Эрүүл мэнд, спорт "Кевин Дурант гавъяа бахархлаа хямдхан бөгжөөр сольчихлоо."
  • 2016/07/07
  • 135
  • 9

Кевин Дурант “Алтан мужийн дайчдыг” сонгосон шийдвэрийн таталцал өнгөрсөн Мягмар гаригт нэгэн найз маань над руу мэссеж бичсэнээр мэдрэгдлээ. “Бурхан минь. НБА-д юу гээч нь болоод байна аа. КД галзуурчээ. Тэд нар ер нь хожигдох уу айн?”

Хариуд нь би ингэж бичив. “Лигийн хувьд  ч онцгүй л зүйлс болж өнгөрлөө дөө. Дундаж тоглогчид дэндүү гэмээр том том гэрээнүүдийг хийлээ, дээр нь КД дайчид руу урвачихлаа, одоо ер нь үзэх 5,6 багтай л болчих шив дээ. Тэр 5,6-аас за даа 3 нь л аварга авах боломжтой харагдаж байна. 7 хоног бүр ТНТ юмуу ИСПН дээр Ворриорс, Кавс, Спүрс, Никс юмуу Селтиксийн тоглолтыг гаргадаггүй л юм бол сонирхолгүй улирал болох байх.”

Тэгсэн найз маань ингэж байна. “Баячууд улам баяждаг. Чи КД-н оронд байсан бол, бөгжний төлөө явах байсан уу?”

Тэгэхээр нь би ингэж хариуллаа. “Эцсийн эцэст аль нь илүү чухал юм бэ? Бөгж үү? Бахархал уу? Хэвлэлийнхэн бөгжийг л дүвийлгэдэг, тэр нь ч зөв. Бид бөгжөөр л дүгнэгддэг, тийм болохоор би энэ талаар маргаад байж чадахгүй. Хувийн үзэл бодлын зүгээс бол, жижиг зах зээл энэ нөхцөл байдлаас эргэн өндийн босч ирж чадахгүй гэхээс харамсалтай байна. Би од тоглогчид, супэрстарууд жижиг зах зээлтэй багт тоглож байхыг харах дуртай. Энэ нь өрсөлдөөнийг тэнцүүлж, үр ашгийг ихэсгэдэг. Аарон Роджэрс Грийн бэйд тоглож байгаа нь гайхалтай зүйл болохын учир энэ юм. Өнөөдрийн сошиал мэдээллийн эрин үед, олон том гэрээг үзэглэхийн тулд чи заавал Лос Анжелес ч юмуу, Нью-Йорк ч юмуу, Чикагод байх албагүй. Ойрын жишээ л гэхэд: Леброн, КД. Хоёулаа жижиг зах зээлтэй багийн нүүр царай байж л байсан.”

Энэ харилцан яриа надад ихийг бодогдуулав.

Хардаа, миний ойлгож байгаагаар мөнгө энд нэг их чухал биш. Учир нь Леброн, Дурант, Вэстбрүүк, зодог тайлсан Коби гэх мэт тоглогчид тэртээ тэргүй пүүзний гэрээнээсээ л гэхэд талбай дээр олдгоосоо ихийг олж байна. Тийм болохоор мөнгөний асуудал ердөөсөө биш гэдгийг харж байгаа биз.

Надад бол асуудлын гол нь “чиний бахархал уу бөгж үү” гэдэгт л байна.

Дурант хэрвээ Оклахома хотдоо үлдсэн бол “бурхан” шиг л байх байлаа. Хүмүүс үргэлж надад ингэж хэлдэг. “Бидэнтэй үлдсэнд чинь маш их баярладаг шүү”. Би 18 жилийн турш жижиг зах зээлтэй Индиана Пэйсэрст тоглосон л доо.

Харин хэвлэлийнхэн(би өөрөө нэг нь л дээ) дандаа, “Гэхдээ л тэр аварга авч чадаагүй шүү дээ” гэдэг. Үүнийг нь ч би ойлгодог, хүлээн зөвшөөрдөг. Аварга авч чадаагүй маань намайг өдийг хүртэл харлуулсаар байна.

