Жюьно ажиллагаа биелэгдэхэд маш бага хугацаа үлдээд байна.

Dunning-Process-600x283

Хүн төрөлхтөн бид шинжлэх ухаан тэр дундаа одон орон судлалын түүхэнд маш онцгой үйл явдлын гэрч болох гэж байна. Бидний мэдэж чадаагүй маш олон асуултууд байдгаас яг хэзээ нарны аймаг бий болсон, бүр цаашлаад, дэлхий шиг амьд биет оршдог, хүнд элемент агуулдаг гариг байх боломжтой юу? гэх мэт. Энэ бүх асуултанд хариулах арга замын эхлэл тавигдах дөхөөд байна. Тэр нь юу вэ? гэвэл Жюьно ажиллагаа билээ.

Жюьно ажиллагаа гэдэг нь бидний сайн мэдэх НАСА-ийн зуу зуун эрдэмтэд болон инженерүүдийн хорь орчим жилийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн “Жюьно” хэмээх сансрын хөлөг зорьсон газар болох Бархасбадь гаригийн тойрог замд нэвтрэхэд маш бага хугацаа /дөрвөн хоног / үлдээд байгаа билээ. /2016 оны 7 сарын 06-нд Бархасбадь гаригт хүрнэ./

Thumb (1)

2011 оны 8-р сарын 11-нд “Атлас V 551” пуужинг хөөргөснөөр Жюьно ажиллагаа эхэлсэн билээ. Энэхүү пуужин 1950 онд анхны “Атлас I” хийгдэж эхэлснээс хойш шинэчлэгдсээр тав дахь үеийн пуужин “Атлас V 551” 2006 онд эцсийн байдлаар ашиглалтанд оржээ.

Thumb (2)Жюьно сансрын хөлөг нь манай нарны аймгийн дотор тойрог замаар хөөрч явсаар 2013 оны 10-р сарын 9-нд дэлхийтэй маш ойрхон ирсэн байдаг. Тэгээд гаригуудын таталцлын хүчнээс хамаарч өмнөх тойрог замаас хазайн Бархасбадь гариг уруу өөр тойрог зам үүсгэн очих билээ. Энэ сансрын хөлөг нь Бархасбадь гаригтай ойртож очих үедээ Бархасбадь гаригийн талаар бүхий л мэдээллийг цуглуулах үүрэгтэй юм. Жишээлбэл даралт, уур амьсгал, газрын гадарга болон цөм нь юунаас бүтсэн гэх зэрэг.

Thumb

Яагаад Бархасбадь гаригийг судлах хэрэгтэй вэ ?

Учир нь Бархасбадь гариг нь нарны аймгийн хамгийн том гариг юм. Том аварга хэмжээтэй гаригууд нарны аймагт маш их үүргийг гүйцэтгэддэг билээ. Жишээлбэл, Бархасбадь гаригийн соронзон орон болон татах хүчнээс хамаарч тоолохын аргагүй олон сүүлт од болон зарим гаригуудын тойрог зам болох орбит тэнхлэг үүссэн байдаг байна. Мөн дэлхийн тойрог замд ч гэсэн нөлөөлдөг бөгөөд сүүлт од болон солироос хамгаалж байдаг болохоор зарим тохиолдолд дэлхийн хамгаалагч ч гэх нь бий.

europe-just-invested-over-380-million-in-an-alien-hunting-space-mission-to-jupiter

Бархасбадь гариг нь Дэлхийгээс 13 дахин том хэмжээтэй бөгөөд манай нарны аймгийн бусад бүх гаригуудыг нийлүүлснээс хоёр дахин их аварга том хэмжээтэй гариг билээ. Байршлаараа нарны аймгийн тав дахь гариг, мөн хамгийн том гариг юм. Энэ гаригийн татах хүч асар их учир том хэмжээтэй байдгаас гадна нарны аймгийн бусад гаригуудад нөлөөлж бүтцийг нь өөрчлөх хүчтэй билээ. Жижиг хэмжээтэй бусад гаригуудтай харьцуулбал манай нарны аймаг үүссэн цагаас эхлээд огт өөрчлөгдөөгүй нэг гариг бол Бархасбадь юм.

Бархасбадь гаригийг нартай цуг үүссэн гэж үздэг бөгөөд үүний баталгаа нь устөрөгч (H) болон гели (He)-ийн асар их нөөц юм. Гэсэн хэдий ч хүнд элементүүд болох хүчилтөрөгч (O), нитроген гэх нэгдлүүд байдаг учир ус, чулуу байх үндэслэлтэй. Хэрвээ энэ үнэн бол магадгүй асар том хийн гаригууд дэлхий шиг хүнд элемент зонхилсон гариг уруу хувирч хувьсдаг ч юм билүү.

maxresdefault (1)

Энэ ажиллагаа бидэнд зарим онолыг нотолж амжилттай болгож магадгүй, аль эсвэл няцааж амжилтгүй болгочихож ч болно. Гэхдээ хамгийн чухал нь хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн нийгмээсээ гарч сансар уруу аялж, саран дээр буусан цагаас хойш бас нэгэн тодоос тодоор тэмдэглэгдэх өдөр удахгүй болох нээ.

Асар их үүлээр бүрхэгдсэн тэрхүү нууцлагдмал гариг таван тэрбум жилийн турш чухам юуг агуулж байгаа бол…

Эх сурвалж:

  • https://www.missionjuno.swri.edu/
  • https://en.wikipedia.org/wiki/Jupiter
  • https://www.nasa.gov/

 

Г. Лхагвасүрэн

2016.07.01

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*