NHK телевизийн 4-р сарын 11 өдрийн Тусгай дугаар : “ҮЛ ТАНИХ ВИРУСИЙН ЭСРЭГ АМЬ ӨРССӨН ТЭМЦЭЛ” ЦУВРАЛ-3

3 сарын 27-ны өдөр. 3 сарын сүүлээр Бодлогын багийнхны айж байсан Европ, Америкаас орж ирсэн хоёр дахь давлагааны дэгдэлт эхлэх гэж байлаа. Бодлогын багийн гаргасан  анализаас харахад эхний давлагааны эхлэл болох БНХАУ Ухань хотоос коронавирусийн халдвартай 11 өвчтөн ирсэн, түүн дээр 2 дахь давлагааны тохиолдлууд нэмэгдсэнээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн халдвар 200 гаруй болов.

Ошитани профессор “ Эхний халдварлалт намжаагүй байтал дараагийн давлагаа эхлэх нь өмнөхөөс илүү хүндээр тусна. Бид илүү хүчтэй арга хэмжээнүүдийг авахгүй бол давж чадахааргүй болох магадлалтай” хэмээн хэлэв.

Ханэда, Нарита нисэх онгоцны буудлаар нутагтаа ирж байгаа бүх зорчигчдоос шинжилгээ авч байгаа ба хариу гарах хүртэл бүгд хүлээх хэрэг гардаг. Ханэда онгоцны буудал гэхэд, нэг өдөрт европоос ирж буй  900 зорчигчоос шинжилгээ авч байгаа эрүүл мэндийн ажилчдын хувьд ажлын ачааллаа дийлэхгүй нөхцөл үүсэж байгаа талаар мэдээлэл ирэв. Ошитани профессор “Бид ямар нэгэн аргаар энэ тархалтыг зогсоох хэрэгтэй байна, гэхдээ одоо хорио цээрийн дэглэм барьж, бүх хүнийг шинжилгээнд хамруулах боломжгүй юм. Хэрэв халдвар нь ямар ч шинж тэмдэггүй тохиолдол /Asymptomatic Transmission/ байвал юу ч мэдэх боломжгүй болно. Тиймээс бид хүмүүс хоорондын зай авах гэх мэт арга хэмжээг авч байгаа ч , тэр нь үр дүн үзүүлж чадахгүй.” хэмээв.

Бодлогын багийн тооцоолж гаргасан графикаас үзвэл 100,000 хүн амтай Японы  нэг бүс нутагт Европ шиг хэмжээний тархалт үүснэ гэдэг нөхцөлөөр тооцоолж үзвэл, “улаан шугам” буюу ашиглах боломжтой хиймэл амьсгалын аппаратын тоо 100.000 хүнд 10.5 ширхэг оногдохоор хэмжээний байгаа. Хэрэв хоёр дахь давлагааг бид намжаахгүй бол богино хугацаанд хүнд  өвчтөнүүддээ тусламж үзүүлж чадахгүй болох эрсдэлтэй.                 / 65 наснаас дээш, ойролцоогоор 200 гаруй  өвчтөн /

3-р сарын 30-ны өдөр. Бодлогын баг  шинэ нөхцөл байдалтай тулгарав. Токио хот халдварын дэгдэлтийн эгзэгтэй үе шатанд байх үед бусад орон нутгийн хотуудад халдварын тархалт эхлэв. Сэндай дахь нэгэн ресторанд халдвар гарсан гэсэн мэдээлэл орж ирэв. Тухайн газраар үйлчлүүлсэн 300 орчим хүн байсан.

Улмаар шинээр бүртгэгдсэн халдварын тоо нэмэгдсээр,  коронавирусийн тархалт улсын хэмжээний асуудал болж хувирсан. Халдвар авсан хүний тоо гэнэт нэмэгдэх нь Орон нутгийн эмнэлгийн ор цөөн тул, эмнэлгийн ачааллаас хэтрэх аюултай юм. Маш олон газар  ийм байдал үүсэх магадлалтай.  Энэ вирусийн онцлог нь халдварлалт нэг эхлэхээр огцом нэмэгддэг. Хэдхэн хоногийн дотор Токио төдийгүй бусад хотуудад халдварлалт эрс нэмэгдэж болзошгүй.

