Шинжлэх ухаан Үл үзэгдэх ертөнцийн гайхамшиг цуврал №2- “Эсийн төрөл”-
  • 2017/04/17
  • 244
  • 12

Үл үзэгдэх ертөнцийн гайхамшиг цуврал нь нүдэнд үл харагдаж, гарт үл баригдах тийм нэгэн зүйлсийн талаар танилцуулж байгаа билээ. Цувралынхаа эхний дугаартаа эс гэдэг бол нэгэн төрлийн микро үйлдвэр гэдгийг танилцуулж, түүний бүтэц үйл ажиллагааг дурдсан билээ. Тэгвэл энэ удаагийнхаа дугаартаа энэхүү эсийн төрөл болон тэдгээрийн бүтцийн ялгааг тайлбарлахаар бэлтгэлээ.


Эс нь амьтны, ургамлын, бактерийн зэрэг маш олон төрлөөр ангилагдаж болно. Гэхдээ эдгээрт ерөнхий гурван бүтэц бий. Удамшлын мэдээлэл хадгалах ДНХ, эсийг гадаад ертөнцөөс тусгаарлах эсийн бүрхүүл, мөн эсийн дотоод шингэн болох сийвэн буюу цитоплазм юм. Өмнөх нийтлэлдээ эдгээрээс гадна митохондри, эндоплазмийн тор зэрэг эрхтэнцрүүдийг агуулах амьтны эсийг танилцуулсан болно. Эсийг ерөнхийд нь прокариот болон эукариот эс гэж хоёр хувааж болно.
 Прокариот эс нь ерөнхийдөө бактерийн эс бөгөөд, бөөм гэх бүтэцгүй, ДНХ-гээ сийвэн дотроо хадгална. ДНХ-г хадгалж буй сийвэнгийн энэ хэсгийг бөөмөрхүү биет буюу нуклеоид гэнэ. Прокариот эст амьтан буюу бактер нь 1-10н микрометрийн урттай бөгөөд, энэ нь хүний эснээс 10-100 дахин жижиг хэмжээтэй гэсэн үг юм. Прокариот эс нь хамгийн жижиг бөгөөд хялбар бүтэцтэй эс гэж хэлж болно. Ерөнхийдөө эрхтэнцэр гэхээр бүтэцгүй, эсийн бүрхүүлийн гадуур эсийн ханан гадаргуутай юм.
Эукариот эс нь жинхэнэ бөөмт эсийг хэлэх бөгөөд, энэ нь бөөм гэгдэх хоёр давхар бүрхүүлт бүтцэд ДНХ-гээ агуулах эс юм. Мөөг, ургамал, амьтан зэрэг бактераас бусад төрлийн организм нь эукариот эст амьтан юм. Ерөнхий бүтэц нь эсийн бүрхүүл, ДНХ агуулах бөөм, митохондри, эндоплазмын тор, гольджийн аппарат, лизосом, пероксисом зэрэг эрхтэнцрээс тогтоно. Энэ нь амьтны эс бөгөөд, мөөгөнцрийн эс нь үүнээс гадна эсийн хана, ургамлын эс нь эсийн хана болон хлоропласт гэгдэх гэрлийн нийлэгжил явуулдаг эрхтэнцэртэй юм.
Тэгвэл вирус гэж юу вэ? Вирус нь 0.02-0.3 микрометр буюу нано хэмжээстэй бөгөөд, эсийг микро үйлдвэр гэх юм бол вирусыг нано машин гэж хэлж болох юм. Вирус нь ерөнхийдөө удмын мэдээлэл болох нуклейн хүчил болон уургийн бүхүүлнээс бүрдэнэ. Энэ нь өөрөөсөө энерги үйлдвэрлэхгүй, мөн хуваагдлаар үржихгүй. Тиймээс бусад эсэд халдварлан үржих, эсийн бус тогтолцоотой тул үүнийг амьд зүйлд тооцох эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй байдаг.
Хүснэгт. Эсийн төрөл болон түүний ялгаа (○- байгаа, ×- байхгүй)
[table id=31 /]


Энэ удаагийн нийтлэлдээ эсийн төрлийн талаар хялбархнаар дурдлаа. Саяхныг хүртэл амьд зүйлс нь гадаад төрх байдал хэв шинжээр ангилагдаж ирсэн бол, сүүлийн үед ДНХ-н дарааллын ялгаагаар ангилах болсон юм. Энэ нь амьтдыг архей, бактер, эукариа гэж ангилах бөгөөд, энд шинэ ангилал болох архей мэндэлж, бусад бүх жинхэнэ бөөмт эст амьтад нь эукариад ангилагдах болсон юм. Үүний талаар дараагийн нийтлэлдээ дурдах болно.

Ө. Нарандулам

Сэтгэгдэлүүд ( 12)

  • minecraft - 2018/09/16

    After going over a few of the blog posts on your blog, I honestly like your technique of writing a blog. I added it to my bookmark site list and will be checking back in the near future. Take a look at my website too and let me know what you think.

  • minecraft - 2018/09/15

    Just wish to say your article is as amazing. The clarity in your post is just excellent and i can assume you're an expert on this subject. Fine with your permission let me to grab your RSS feed to keep updated with forthcoming post. Thanks a million and please keep up the gratifying work.

  • minecraft - 2018/09/15

    These are really enormous ideas in on the topic of blogging. You have touched some fastidious things here. Any way keep up wrinting.

  • minecraft - 2018/09/13

    wonderful points altogether, you just won a brand new reader. What might you recommend about your post that you just made some days ago? Any certain?

  • minecraft - 2018/09/13

    Pretty nice post. I simply stumbled upon your weblog and wanted to say that I've truly loved surfing around your blog posts. After all I'll be subscribing in your rss feed and I hope you write once more very soon!

  • minecraft - 2018/09/11

    Attractive component of content. I simply stumbled upon your blog and in accession capital to say that I acquire in fact enjoyed account your blog posts. Anyway I'll be subscribing in your augment and even I fulfillment you get entry to consistently quickly.

  • minecraft - 2018/09/10

    I'm more than happy to discover this web site. I need to to thank you for ones time due to this wonderful read!! I definitely savored every little bit of it and I have you saved to fav to see new information in your website.

  • minecraft - 2018/09/09

    Thank you a lot for sharing this with all folks you actually understand what you are speaking approximately! Bookmarked. Kindly also talk over with my site =). We will have a link change agreement between us

  • minecraft - 2018/09/08

    Hello, always i used to check website posts here early in the daylight, for the reason that i like to find out more and more.

  • minecraft - 2018/09/07

    Hi, Neat post. There's a problem together with your web site in web explorer, would check this? IE nonetheless is the marketplace chief and a large portion of other folks will omit your excellent writing due to this problem.

  • minecraft - 2018/09/06

    I do accept as true with all of the ideas you've offered on your post. They are really convincing and can definitely work. Nonetheless, the posts are too short for newbies. May you please extend them a bit from next time? Thank you for the post.

  • uk drugstore - 2018/06/27

    Excellent items from you, man. I have keep in mind your stuff prior to and you are just extremely wonderful. I actually like what you have bought here, certainly like what you are saying and the way by which you are saying it. You're making it entertaining and you still care for to stay it smart. I can't wait to read much more from you. That is really a terrific site.

Санал болгож байна

© 2018 | Ихнүдэн