэй амьдарч чадна.

 

Гуч. Нүдний өмнөхөө нэг бүрчлэн чухалчлан амьдаръя.

“Хүн хэрэв буддын зам мөрөөр замнаваас, нэгэн зүйлд учирвал түүндээ зүрх сэтгэлээ цутгаж, нэгэн зүйл бүтээх ёстой үйлтэй таарвал, түүнийгээ чухалчлан гүйцэтгэмүй.”
Догэн

Буддын зам мөрийг дагаж, түүнийг мэдэхээр эрэлхийлэгч хүмүүн бол, юун түрүүнд нэгэн зүйлээс эхлэх хэрэгтэй. Тэр нэгэн зүйлдээ уусан алдарч, тэр зам мөрийнхөө про нь болох ёстой. Буддын зам мөр өөрийн чинь хөл доороос л эхэлнэ. Одоо энд нэг алхам урагшлахгүй бол, зам өөр хаана ч үгүй. Баруун хөлөө нэг алхам урагш зөөж, улмаар зүүн хөлөө мөн нэг алхам…

Би анх Антайжи(Амирлангуйн сүм)-д ирэхдээ 22 настай байлаа. Тэр үеийн би буддын зам мөрийг нэн онцгой, тусгай юм гэсэн ойлголттой байж. “Шообоогэнзо” мэтийн ухаарахад бэрх буддын сударт нуугдан буй мэдлэг, удаан хугацааны зазэн бясалгалыг давснаар олдоно гэж бодсон гэгээрэл зэрэг л буддын зам мөр юм гэж бодож байлаа. Тийм болохоор номын ахдаа “гутлаа зэрэгцүүлж тавь, хаалгаа хаа, 00-н өрөөний чийдэнг унтраа” гэх мэтээр хэлүүлэх бүртээ “ямар ядаргаатай юм бэ” гэж боддог байв. “Би ямар ойр зуурын шалдар булдар юм хэлүүлэх гэж Японд ирсэн биш. Буддын зам мөрөөр замнах гэж ирсэн юм. Гутлаа зэрэгцүүл ч гэх шиг, ямар хамаа байна аа.”

Одоо бодох нь ээ туйлын ичмээр байжээ. Буддын зам мөр юу юунаас чухал гэдэг нь үнэн. Гэхдээ, өдөр тутмын амьдралынхаа тохиол бүрийг чухалчлан авч үзэлгүйгээр өөр хаанаас чухал зүйлийг эрэлхийлэх гэсэн юм бол? Одоо, нүдний чинь өмнө өрнөж буй явдал, энэ л цорын ганц чухал зүйл. Өглөө босоод ор дэрээ хураах, гэрээсээ гарахдаа чийдэнгээ марталгүй унтраах, хоол идсэнийхээ дараа аяга тавгаа угаах, хэрэглэсэн зүйлээ өмнөх байранд нь буцааж тавих. Тэрхүү өдөр тутмын биеэ авч яваа байдал, тохиол бүхэнд буддын зам мөр бус зүйл нэгээхэн ч үгүй юм шүү.

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.06.30

Сэтгэгдэлүүд ( 6)

  • nike sneakers - 2018/11/14

    My spouse and i got lucky Raymond could do his web research through the entire precious recommendations he acquired through the site. It's not at all simplistic just to continually be handing out guidance that men and women could have been making money from. Therefore we fully understand we need the website owner to give thanks to for this. Most of the explanations you made, the simple web site menu, the friendships you can help to foster - it is mostly sensational, and it's really facilitating our son in addition to the family imagine that this issue is amusing, which is extremely fundamental. Thank you for all!

  • reebok outlet - 2018/11/13

    Thank you for your entire work on this site. Kim really loves participating in investigation and it is easy to see why. Most of us notice all regarding the dynamic form you render worthwhile tricks on the blog and as well invigorate contribution from some others on this topic plus our favorite simple princess has always been being taught a lot of things. Take advantage of the remaining portion of the new year. You're the one performing a really good job.

  • hogan outlet online - 2018/11/12

    I as well as my guys were examining the excellent suggestions on your web blog and then quickly I had a terrible suspicion I never expressed respect to the blog owner for them. Most of the young men are already joyful to learn them and now have absolutely been tapping into them. Many thanks for really being simply accommodating and for picking variety of outstanding information millions of individuals are really desperate to discover. My personal sincere regret for not expressing gratitude to sooner.

  • Adidas NMD New Geometry Red - 2018/11/12

    I precisely needed to thank you very much once again. I do not know the things that I could possibly have taken care of in the absence of those aspects contributed by you over this area of interest. It had become a real hard scenario in my position, but witnessing a new expert avenue you managed that took me to cry with fulfillment. I'm grateful for your advice and even expect you are aware of a powerful job you happen to be carrying out teaching most people using your websites. Probably you have never come across any of us.

  • yeezy boost 350 - 2018/11/06

    I am just commenting to make you know what a awesome discovery my friend's daughter had reading your web page. She picked up such a lot of details, most notably what it is like to have an awesome helping nature to make the rest clearly know precisely specific problematic subject areas. You really did more than her expected results. Thank you for giving such useful, safe, explanatory and also fun guidance on that topic to Ethel.

  • lacoste polo - 2018/11/05

    I and also my friends appeared to be viewing the good pointers found on your site while the sudden came up with a terrible suspicion I never expressed respect to the web blog owner for them. My boys are actually for this reason stimulated to read them and have now undoubtedly been taking pleasure in those things. Many thanks for getting really accommodating as well as for making a decision on varieties of very good areas most people are really eager to be informed on. My honest apologies for not saying thanks to sooner.

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн