Япон хүний сэтгэлгээгээс 3 чимхийг

d7c635b9

 Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэндээ Японы агуу их соёлоос чимхийг амтлуулъя гэж зорилоо. Тэгэхээр миний бие энд толилуулах зүйл бол хамт амьдардаг Япон найз маань олон улсын ѳдѳрлѳгѳѳр Японыг танилцуулахдаа ашигласан материалаас, “Япон хүний сэтгэлгээ” гэх хэсгийг орчуулж хүргэж байна. Манай Монгол гэлтгүй бусад орноос ер нь маш их ялгаатай бѳгѳѳд ѳнѳѳдрийн даяарчилагдаж буй нийгэмд ёс заншлаа яг таг баримтлангаа орчин үеийн соёлыг ѳѳртѳѳ бага багаар шингээж буй гайхамшигтай улс бол Япон юм. Япон хүмүүс бага сургуулиасаа л соёлдоо гүн суралцаж эхэлдэг. Соёл ч гэлтгүй Япон хүний сэтгэлгээ, ёс суртахууныг хүртэл сургадаг ба энэ удаад Япон хүний сэтгэлгээгээс 3 чимхийг танилцуулмаар байна.

  1. 5 минутын ѳмнѳ хѳдлѳх (5分前行動)
    Энэ нь хичээл ном, ажлын тогтсон цагаас, аль эсвэл хэн нэгэнтэй болзсон цагаасаа ямагт 5 минутын ѳмнѳ очих гэсэн утгатай юм. Яагаад заавал 5 минутын ѳмнѳ очих хэрэгтэй вэ гэхээр, Нэгт, 1 минут ч бай хоцроно гэдэг нѳгѳѳ хүнээ хүндлэлгүй тѳвѳг удаж байгаагийн илрэл. Хоёрт, Сэтгэлийн бэлтгэл хийхийн тулд. Уулзахдаа та аливаа зүйлийг ярих бэлтгэлээ, сэтгэлээ бэлдэх нь уулзалтыг илүү үр дүнтэй болгодог гэж үздэг байна.
    Анхаарах нь: 5 минутын ѳмнѳ хүрэх газраа дѳхѳж очсон ч, болзсон газраа яг цагтаа очих хэрэгтэй.
  1. Ирснээсээ илүү үзэсгэлэнтэй (来た時よりも、美しく)
    Хүнээс зээлж авсан зүйл, түрээслэсэн ѳрѳѳ, зэрэг хүнээс авсан зүйлсээ авсан үеэсээ илүү цэвэрхэн, илүү үзэсгэлэнтэй болгож ѳгѳх сэтгэлгээ. Энэ нь тухайн хүндээ талархсан сэтгэлээ зѳвхѳн “Баярлалаа” гэх үгээр бус, үйлдлээрээ илэрхийлж буй нь юм.
  1. Хүнд тѳвѳг удахгүй (人に迷惑をかけない)
    Хүнд тѳвѳг удах үед бид “Уучлаарай, хүлцэл ѳчье” гэж хэлдэг боловч ингэж хэлэх тэр үед хэтэрхий оройтсон байдаг тухай илэрхийлж буй. Тѳвѳг удаж хохирол учруулсан тухайн үйлдэл тань хэзээ ч буцааж болохгүй тул тэгж үзэж байгаа юм. Гэхдээ тѳвѳг удах гэдэг хүн хүний хувьд ѳѳр учир “Ѳѳрт тохиолдвол дургүйцэх, тѳвѳг болох” зүйлээ бусдад бүү хийнэ үү гэсэн санаа ард нь хамт явж буй.

Улс орон болгон ѳѳр ѳѳрсдийн гайхамшигт, үнэт ёс заншилтай бѳгѳѳд түүнийг таньж мэдсэнээр бид хоорондоо илүү сайн ойлголцох бѳгѳѳд шинэ ертѳнцийг ѳѳрсѳндѳѳ бий болгоно гэж бодож байна. Энэ удаагийн танилцуулсан 3 сэтгэлгээг тус бүрт нь нэг үгээр хэлбэл “1. Хүндлэл 2. Талархал 3.Анхаарал ” гэж хэлж болох болов уу.  Япон найз маань энэхүү илтгэлээ тавьж байх үед ѳѳрт бодогдож байгаагүй их олон зүйл орж ирж байлаа, та бүхэнд ч мѳн нэгийг бодогдуулна гэдэгт найдаж байна.

a0315876_9202853

Орчуулж нийтэлсэн: М. Эрдэнэ-Очир
Шиншү их сургууль
Эдийн засгийн факультет 4-р курс

2016.08.01

 

Хуваалцах
Мооёо
About Мооёо 21 Articles
Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*