Цуврал2. Биткойн гэж юу вэ?

Манай өмнөх бит койны нийтлэл сонирхолтой байсан болов уу гэж найдаж байна. Бид өмнө нь бит койн гэж юу болох, бусад валютаас ялгарах онцлог, хэрхэн хүчээ авсан талаар нийтэлсэн билээ. Тэгэхээр бит койн маань аль хэдийн дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн, интэрнэт орчинд гүйлгээ хийгддэг цифрэн валют гэдгийг санах хэрэгтэй. Ямар нэг улсын банк, байгууллага хэвлэдэггүй. Бит койн зах зээлийн үнээс хамаарч, ханш нь цаг минут бүр өөрчлөгдөж байдаг.

2015 оны 8 сарын 20-ны байдлаар 1 бит койн 233 доллар байна. (эх сурвалж : YAHOO FINANCE )

Бит койны хамгийн бага нэгж бол 1 сатоши. 1 сатоши бол 0.000000001 бит койн. (2008 онд Сатоши Накамото гэгдэх үл мэдэгдэх хүн анх энэхүү ухагдахууны талаарх судалгааны ажлаа интернэтээр дамжуулан  олон нийтэд ил гаргасан.  Түүний энэхүү судалгааны үндсэн дээр тулгуурлан “Бит Kойн” нь анх 2009 онд үүсчээ. Сонирхуулахад түүний интернэт хаяг Германд бүртгэлтэй байсан бөгөөд япон дахь хаяг хүчингүй байжээ. Удалгүй 2010 онд Герман дахь хаяг устжээ. )

Бит койны давуу тал бол хувийн мэдээлэл шаардахгүй бөгөөд дэлхийн хаанаас ч богино хугацаанд банк дамжилгүйгээр гүйлгээ хийх боломжтой. Мөн бит койноор гүйлгээ хийхэд маш бага хураамж төлдөг ба төлбөр тооцоо нь дата өгөгдөл дээр тулгуурладаг.

Хаашаа Мөнгөн дүн Хураамж Үлдэгдэл Хураамжийн хувь
Японоос Япон 100000 иен 450 иен 99580 иен          0.45%
Японоос өөр улс уруу 100000 иен 6500—8500 иен 91500 иен-93500иен      6.5%-8.5%
Бит койн доторх шилжилт 3.57 бит койн 0 бит койн 3.57 бит койн 0%

/Бусад мөнгөн шилжүүлэгтэй харьцуулсан хүснэгт/

Бит койны хураамж нь ижил хэмжээний мөнгө шилжүүлэх тохиолдолд харилцан адилгүй байдаг. Энэ нь дата өгөгдлийн илэрхийлэлд “Дансан дахь бит койн” гэсэн хувьсагч байдагтай холбоотой.

148оруулах тоо + 34 гаргах тоо+10 байт= дата өгөгдлийн хэмжээ
1000 байтаас 10000 байтын хооронд мөнгөн шилжүүлэлт үнэгүй
1000 байт нь 0.0001 бит койн болно.

“Бит Kойн”-г хэрэглэх хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд “Бит Kойн”-ы үнэ цэнэ нь ганцхан жилийн /2013 онд/ дотор огцом нэмэгдэж дэлхийг шуугиулсан. 2013 оны 3 сарын 18-нд 1 бит койн 64.54 доллар байсан бол 11 сарын 25-нд 979.45 доллар болсон байна. Бит койноор гүйлгээ хийх хөл хөдөлгөөн ихтэй хотуудад нэмэгдэж байна. Америкийн интернэт бизнэс эрхлэгчдийн томоохон төлөөлөгч Крис Диксон (Андрессэн Харавитзийн хөрөнгө оруулагч VC , Ханч сайтын гүйцэтгэх захирал CEO) нэгж бит койны үнэ 100,000 долларт хүрнэ гэж бодож байна гэжээ. Харин Билл Гейтс ( Майкрософтын үүсгэн байгуулагч ) “Бит койн бол технологийг хөдөлгөгч хүч болно” гэж хэлжээ.

2015 оны 6 сарын 3 ны байдлаар Япон улсад бит койноор үйлчлүүлэх 30-аад дэлгүүр байна. Тэд үүдэндээ бит койноор үйлчилнэ гэсэн бичиг наасан байдаг ба энэ нь олон хүний сонирхлыг татаж байна. Мөн сонирхуулахад Кипр улсын Юнасиа их сургууль хичээлийнхээ төлбөрийг бит койноор хүлээн авахад бэлэн гэж зарлажээ. Дэлгүүр, кафегаас авахуулаад сургуулийн төлбөр хүртэл ашиглагдаж байгаа нь бит койн хүрээгээ тэлж буйг харуулж байна.

Bitcoin_Accepted_Here_1

Бит койн ба цахим мөнгөний ялгаа

Цахим мөнгө нь шилжүүлэгийн үед банкаар дамжин баталгаагддаг бол бит койн нь “Peer to Peer” буюу мөнгөн шилжүүлгийн 2 субъектийг шууд холбож өгдөгөөрөө онцлогтой. Ингэснээр банкинд төлөх хураамжаас чөлөөгдөхөөс гадна, хувийн мэдээллээ хадгалж , цаг хугацааг хэмнэж чадаж байгаа юм.

Bit coin

 

Бит койны хэвлэлт : Зах зээлд эргэлдэх бит койны хэмжээг 21 сая гэж анхнаасаа зарласан бөгөөд одоо 14 сая нь зах зээлд эргэлдэж байна

Бит койныг зах зээлд хэрхэн эргэлдүүлдэг вэ?