Дорнод бүсийн финалд 6 удаа шалгарч, НБА-н финалд нэг удаа гараад аварга авч чадаагүй хүний хувьд би Дурантын мухардлыг ойлгож байна. Нэг самбараас бөмбөг авалт, нэг бөмбөг алдалт, нэг торгуулийн шидэлт, нэг алдсан боломж, нэг хийгээгүй хашилт бүх зүйлийг өөрчилж болно. Тийм ойрхон очсон хэрнээ юу ч үгүй хоцрох ямар хогийн гээч.

Гэсэн ч, миний хувьд Индианаг газрын зураг дээр тод томруун үлдээхийн төлөөх тэр тэмцэл өөрөө миний хамгийн том амжилт байсан юм.

Би Майкл Жорданд ялагдсан. Би Патрик Ивинг болон түүний Никстэй үзэлцсэн. Би Ларри Бөрд болон түүний Селтикст ялагдсан. Би Азайя Томас болон түүний “муу залуус” Дэтройт Пистонст ялагдсан. Би Шакил Онил, Пэнни Хардэвэй нарын Орландо Мэжикт ялагдсан.

reggie

Би ялж чадахгүй байж болно, гэхдээ эдгээр залуусын эсрэг, хамгийн сайнуудтай л хүч үзэхийг хүсдэг байлаа.

Энэ л Дурантын Тандэрийг орхисноороо алдаж буй зүйл. Чухал зүйл шүү. Тэр Оклахомад үлдсэн бол, хүмүүс ингэж хэлэх байлаа. “Тэр бүх гялгар саналуудыг үл тоон, аваргуудын эсрэг тулаанаа үргэлжлүүлсэн юм.”

Багтаа үлдсэн Дурант хэдий над шиг аварга авч чадахгүй байсан ч, Жон Стоктон, өөр багт агшин зуур тоглосон тоглогчид болох Ивинг, Карл Малоне гээд ер нь л хүмүүс түүнийг өөрөөр олж харах байсан юм. Учир нь тэр тэмцсэн, Леброн, Курри, Дрэймонд Грийн, Крис Пол гэх мэт аваргуудтай нийлээгүй. Надад бол тэр л жинхэнэ бахархал юм.

Мэдээж өөрийн эзэнт гүрэн, сэвтээгүй бахархал хоёуланг нь өөрийн болговол гайхалтай л даа. Гэвч тэгж тансаглаж чадсан тоглогчид цөөн юм шүү.

Жорданд хоёулаа байсан, яагаад гэвэл тэр Вашингтон руу явахаасаа өмнө аль хэдийн 6 бөгжтэй болчихсон байсан. Мэжик Жонсон, Ларри Бөрд, Коби Брайнт. Хаким Олажувоныг энд багтаасан ч болно. Учир нь тэр Торонто Рапторс руу явахаасаа өмнө 2 ч аварга авчихсан байсан шүү дээ.

Харин Леброныг энэ бүлэгт оруулж чадахгүй нь. Тэр Кливлэнд дэх өөрийн эзэнт улсыг, Двэйн Вэйдийн эзэнт улс байсан Майамигийн төлөө орхисон шүү дээ.

Тиймээ, Леброн Хитийн хамт 2 аварга авсан. Тиймээс би Дурант яагаад Леброн шиг өөр тийшээ явах болсныг ойлгож байна. Тэгээд ч би энд Дурант өөрийгөө батлан харуулж чадахгүй гэх ч юмуу, хүмүүс үргэлж түүний энэ шийдвэрийг эргэн санаж, үүгээр нь л түүнийг дүгнэх болно гэж хэлэх гэсэн юм биш.

Ялалт бүхнийг шийддэг юм.

Ворриорс ирэх 3 улиралд гурвууланд нь НБА-н аварга боллоо гэж бодъё. Хүмүүс үнэхээр өнгөрснийг сөхөж, Дурант хэрхэн ОКС-ээс урвасныг санагалзсаар байна гэж үү? Үгүй л болов уу.

