Гаражаас төрсөн гайхамшиг

Гаражаас төрсөн гайхамшиг “гэхэд уншигч та юуны талаарx мэдээлэл юм болоо гэж бодож байна уу ?

Та бидний мэдэх “Google”,” Apple”,” Disney”,” Microsoft”   гэх мэт дэлхийн хэмжээний компаниудын үйл ажиллагаа болон амжилтын эхлэл нь нэгэн жижигхэн гаражнаас эхэлсэн гэдгийг та мэдэх үү ?

Цахим худалдааны салбарт тэргүүлэгч Амазон.ком  бол бас нэгэн тод томруун жишээ билээ.  Амазон компани бол өөр бусад олон мянган компани бүтэлгүйтэж байсан зүйлийг бүтэлтэй болгож амжилтад хүрсэн компани юм.

Амазон.ком нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани, АНУ-ын Сиэтл хотод байрладаг.  Уг компани энгийн хэрэглээний бүх төрлийн барааг онлайнаар худалдаалдаг бөгөөд 2015 онд 107 тэрбум ам.долларын орлоготой ажилласан бөгөөд нийт  65,44 тэрбум ам.долларын хөрөнгөтөй компани юм.graj

Жефф Безос гэх энэ эрхэм 1994 онд өөрийн цахим хэлбэрээр ном худалдаалах сүлжээгээ өөрийн  Вашингтонд  байрлах гаражаас эхэлж байжээ.

Тэрээр компаниа Кадабра (Абра кадабра -с үүдэлтэй) гэж нэрлэхээр төлөвлөж байсан боловч энэ нэр нь Кадавэр (цогцос,үхдэл гэсэн утгатай ) гэж буруугаар сонсогдохоор байсан тул 1995 онд нэрээ өөрчилж АМАЗОН болгосон түүхтэй .

Энэ нэрийг сонгох болсон шалтгаан нь :

1) Маш өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулахаа бэлэгдэн дэлхийн хамгийн том гол болох Амазон голын нэрийг сонгожээ.

2) Цахим хуудсаар хайлт хийх үед хамгийн түрүүнд гарч ирэхээр тооцоолсон ажээ.

 

graj3

(2000 оны 6 сар 19 д нуман сумтай шинэ логотой болсон бөгөөд энэ нь А аас Z хүртэлх бүх төрлийн бутээгдэхүүнийг хэрэглэгчидэд хүргэн , инээмсэглэл түгээнэ гэсэн утгатай )

 

Жефф Безос санаа нийлсэн хоёр найзтайгаа интернэт хуудас нээх санаагаа анх гараждаа хэрэгжүүлжээ . Хэн хэнийх нь хувьд туршлага дутаж байсан энэ салбарт хүчээ үзэхээр шийдсэн тэр үед буюу 1995 оны 5 сард тэдний хэнд нь ч номын дэлгүүр байсангүй .

Эхэн үедээ интернэтээр авсан номын захиалгаа хажуу талынхаа номын дэлгүүрээс худалдан авч захиаллагчдадаа илгээдэг байв.

Эхний 2 сардаа Америкийн 50 муж болон гадаадын 45 улсад борлуулалтаа эхэлсэн билээ .

Анхны жилд 2200 хүн Aмазон.ком хуудсанд орж ,511 мянган долларын орлоготой ажилласан байв .

Дараагийн жилд ч өссөөр 1996 онд Амазон.ком-оор зочлогсдын тоо 50 мянгад хүрч ,борлуулалт нь өмнөх оныхоос даруй 3066 хувь өсөн 15 сая 700 мянган доллар болжээ.

2015 оны 9 сард цахим худалдан авагчидын мэдээлэлд тулгуурласан судалгаагаар Амазон.ком-оор зочлогсдын тоо сард 188 сая хүрч ,хэрэглэгчийн хандалтаараа тэргүүлж байна .

1997 онд хувьцаа гарган бирж дээрх анхны өдөр 9 доллараар эхэлсэн хувьцаа нь бирж хаахад 23 доллар 50 цент болтлоо өсч компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 9.8 сая доллараас 232 сая долларт хүрсэн юм. Дашрамд дурьдахад 2016 оны 7 сарын 19 ний байдлаар Амазон.ком -ын хувьцаа 739.95 долларын ханштай байна .

Гэхдээ энэ бүх амжилтууд зүгээр л сууж байхад нь хүрээд ирээгүй нь ойлгомжтой .

Жефф Безос найзуудтайгаа нийлэн зориг гарган ажлаасааа гарч мөрөөдлийнхөө төлөө нэг алхам хийсэн . Өдгөө дээрх гурван найз дэлхийн хамгийн амжилттай компаний  эзэд юм.

Амазон.ком -ын амжилтын нууцын талаар дараагийн нийтлэлээрээ хүргэх болноо.

 

Ч.Мөнгөнзаяа

2016.07.20

Ашигласан материал :

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*