Урам зориг хаанаас гардаг вэ?

men greeting sun. Stands on hill, ocean and yellow sunset

 Та ямар нэг зүйл хийж байхад таньд юу хамгийн их эрч хүчийг ѳгдѳг вэ? Мэдээж хэрэг энэ зүйл нь хүнээсээ хамааран маш ѳѳр. Жишээлбэл, бид гэр бүл, найз нѳхдѳѳсѳѳ эрч хүч авдаг. Эсвэл хийж буй ажлаасаа, ажилж буй орчноосоо, хүрэх гэж буй үр дүнгээсээ, бүр идэж буй зайрмагнаасаа ч эрч хүч авдаг байж магадгүй. Гэхдээ тэрхүү эрч хүч ѳгч буй зүйл нь ѳѳр боловч нэгэн тѳрлийн мэдрэмжийг бидэнд ѳгснѳѳр бид цэнэглэгддэг билээ. Тэр бол урам зориг юм.
 Америкийн нэгдсэн улсад явуулсан үндэстний судалгааснаас үзэхэд, бидний ирээдүйн амжилтанд илүү чухал гэж үздэг цалин, ур чадвар болон оюуны чадамжтай харьцуулахад урам зориг нь илүү нѳлѳѳлѳл ѳндѳр байжээ. Энэ нь ажил болон амьдралдаа оюуны бядтай, эсвэл ур чадвартай, эсвэл ѳндѳр цалинтай байхтай харьцуулахад урам зориг ѳндѳртэй байх нь амжилтыг илүүтэйгээр зѳгнѳдѳг гэсэн үг юм. Тэгвэл тэрхүү урам зоригийг яаж бусдад бий болгох вэ? Хаанаас гаргаж ирэх вэ? Дараах дѳрвѳн алхамыг уншсанаар эдгээр асуултуудын хариултанд та дѳхѳж очно.

1)  Шагнал буюу уламжлалт ѳдѳѳгч

 Мэдээж хэрэг ѳндѳр цалинтай байна гэдэг амьдралын баталгаа, илүү боломж мэт боловч нѳгѳѳ талаас ажлын бүтээлч сэтгэлгээг устгагч юм. Учир нь цалин ѳндѳр болох тусам хүмүүс ажлынхаа тѳлѳѳ бус цалингийнхаа тѳлѳѳ ажиллах хандлагатай болдог байна. Гэтэл техник технологи ѳндѳр хѳгжсѳн, хѳгжсѳѳр буй одоогийн нийгэмд механик ажил ѳдрѳѳс ѳдѳр ирэх тусам буурч, оюуны чадамж, бүтээлч сэтгэлгээ шаардсан ажил ѳссѳѳр байна.
 Америкийн алдарт MIT сургуулийн эдийн засагчдаас явуулсан судалгаанаас үзэхэд шагнал цалин нь зѳвхѳн механик үйлдэлт ажиллагаанд ѳндѳр бүтээмжтэй ѳдѳѳгч болж ѳгдѳг бѳгѳѳд бүтээлч сэтгэлгээ шаардсан адармаатай ажиллагааны хувьд ажлыг гүйцэтгэгчдийн хувьд эсрэгээрээ үр бүтээмжийг бууруулсан гэх сонирхолтой туршилтын үр дүн гарсан байх юм. Тэгхээр орчин үеийн нийгэмд бүтээлч эсвэл судалгаа шинжилгээ шаардсан ажилд  урам зориг ѳдѳѳгч нь уламжлалт цалин шагнал биш бѳгѳѳд эсрэгээр нь алаач болж таарах нь!  

Тэгвэл чухам юу урам зоригийг бадраадаг юм бэ?

2)   Мэдрэмж буюу урам зориг жинхэнэ ѳдѳѳгч

Бид ямар үед хамгийн их урам зоригтой, эрч хүчтэй болдог вэ? Юу биднийг хамгийн их хѳдѳлгѳдѳг вэ? Тэр бол мэдрэмж. Уур хилэн ч бай, уйтгар гуниг ч бай, бас баяр баясал ч бай, эдгээр мэдрэмжүүд биднийг ямар нэг зүйл хийхэд маш хүчтэй нѳлѳѳлдѳг. Бид ямар ч мэдрэмж авдаггүй зүйлээ бараг л хийдэггүй сонирхдоггүй бѳгѳѳд эсрэгээрээ мэдрэмж ѳндѳр авдаг зүйлээ тэвчих шаардлага гардаг. Аливаа кинон дээр ч тэр, гол дүр маань нэгэн эмэгтэйд дурлах эсвэл хэн нэгэн этгээдэд ѳс хонзон санах гэх мэт ямар нэг мэдрэмжийг хүчтэй мэдэрснээр үйл явдал маань эхэлж ѳрнѳх тохиолдол их шүү дээ. Жинхэнэ амьдрал дээр ч та бүхэн анзаарч ѳѳрѳѳ мэдэрсэн байх. Тиймээс мэдрэмж гэдэг аливаа зүйлд хамгийн хүчтэй нѳлѳѳлѳгч урам зоригоор цэнэглэгч юм. Тиймээс та эргэн тойрондоо эсвэл ажлын газартаа том ѳѳрчлѳлт хийхийг хүсвэл мэдэр бас бусдад мэдрэмж тѳрүүл.

