Category Archives: Спорт

"Бага ярьж, ихийг хий. Чи хол явнаа."

Сан Антонио Спүрсийн ерөнхий дасгуулагч, бидний андашгүй Грег Попович хэн нэгэн тоглогчоо тэнгэрт тултал нь магтах байтугай, хэвлэлийнхэнтэй аятай сайхан нээлттэй байх нь ховор хатуу самар аа. Гэхдээ долоо хоногийн эхээр Тим Данкан зодог тайлахаа зарласны дараа, яхир өвгөн 19 жил өөрийнх нь дор тоглосон залуугийн талаар нээлттэй ярьлаа. “Түүнийг орлох боломжгүй ээ. Бүтэшгүй зүйл.

Read More

"Кевин Дурант гавъяа бахархлаа хямдхан бөгжөөр сольчихлоо."

Кевин Дурант “Алтан мужийн дайчдыг” сонгосон шийдвэрийн таталцал өнгөрсөн Мягмар гаригт нэгэн найз маань над руу мэссеж бичсэнээр мэдрэгдлээ. “Бурхан минь. НБА-д юу гээч нь болоод байна аа. КД галзуурчээ. Тэд нар ер нь хожигдох уу айн?” Хариуд нь би ингэж бичив. “Лигийн хувьд  ч онцгүй л зүйлс болж өнгөрлөө дөө. Дундаж тоглогчид дэндүү гэмээр том том гэрээнүүдийг

Read More

Дайчин-5

“Төгс нэгэн гэж үгүй. Ливэрпүлийн хөгжөөн дэмжигч л биш бол…”    “Амьддаа бие биенээ хайрла” гэж Монголын гайхалтай нэгэн төр нийгмийн зүтгэлтний алдартай шүлэг байдаг. Үнэхээр л хүн гэдэг бусдын хайр, урмын үггүйгээр амьд явахгүй амьтан. Хэдий таарсан шүүмжлэл бусдыг алдаанаас нь татаж гаргаж, тус нэмрээ өгдөг байж болох ч, уужим сэтгэлийн угаас гарах урмын

Read More

Спортын сонирхолтой баримтуудаас…

   Энэ удаагийн нийтлэлээрээ уншигч та бүхний чөлөөт цагт зориулан спортын холбогдолтой янз бүрийн сонирхолтой жишээ баримтуудаас зарим нэгийг нэгтгэн хүргэхээр бэлдлээ. Таны спортын танин мэдэхүйн мэдлэгт бага ч болов хувь нэмэр болох болов уу хэмээн найдаж байна. 1. АНУ-ын мэргэжлийн 4 том спорт (Бейсбол-MLB, Сагсан бөмбөг-NBA, Хөлбөмбөг-NFL, Хоккей-NHL)-ын багийн нэрнүүд ихэнхи нь S-р төгссөн

Read More

Дайчин-4.

“Би бэлтгэлийнхээ минут бүрийг үзэн яддаг байсан. Тэр болгонд би өөртөө битгий шантар, одоо зовоод үлдсэн амьдралдаа аварга шиг амьдар гэж хэлдэг байлаа.”     Кэссиус Марселлус Клэй бидний сайн мэдэхээр Мухаммад Али.   Армений нийслэл Ереван хотын хүнгүй бөглүү нэгэн гудамжинд 15 настай хүү бүлэг хулигаануудтай гар зөрүүлэхэд хүрэв. Бүлэглэн танхайрах хулигаанууд хүүгийн гарыг хүлж, хүзүүнд

Read More

Дайчин-3.

   “Алтан медаль авах хүн гэдэг алтан медаль авах багажтай байх ёстой. Хүн гэдэг утгаараа алтан медальтан учраас л алтан медаль авч чаддаг болов уу. Тийм ч учраас хүн талаасаа ч өсөн дэвжмээр байна.” Хагино Косүкэ    Яг одоо намайг энэхүү нийтлэлээ үзэглээд сууж байх үед, Тоёо их сургуулийн(東洋大学) бассейнд нэгэн залуу амьсгаагаа багтартал сэлж

Read More

Дайчин-2

“Энэ бол зүгээр л тоглоом. Заримдаа чи ялна, заримдаа ялагдана.” Манни Пакияо    Спорт сонирхогчдын, тэр дундаа тулааны спорт сонирхогчдын олон жил хүсэн хүлээсэн, хэн ч маргашгүй “зууны тулаан” хэмээн нэрлэгдээд буй, хөнгөн жингийн боксын ертөнцийн амьд домгууд болох “мөнгө” хочит Флойд Мэйвэдэр, “пакман” хочит Манни Пакияо нарын тулаан төд удалгүй ирэх тавдугаар сарын 2-нд

Read More

Дайчин-1

Их спортын ертөнцөд өөрийн байгалиас заяасан авъяас билиг, нөр их хүч хөдөлмөрийнхөө үр дүнд бусдаас ялгарч, бүхний тэргүүнд оргилд хүрсэн тамирчид, үлгэр жишээ супер одууд өөр хоорондоо харилцан адилгүй цэгээс амжилтын гараагаа эхэлсэн байдаг. Нэг өдрийн идэх хоолоо яая даа гэж толгой гашилгах ядуу тарчиг айлд төрж өсч, амьдралын хатуу элдүүрт нухлуулан тэмцэж, бие махбодь

Read More

Бид спортоос юуг хождог вэ?

Эрүүл биед саруул ухаан оршино.  Энэ үгийг яагаад ч юм хүн болгон л мэддэг. Энгийн гэж хэлж болох энэ үг зүгээр ч нэг хүн болгоны чихэнд хадаагүй нь ойлгомжтой. Ямар нэг илүү гүн гүнзгий утга байгаа ч юм шиг. Спортоор хичээллэж бие бялдараа эрүүл чийрэг хөгжүүлэхийн зэрэгцээ, оюун ухаанаа хурцлан саруул ухааныг олж авах гэх

Read More

Ялагдашгүй-3. Нагаяма Кооки: “Бидний хувьд бэртсэн ч тэвчээд дуусгана гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй байж тоглолтонд ордог.”

“Тэсэхийн аргагүй өвдөлт, саад тотгорын дундуур, энэ тоглоомын балмад шинж чанарын дундуур манай баг улам хүчирхэг болдог. Өөрсдийгөө агуу болж чадна гэж чин сэтгэлээсээ итгэсэн хүмүүс л агуу болж чадна.” Колин Кайперник San Francisco 49ers Зочин: Нагаяма Кооки, нас 21, Акита их сургуулийн махчид багийн капитан, хувийн дугаар 7, 2014-2015 оны Японы зүүн хойд бүсийн

Read More