3-р сарын сүүлээр гэхэд коронавирусийн халдвар авсан 14 хот, мужийн 26 голомтыг олж тогтоосон. Ошитани гуай голлон анхаарч байсан  Сэндай хотын үйлчилгээний газраас 12 хүн халдвар авсан нь тогтоогдсон. Тэдгээр хүмүүсээс шөнийн автобусаар зорчсон хүн хүртэл байсан. Энэ нь халдвар тараах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Фүкүи мужад ажилтан, үйлчлүүлэгч, тэдгээр хүмүүсийн ойр дотны нийт 80 хүн, Гифү мужийн шөнийн цэнгээний газраас 29 хүн, Кюүшюү хотын эмнэлгийн ажилтан, өвчтөн нийт 19 хүн халдвар авсан зэрэг голомт илэрсэн. Халдвар хэрхэн яаж тархсаныг тогтоох зорилгоор дээрх голомт бүрт, мэргэжилтнүүдийн тусгай баг ажиллаж байгаа.

       Ошитани профессор “ Хэрэв хийх юм бол нэг мөсөн онцгой байдал зарлаж, карантилах нь хамгийн үр дүнтэй. Одоо цаашид яах вэ гэдэг нь гол асуудал юм.  Тусгай багийн гишүүдийн тоо нэмэгдэхгүй болохоор энэ хэвээр байвал байдал улам хүндэрнэ. Эрүүл мэндийн төвүүдээс олон дуудлага ирнэ. Илүү өндөр чанартай мэдээлэл бүрдүүлж, явуулж өгч чадахгүй юм шиг санагдаж байна. Чанар буурч байна. Бодох цаг зав хүрэхгүй, зөв хийж байгаа эсэхдээ хүртэл эргэлзэж эхэлж байна.” хэмээн санаа алдан өгүүлж байлаа.

      Ошитани профессор вирусийн эсрэг тэмцэж буй  шалтгаан бий. 30 жилийн туршид Африк, Зүүн өмнөд Азийн орнууд зэрэг дэлхийн булан бүрт вирусийн эсрэг ажиллаж ирсэн. 2003 онд дэгдэж, дэлхийг цочроосон SARS. Хятадын Гуандун хотод үүссэн шинэ вирус онгоцоор дамжин дэлхий даяар тархаж, 8000 гаруй хүн халдвар авч, 774 хүн нас барсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын SARS тархалтыг зогсоох багийг удирдаж байсан Ошитани , тухайн үед эмч нөхдөө алдаж байсан. Үл мэдэгдэх вирусийн аюулыг мэддэг  хүний хувьд коронавирусээс айж сандарч буй ард иргэдийг хамгаалах л зорилготой.

       Ошитани профессор “Бид бүхэнд тулгараад буй асуудал бол нийгмийн эдийн засгийг дэмжих явдал юм.  Энэхүү асуудлыг газар авахуулахгүйгээр арга хэмжээ авах нь нэн чухал. Түүнчлэн хотын хүн амын хөл хорио, хорио цуцлах, дахин хөл хорио тогтоох нь дэлхийн эдийн засагт хохирол учруулна. Хүний сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг.  Залуус ирээдүйгээ харанхуйгаар харан, мөрөөдөл болсон  аж ахуй нэгжүүд ээлж дараалан хаалгаа барина. Дунд эргэм насны хүмүүсийн хөлс хүч ээ туслуулан зорьж буй зүйлс ч үгүй болно. Ирээдүй төсөөлөгдөхгүй түнэр харанхуй болон хувиргана.  Гагцхүү ийм нөхцөл байдлыг л үүсгэхээс өмнө сэргийлэх хэрэгтэй билээ” хэмээв.

4 сарын 2-ны өдөр. Коронавирусээс үүдэн япон улс онц байдал зарлав. Токио хотод 100 орчим хүн халдвар авсан. Хүнд нөхцөл байдал үргэлжилсээр . Халдварын тоон үзүүлэлт 1.7 хүнтэй байгаа одоогийн арифметик өсөлтийг 1 хүнд барих нь чухал. Цар тархалтын онц байдалд ард иргэд 3 нууцыг хэрэгжүүлэхгүй байгаа нь ажиглагдаж байна.

Шибүяагийн уушны газар 5 хүн халдвар авсан нь тогтоогдсон. Энэ хэвээрээ үргэлжилбэл халдвар илүү тархах магадлал өндөр. Голомтот халдвар тархаахгүй тал дээр анхаарлаа хандуулах нь нэн чухал. Иймэрхүү хууль дүрэмд захирагдахгүй бүлэг бүхий хүмүүсийг яавал зохистой вэ хэцүүхэн л байна. Өөрөө өөрийгөө хянах шаардлага тавиад байхад үл тоож буй хэсэг бүлэг хүмүүсийг албадан хөл хорио тогтоож болохгүй нь бас асуудал.