Тэгвэл сайн талаар нь хүмүүст хэрхэн мэдрэмж тѳрүүлж ажил амьдрал дээрх үр бүтээмжийг ихэсгэх вэ?

3)   Ѳсѳх мэдрэмж ба түүнийг тодотгох

Энэхүү мэдрэмжийг бие чийрэгжүүлэхтэй адилтган жишээ авбал илүү ойлгомжтой болов уу. Юу вэ гэхлээр тодорхой хэмжээнд бид дасгал сургуулилт хийснээр бидний бие махбодид ѳѳрчлѳлт мэдрэгддэг. Тэр үед бид улам дасгал сургуулилтаа үргэлжүүлэх сэдэлтэй болдог. Тэрхүү сэдэл тѳрүүлж буй зүйл бол ѳсѳлт юм. Ѳсѳлтийг мэдэрснээр та угтаа урам зориг хүчтэй авч байгаа нь тэр юм. Тиймээс ѳсѳлтийг мэдрэх түүнийг мэдрэхийн тулд тодотгох, хэмжих нь ажил ба амьдралд нэн чухал зүйл болох нь. Ѳѳрѳѳр хэлвэл та ѳѳрийгѳѳ ѳнгѳрсѳнд юу хийж бүтээн яаж хѳгжсѳнѳѳ тодотгосноор, одоодоо урам зориг аван ирээдүйдээ улам ѳсч дэвжих сэдлийг авах юм. 1998 онд бичигдсэн нэгэн судалгаанаас үзэхэд бууж ѳгѳх хандлагатай хүмүүстэй харьцуулахад шаргуу хүмүүс нь ѳѳрийнхѳѳ одоо хүртэл хийж бүтээснээ хоёр дахин илүү боддог нь тогтоогдсон байна. Энэ нь хуучнаа бодоод бардамнах гэсэн үг бус ѳѳрийн хийж бүтээж, чадсан зүйлээсээ, одоог хүртэл ѳсч, ѳнѳѳдрийн ѳндѳрлѳгт хүрснээсээ л урам ав гээд байгаа санаа юм. Мэдээж хэрэг заавал ѳнгѳрсѳнд маш том зүйл хийж бүтээж байсан байх албагүй, маш жижиг зүйлээс ч урам авч болно шүү дээ. Баримтнаас үзэхэд жижиг ѳсѳлтѳѳсѳѳ урам авдаг хүмүүс нь том амжилтанд л зѳвхѳн анхаарлаа хандуулдаг хүнтэй харьцуулахад 22 хувь амьдралдаа илүү сэтгэл хангалуун байдаг байна. Тэгээд ч жижиг зүйлс хуримтлагдсаар том болдог шүү дээ. Харин үүний дараа гарч ирэх асуудал бол хэрхэн урам зоригоо хадгалах, хадгалуулах вэ?

4)   Шүтлэгийг бий болго

Энэ бол хэн нэгнийг тахин шүтэх, уул ус тахих, амьтан ѳргѳн барих зэрэг бус харин нэгэн бат итгэлтэй байх, соёл түүхтэй байхыг хэлж байгаа юм. Энд гаргаж буй гол санаа нь маш энгийн. Та эсвэл таны ажилдаг газрынхан компаний хувьд бид яагаад юуны тѳлѳѳ ажилдаг вэ гэдэг тухай утга учирт нэгэн хариулттай түүндээ бат итгэлтэй байхыг хэлж байгаа юм. Утга учир гэдэг аливаа ажил, амьдралд урам зоригийг ѳгдѳг гэх санаа байгаа юм. Та эргэн тойрныхоо том амжилттай явж буй компанийг харвал тэд бүгд энэхүү асуултандаа маш тодорхой хариулсан байдаг. Үүний тод жишээ бол Apple компани бѳгѳѳд Apple нь аливаа бүтээгдхүүнээ танилцуулах үедээ үргэлж яагаад бид энэхүү бүтээгдхүүнийг бүтээх болов? гэдгээ тайлбарладаг байна.

Ингээд дүгнээд хэлэхэд аливаа ажил болон амьдралд бид аливаа үйл хэрэгт урам зоригтойгоор хандаж байж амжилтанд хүрэх боломжоо ихэсгэх юм. Гол нь хийж буй зүйлдээ анхаарлаа тѳвлѳрүүлэн, бас түүнээсээ мэдрэмж аван, хийж буй аливаа зүйлдээ яагаад хийж байгаа вэ гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй. Таньд амжилт хүсье!

М.Эрдэнэ-Очир
2017.04.24

Эх сурвалж:

Тайм сэтгүүл: Хэрхэн хүмүүсийг хэрхэн урам зоригоор цэнэглэх вэ?
Time: How to motivate People
http://time.com/53748/how-to-motivate-people-4-steps-backed-by-science/

Хуваалцах
Мооёо
About Мооёо 21 Articles
Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*