Apple компани шинэ бүтээгдэхүүнээ задаллаа

“Apple” компани албан ёсоор ухаалаг спикерийн зах зээлд хөл тавьж буйгаа зарлан “Homepod“-ийг дэлгэв.

Тэдний бидэнд дэлгэж буй бүтээл нь дуу тоглуулах , мэдээлэл шалгах, гэр дотор холбогдсон бусад төхөөрөмжүүдийг удирдахад ашиглаж болох юм.

Өнгөний хувьд классик загварын цагаан болон хар гэсэн хоёр сонголттой. Мөн 7 инч өндөртэй, бие нь гаднаасаа микрофоны толгой шиг харагддаг байна. Дотор тал нь  долоон ширхэг жижиг чанга яригч, зургаан  ширхэр микрофон болон хүчирхэг A8 процессор (IPhone-той адилхан) –оос бүрджээ.

“Аpple” компани энэ бүтээгдэхүүн дээр багагүй хугацааг өгч ажилласан гэж хэлж байгаа боловч  “Amazon” болон “Google” компануудын гаргасан ухаалаг спикерүүдээс шууд санаа аван хуулбарласан гэж хэрэглэгчид үзэж байгаа юм. “Аpple” харин хариуд нь “Amazon Echo” дугаралтын хувьд тийм ч сайн биш бас утасгүй спикер(wifi speaker) “Sonos” төхөөрөмжинд дуу хоолойгоор удирдах функ байхгүй учир энэ бүгдийг хуулбарласан үгүй нь хамаагүй улам сайжруулах явдал нь хамгийн чухал зүйл юм хэмээжээ.

“Homepod” энэхүү бүтээгдэхүүн нь мэдээж “Apple”-н “Siri” хэмээх функцийг өөртөө агуулсан учир хүссэн мэдээлэлийг “Siri”-аар дамжуулан төхөөрөмжтэйгөө ярих маягаар хүлээн авах боломжтой юм. Гэхдээ тус компаны ажилтанууд бүтээгдэхүүний дугаралтан дээр илүү анхаарч ажилсан бөгөөд бусад өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдээс ялгарах зүйл нь байршил, өрөөнд буй биетүүдээс хамааран өөрийн дугарах хүрээ үзүүлэлтийг тохируулдаг явдал юм.

“Google” компаны “Home“- $129, “Amazon” компаны “Echo“(бүрэн тоноглогдсон) -$180 үнээр тус тус худалдаалагдаж байгаа бол “Homepod” нь $349 худалдаалагдах юм. Ийнхүү үнийн зөрүүтэй байгаа явдал нь дуу дугаралтыг сайжруулахад орсон өртөг хэмээн мэдэгдэгдсэн байна. 

Энэ оны сүүлээр Америк , Их британ болон Австрали улсад нээлтээ хийж эхлээд ирэх жилээс бусад улсуудад худалдаалагдах юм.

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*