Author Archives: Tengisbold Gankhuyag

Танд эцэг эхийн үнэмлэх бий юу? Эцэг эх, гэр бүлийн үүрэг хариуцлагын талаарх бяцхан философи

      Монгол улсын минь ирээдүй болсон гэнэн цайлган хүүхдүүд маань зүгээр л гадаа тоглох гэж байгаад усанд живж, эсвэл архидан согтуурсан эцэг эхдээ зодуулж амь насаа алдаж буй олон гашуун мэдээнүүд Монголчууд бидний өнөөгийн нийгмийн хамгийн эмзэг сэдвүүдийн нэг болоод байна. Бодит статистик хүртэл Монгол улсад 10 эмэгтэй хүүхэд тутмын 1 нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэж хэлж байна. Тиймдээ ч бид болсон зүйлийн араас зүгээр нэг харуусаад өнгөрөх бус, нийгэм даяараа эцэг эх байхын “утга учир”, “үүрэг хариуцлага”, “гэр бүлийн харилцааны ёс зүй”-гийн талаар эргэцүүлэн бодолцож, ярилцан мэтгэлцэж, сурч мэдэх цаг нэгэнтээ иржээ. Энэхүү нийтлэлээр гэр бүлийн үүргийн талаарх гол философийн онолуудыг тайлбарлахыг зорилоо.

Read More

Please follow and like us:

Тогтвортой хөгжил ба байгаль орчны асуудал

2015 оны “Парисын Гэрээ”-р дэлхийн 196 улс орнууд хэлэлцээр хийж, аж үйлдвэрийн хувьсгалаас хойших дэлхийн дундаж температурын ихсэлтийг 1.5°С-ээр хязгаарлана хэмээх зорилтыг тогтоосон байдаг.

БОСОО ГАЗАР ТАРИАЛАН БА ӨСГӨМӨЛ МАХ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ДАРААГИЙН ХУВЬСГАЛ

Хүн төрөлхтөнд тулгамдаад буй хамгийн том асуудлуудын нэг бол яахын аргагүй хүнсний хангамжийн асуудал билээ. Зөвхөн 2014 онд гэхэд л хүн төрөлхтөн хоол хүнснийхээ хэрэглээнд нийтдээ 50 тэрбум толгой тахиа, 1.47 тэрбум толгой гахай, 545 сая толгой хонь, 300 сая толгой үхэр төхөөрсөн байна (далайн гаралтай бүтээгдэхүүнийг оруулаагүй болно).

Read More

Please follow and like us: