“Бичил долгион зуух” буюу Печинд хоол халаахдаа мэдвэл зохих бичил мэдлэг

            Монголчууд бидний печ хэмээдэг “Бичил долгионы зуух” (Microwave oven)-д та ямар нэг төмөр болон метал зүйл хийж болдоггүйг мэдэх байх. Тэгвэл яагаад гэдгийг нь мэдэх үү? 2-хон мин наашаа анхаарлаа хандуулаад өөртөө нэгэн “мэдэхэд илүүдэхгүй” мэдлэгийг олж аваарай.

            Печний маань Англи нэрээс харахад, “Micro-бичил, микро, 10-6д; wave-долгион; oven-зуух” буюу “бичил долгионы зуух” гэж хэлж болно. Бичил долгион нь ойролцоогоор 1 секундэд 2,450,000,000 удаа хэлбэлздэг байх нь. За тэгэхээр ямартаа ч печ маань хоолыг та бидний плеткан дээр тавиад халаадаг шиг, жигнүүр дээр жигнэдэг шиг аргаар лав халаадаггүй болж таарлаа.

            Тэгвэл яаж? Хариултаас нь хэлбэл бичил долгион нь хоолонд агуулагдаж буй усны бүтцийг идэвхтэй хөдөлгөөнд оруулдаг. Усны эрчимтэй хэлбэлзэл нь дулааныг үүсгэж хоолыг маань халаана. Тийм ч учраас ширмэн дээр тавиад халааснаас хамаагүй хурдан болдог байна. За тэгэхээр печ маань хоол халаана гэж хэлэх бус, яг үнэндээ хоол маань өөрт буй усны агууламжаараа өөрийгөө халааж байгаа гэсэн үг болж байна. Печ маань зөвхөн усны бүтцийг өдөж өгдөг.

            Тэгвэл яагаад метал оролцсон аяга, тавганд хийж болохгүй гэж? Учир нь бичил долгион нь металд ойж, печ дотор маань богино гүйдэл үүсдэг байх нь. Тийм учраас энэ нь маш аюултай үзэгдэл бөгөөд хамгийн энгийнээр бодоход печийг маань эвдлэх, цаашлаад гал гарах, тогонд цохиулах зэрэг аюултай.

            Та одоо печний талаар мэддэг болсон юм чинь доорх зүйлсийн шалтгааныг ойлгодог болсон байх, тийм үү? Одоо та доорх зүйлсийг амархан шийдэх байх хэмээн бодож байна.

  1. Бууз болон цуйван гэх мэт гурилтай хоол халаах үед гурил маань хатуурчихдаг.
  2. Мах гэсгээхэд асар их хугацаа шаарддаг.
  3. Өтгөн шөл жигд халдаггүй.

И. Өгөөмөр

2017.1.29

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*