Бас нэг юм байна: Багийн эзэд тоглогчдоос байнга л нүүрээ буруулж байдаг шүү дээ. Тиймээс тоглогчийн хувьд, чи өөрийн зүрх сэтгэлдээ юуг зөв гэж бодож байна түүнийгээ л хийх хэрэгтэй. Би үүнийг 100 хувь ойлгож байна.

Гэсэн ч, багийн бүх зүйл чамайг баганаа болгоод баригдчихсан, чи “эр хүн” нь байх үед бол өөр шүү. Дурантын хувьд бол бүр ч өөр. Түүнд 2 гайхалтай давуу тал байлаа: бүхэл бүтэн фрэнчайзын жолоо цулбуур, дээр нь магадгүй лигийн шилдэг 5 тоглогчийн нэг Вэстбрүүк.

Леброн Кливлэндийг орхих үед, Кавст Мо Виллиамс, Андерсон Варежао, Зидрунас Илгаускас, Даниэл Гибсон гэх мэт тоглогчид байлаа. Түүний хамтрагчид Вестбрүүкийн чансааных байсангүй, магадгүй бүр Стивэн Адамсын хэмжээнд ч байгаагүй байх.

Үүнтэй харьцуулахад, Дурант бол бүр яахаа алдчихсан багийг орхиж байгаа хэрэг биш юм. Тандэр улирлыг лигт 5-д орох амжилттайгаар дуусгаж, Өрнөд бүсийн финалд нөгөө Ворриорсыг 3-1 гэсэн харьцаатайгаар илүүрхэж байсан шүү дээ. Тэд ирэх улирал ч ижилхэн амжилтыг, магадгүй илүүг ч үзүүлэх боломжтой байсан уу гэвэл байсан.

Энэ л намайг Дурант Вестбрүүктэй ярилцсан болов уу гэж гайхахад хүргээд байгаа юм.

Бодоод байхнээ, магадгүй тэр Вэстбрүүкийг хэрвээ 9 жил хамт тоглоод аварга авч чаддаггүй юм бол, ирэх зун чөлөөт агент болохоороо өөр багийг сонгохоор төлөвлөж байгааг олж мэдсэн биз. Хэдий Дурант нэг дээр нэмэх нь нэг (1+1) гэрээг үзэглээд, ирэх зун Вэстбрүүктэй хамт чөлөөт агент болж болохоор шийдээгүй ч, тэдний харилцан яриа дор хаяж яагаад явах болсныг нь илүү тодорхой болгож өгөх байсан юм.

download

Магадгүй энд Вестбрүүкийн багаа орхих эсэх ч юмуу, энэ хоёрын хооронд орших ямар нэг өрсөлдөөн тэмцэл огт падлийгүй байх. Магадгүй Дурантын бөгжний төлөөх хүсэл эрмэлзэл тийм их хүчтэй байх, эсвэл магадгүй тэр өнгөрсөн плэй-оффыг өөрийгөө явах болсны дохио гэж хүлээн авсан байх.

Би энд дараах шуурган үйл явдлуудын эрчлээсийн ачаар Дурантыг Ворриорст нэгдсэн талаар яриад сууж байна: цалингийн цэсийн нисэлт, ОКС-н өрнөд бүсийн финал дахь уналт, Ворриорсын НБА-н финал дахь уналт. Эдгээр зүйлсгүйгээр Дурант Ворриор болохгүй байсан.

Би эдгээрийг бүгдийг сайтар ойлгож байгаа ч, жижиг зах зээл дэх од тоглогчид фэнүүдийнхээ өмнө илүү том үүрэг хариуцлагыг хүлээдэг юм шүү.

Хүмүүс дандаа асуудаг. “Юу чамайг Индианад энэ олон жил хадаж орхив?”

Миний хамгийн сайн хариулт: “Хүнсний дэлгүүрийн кассчин, бензин колонкийн ажилчин, зөөгчид, үйлчлэгчид гээд эдгээр бүх фэнүүд надтай хамт хөөрч баярлаж байсан, Шак, МЖ, Никст хожигдсоны маань дараа ч надтай хамт уйлж байсан.”