Бит койныг зах зэээлд эргэлдүүлэх 2 арга зам байдаг. Нэг нь мөнгөөр худалдан авч ашигладаг бол нөгөөх нь “ Mining “ юм.

Худалдан авахыг хүссэн үедээ интэрнэтээр бит койны данс нээлгэж гүйлгээ хийх боломжтой. Таны утас, компьютерийн төрлөөс хамаарч татаж авах аппликейшн өөр бөгөөд данс нээлгэхэд олон төрлийн түрүүвчнүүдээс сонгон авдаг. Таны хэрэглээнээс хамааран түрийвчийн төрөл янз бүр байдаг.

bitcoin-org-choose-wallet

Майнинг гэдэг нь бит койныг худалдан авахгүйгээр өөрсдөө гүйлгээний тоон утгыг олж бит койныг олборлодог. Тоон утгыг олно гэдэг нь бит койноор гүйлгээ хийгдэх явцад арилжааг бататгах илэрхийллийг бодож олно гэсэн үг юм. Хамгийн анх илэрхийллийг баталгаажуулах амархан байсан.Харин одоо бит койны зах зээл томрох тусам улам хэцүү болж байна. Олборлолт хийхэд гүйлгээний блокуудын цифрэн түлхүүрийг тайлдаг. 100-аас 1,000 арилжаа нь нэг блок болдог бөгөөд 1 блокыг задалж бодохын тулд 2 дохь блоктой холбогдох түлхүүр буюу RSA шифрийг тайлдаг.Цаг минут бүр явагдах арилжааг ийнхүү майнэрчид баталгаажуулснаар бит койны системийг улам баттай, хүчирхэг болгож байгаа юм. Бит койныг илэрхийллийг бодож олоход багагүй хугацаа шаардах бөгөөд майнэрчид багаараа гар нийлэн боддог байна.

bitcoin-miner

Улс орнуудын бит койн дох хэрэглээ

2014 онд Хятадын засгийн газар “Бит койн”-ы хэрэглээг хязгаарласнаар нэгж үнэ нь огцом буурч хөрөнгө оруулагч нарыг шоконд оруулсан. Засгийн газраас төв банк ба арилжааны банкуудыг үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон хэдий ч хувь хүн чөлөөтэй ашиглах эрхтэй. Тиймээс Хятад хэрэглэгчдийн тоо нилээдгүй хувийг эзэлсэн хэвээр байна. Бит койны гүйлгээний 59%-г юан, 30%-г доллар, 6%-г евро, үлдсэнийг бусад валют эзэлж байна.

/ эх сурвалж 2015.08.26  http://bitcoincharts.com/charts/volumepie//

Харин Герман, Канад, Норвегид татвар ногдуулж, Америкийн засгийн газар хууль батлахыг эрмэлзэж байгаа ч хараахан шийдэлд хүрээгүй байна. Японы төв банк бит койныг “ Биет хөрөнгө” гэж үзэж, татвар ногдуулж байгаа ч бит койны хууль батлагдаагүй байна. Биет хөрөнгө гэж үзсэн шалтгаан нь өөр мөнгөний төрөлд багтахгүй байсан учраас гэсэн хариу өгсөн байна. Манай Монголын хувьд бит койн хараахан нэвтэрч амжаагүй байна. Ийнхүү дэлхий даяар интэрнэт сүлжээг ашиглан асар богино хугацаанд хүчирхэгжсэн шинэ валютын эсрэг арга хэмжээг авахад улс оруудын засгийн газар толгойгоо гашилгаж байна. Учир нь аль хэдийнээ төв банкуудын хяналтгүйгээр мөнгөний үүргийг гүйцэтгэх “ Бит койн” нь зах зээлд сайн муу үр дагавраа үзүүлээд эхэлсэн бөгөөд маш болгоомжтой харьцах хэрэгтэй бие даасан мөнгөн дэвсгэрт болж хувирчээ гэхэд хилсдэхгүй болов уу.

 

 

Өсөхбаярын Үүлэн
Шиншү их сургууль
2015.8.26

Ашигласан материал:

  1. Бит койн зах зээлийн үнэ
    http://bitcoincharts.com/charts/bitstampUSD#rg1460ztgSzm1g10zm2g25zv
  2. Бит койн гэж юу болохhttps://www.youtube.com/watch?v=Um63OQz3bjo
  3. Бит койн системийн танилцуулга “A Peer-to-Peer Electronic Cash System”
    http://bitcoins.info/bitcoin.pdf

 

Хуваалцах
Үүлэн
About Үүлэн 17 Articles

Санхүү эдийн засгийн мэргэжлээр сурдаг. Хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, финтек судлаач. Шинэ мэдээ мэдээлэлийг боловсруулж чанартай нийтлэл бичихийг зорьдог.

3 Comments

  1. Өсөхбаярын Үүлэнгийн мэдээлэл таалагдлаа. Холбоо барих хүсэлтэй байна. 99068677 Нандин-Эрдэнэ өөрөөс чинь мэдээлэл авмаар бна

  2. Bayarlalaa tand.
    Hariu bicheegui udsand uuchlaaarai.
    Utsaar holbogsoh bolomjgui uchraas fb r holbogdoy.
    Ene minii fb hayg UULEN USUKHBAYAR.

Leave a Reply

Your email address will not be published.


*