Цаг хугацаа давчуу байгаа тул халдварыг газар авахуулахгүйгээр яаралтай эмнэлгийн тусламж аван эмчлүүлээсэй гэж хүсэж байна. Бодлогын багийнхан удирдлагуудад цаг алдалгүй бүхий л мэдээллийг өгсөөр ирсэн билээ. Иргэдэд олон нийтийн сүлжээгээр зөвлөмж, анхааруулга, мэдээ түгээсээр байгаа. Европ Америкийн эрдэмтэн судлаачдаас нэгэн зөвлөгөө авсан. Нэг мэдээ мэдээлэл нь 10000 иргэдийн амь настай холбоотой гэсэн бодлоор ажиллаарай гэсэн. Ойрын ирээдүйг мэргэжилтэн  судлаач таамаглах боловч , хувь хүнтэй салшгүй холбоотой. Халдвар тархах нь үнэхээр эмгэнэлт явдал.  Хиймэл амьсгалын аппарат хүрэлцээгүй байгаа нь бодит байдал. Халдвараар амиа алдаж байгаа хүний тоо цаг тутам нэмэгдсээр, улс орныг мөхөөх нь цаг зуурын асуудал. Токио хотын цар тахлын халдвараас үүдэн онц байдал зарлахаар шийдсэн.

Тиймдээ ч Хүмүүс хоорондын зайг 80%-иар бууруулах шийдвэр гаргасан. Таамаглал тандалт хийсэн судалгаагаар хүмүүс хоорондын зайг 20%-иар буруулахад төдийлөн хангалттай үр дүн ажиглагдаагүй. Харин хүмүүс хоорондын зайг 80%-иар бууруулахад 10-14 хоногийн дараа тархалт багассан үр дүн ажиглагдсан. Та өдөрт 10 хүнтэй уулздаг  бол үүнийгээ 2 хүн болгоорой. Аймшигт цар тахлыг бүгдээрээ хамтдаа даван туулцгаая.

 4-р сарын 7-ны өдөр. Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар тархалтын эсрэг авах онц байдлын  арга хэмжээний хүрээнд Хүмүүс хоорондын зайг 80%-иар бууруулах шийдвэр зарласан.

Хуучин хэвийн амьдралдаа эргэн орох хүртэл бидэнд 1 жилийн хугацаа хангалттай биш билээ.  Мөн  тусгаарлагдсан амьдрал үргэлжилсээр байхуу гэвэл бас тийм биш.

Голомтолсон цар тархалтыг газар авахуулахгүй орчинд бид бүгд хүчээ нэгтгэн анхаарал болгоомжтой байх юм бол өвчлөл багасан устан үгүй болно.

    Хөтлөгч /эм/:  Студид Бодлогын багийн гишүүн Ошитани профессор хүрэлцэн ирээд байна. Та одоогийн цаг үеийн байдлыг бидэнтэй хуваалцана уу.

   Ошитани:  Үнэхээр хэцүү цаг үе ирээд байна. Эрчимт эмчилгээгээр аврах боломжтой амь насыг аварч чадахгүйд хүрээд байгаа нь өнөөгийн бодит байдал билээ. Онц байдлын үр дүн 10 хоногийн дараа харагдана. Тэр болтол халдвар авсан хүний тоо өссөөр байх магадлал өндөр байгаа. Эдгээр өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ маш чухал асуудал юм. Япон орон цар тахлыг зогсоох тал дээр санал нэгтэйгээр хүч ээ нэгтгэж байна. Онц байдал зарласан орон нутгууд олон нийт ихээр цугладаг газруудыг түр хугацаагаар хааж хүчээ нэгтгэн ажиллаж байна. Заавал ч гүй төр засгаас удирдамж хүлээн цаг алдаж суух биш аж ахуй, ард иргэд дор бүрнээ өндөржүүлсэн байдалд хөдлөх цаг болсон. Дэлхий нийтээрээ энэ харанхуйн дундаас цар тахлыг ялан дийлэхэд шаардлагатай бүхий л  арга зам хайн ажиллаж байна.  Дэлхий нийтээрээ нэг зүйл  рүү нэгдэн хөдлөхөд гарцаагүй цар тахлыг намжаах нь дамжиггүй биз ээ.

Орчуулсан: П.Баасансүрэн, В.Түвшинжаргал, М.Анударь, Д.Дуламсүрэн ,М.Лхамсүрэн, Б.Цолмон

Хянасан:  Ц.Бурмаа

Please follow and like us:

Leave A Reply

Your email address will not be published.