Бид юу ч тохиолдсон хамтдаа байсан юм.

Би хэрвээ өөр нэг тийшээ явсан бол, тэдгээр фэнүүдийг харж чадахгүй байх байсан. Би Индианад намайг аварга авч чадахгүй хүнд үед маань хамт байсан фэнүүд маань байгаа гэдгийг мэдэж байгаа хирнээ, Леброн шиг Майамид аварга авч, оргилуун дарс буудуулж чадахгүй байх байсан. Би тэдгээр фэнүүд рүүгээ нуруугаа харуулчихаад, “Хардаа, би бөгжтэй болчихлоо!” гэж хэлж чадахгүй байх байсан.

Тийм л учраас би Дурантыг Ворриорст нэгдэж, шаардлагагүй дардан замыг сонголоо гэж бодож байна. Жижиг зах зээл дэх фэнүүд багтайгаа хамт үхэж сэхдэг. Плэй-оффын тоглолт руу явах замд, бараг бүх айлууд багийн туг, тэмдэгнүүдийг өлгөсөн байдаг.

Индиана дахь тиймэрхүү дурсамжуудаа эргэн санахад нуруугаар минь хүйт оргидог. Энүүгээрээ Дурант Голден Стэйтэд тийм зүйлсийг мэдрэхгүй гэх гэсэн юм биш. Магадгүй тэр мэдэрнэ. Гэхдээ л тэр одоо өөр нэгний эзэнт улсад байна шүү дээ.

kd-warriors

Намайг битгий буруу ойлгоорой, Дурант шинэ багтаа алфа-дог нь байх болно. Талбай дээрх дэс дараалал Дурант, Курри, Грийн, дараа нь Томпсон байх болно. Гэхдээ Дурант үргэлж Курригийн эзэнт гүрэнд тоглох болно. Курри анх тэнд байсан. Курри анх тэдэнд аварга авч өгсөн.

Хэрвээ Дурант Оклахомадаа аварга авсан бол, үнэхээр илүү сайхан байх байлаа. Аль эсвэл бэлэн болчихсон аваргууд дээр очих биш, өөр багт очоод аварга авсан ч илүү байх байлаа.

GSW

Гэхдээ Оклахомад нэг аваргын цом авна гэдэг Голдэн Стэйтэд 3 юмуу түүнээс олныг авсантай тэнцэхээр гайхалтай байх байсан юм.

Тандертайгаа ганц цом аваад дууссан ч, Ворриорстой хэдэн ч цом авснаас илүү бахархмаар байх байлаа.

Энэ миний л бодол. Бусад хүмүүс өөрөөр бодох л байх. Хүмүүс энийг уншаад, “Нэг ч аварга авч үзээгүй залуугийн үг шүү дээ” гэх байх. Тэгсэн ч зүгээр. Ахин хэлэхэд, би Дурантын шийдвэрийг ойлгож байна. Би тэр эрмэлзлэлийг ойлгож байна.

2007-08 оны улиралд Рэй Аллен, Кевин Гарнеттай аварга авахдаа Селтикс, намайг зодог тайлснаа цуцалж тэдэнтэй нэгдэхийг хүсч байсан. Би нэгдээгүй. Нэг үе надад Лэйкэрст тоглох боломж гарч ирж байлаа. Тэр үед ч би очоогүй. Магадгүй би аль нэгэнд нь орчих хэрэгтэй байсан байх.

Гэхдээ миний хувьд “хаан хэзээ ч эзэнт гүрнээ орхин явж болохгүй.”

reggie1Рэжжи Миллер
НБА-н алдрын танхимын гишүүн, 5 удаагийн бүх одод. 18 улирлын турш НБА-д тоглохдоо бүгдийг нь Индиана Пэйсэрстэй цуг өнгөрүүлсэн. Одоогоор ТНТ-д НБА-ийн аналист.                        

            Э.Ө
2016.07.07

Сэтгэгдэлүүд ( 9)

  • longchamp - 2018/11/14

    I definitely wanted to compose a brief message in order to say thanks to you for some of the amazing guidelines you are writing here. My time-consuming internet research has at the end been honored with professional details to talk about with my good friends. I would claim that most of us site visitors are very much fortunate to be in a good place with very many special professionals with insightful methods. I feel somewhat lucky to have come across your webpage and look forward to plenty of more awesome moments reading here. Thanks once again for all the details.

  • yeezy boost 350 - 2018/11/13

    I in addition to my guys were found to be studying the good techniques from your website then then I got a terrible suspicion I never expressed respect to the site owner for those secrets. Those boys happened to be absolutely very interested to read all of them and have in effect honestly been tapping into those things. Many thanks for indeed being simply thoughtful as well as for utilizing these kinds of fine information most people are really desperate to be informed on. My very own sincere apologies for not saying thanks to earlier.

  • westbrook shoes - 2018/11/11

    I actually wanted to jot down a brief remark to be able to thank you for all of the fantastic tips you are posting here. My rather long internet investigation has now been rewarded with reputable strategies to write about with my classmates and friends. I would mention that we website visitors are undeniably endowed to exist in a perfect site with many wonderful individuals with good solutions. I feel rather fortunate to have seen the site and look forward to many more pleasurable moments reading here. Thanks once again for everything.

  • adidas nmd - 2018/11/09

    I enjoy you because of your entire work on this site. Gloria really loves engaging in internet research and it's simple to grasp why. My spouse and i hear all about the powerful form you deliver simple guidance via your website and even inspire contribution from visitors about this subject plus our favorite daughter has always been understanding a lot of things. Take advantage of the remaining portion of the year. Your performing a really great job.

  • michael kors - 2018/11/09

    I have to show my thanks to the writer just for bailing me out of this setting. Just after surfing through the world-wide-web and seeing concepts which were not beneficial, I was thinking my life was over. Existing minus the strategies to the issues you have solved by way of your good website is a serious case, as well as those that could have in a negative way affected my career if I hadn't come across the website. Your own knowledge and kindness in touching all areas was useful. I'm not sure what I would have done if I had not come upon such a stuff like this. I'm able to at this moment look forward to my future. Thanks for your time very much for the professional and result oriented help. I won't think twice to recommend your web sites to any individual who would like care about this issue.

  • golden goose outlet - 2018/11/08

    Thanks for each of your efforts on this web site. My mom enjoys carrying out investigations and it's really easy to understand why. All of us learn all of the dynamic ways you make worthwhile suggestions through this web site and as well welcome response from other ones on that content then our favorite girl is always studying a lot. Enjoy the rest of the year. You're performing a remarkable job.

  • reebok shoes - 2018/11/07

    I wish to get across my appreciation for your kind-heartedness for all those that require help on this one question. Your special commitment to passing the message throughout had been unbelievably valuable and have usually empowered guys and women much like me to get to their desired goals. Your own interesting hints and tips signifies a lot a person like me and a whole lot more to my mates. Thanks a lot; from everyone of us.

  • adidas ultra boost - 2018/11/05

    I simply needed to thank you very much once more. I do not know what I would have achieved without the type of hints provided by you over such a theme. It was actually a very troublesome setting in my circumstances, however , coming across a professional manner you processed it made me to weep over gladness. I am thankful for the assistance and then sincerely hope you really know what a powerful job you happen to be putting in training people today all through your blog. I am certain you've never come across any of us.

  • golden goose outlet - 2018/11/05

    I have to express thanks to this writer for rescuing me from this issue. Just after scouting throughout the world wide web and seeing methods which are not beneficial, I believed my entire life was gone. Existing minus the strategies to the issues you've sorted out through your entire report is a critical case, and the kind which might have negatively damaged my career if I hadn't discovered your web blog. The capability and kindness in playing with all the stuff was crucial. I am not sure what I would have done if I hadn't come upon such a point like this. It's possible to at this time look ahead to my future. Thank you so much for your specialized and result oriented help. I will not hesitate to endorse the sites to any person who ought to have direction on this issue.

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн