Category Archives: Эрүүл мэнд, Гоо сайхан

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Ахуйн дадал 16

Дадал 16. Тамхи зуун хортой хирнээ ганц ч ашиггүй.
Нэг өдрөөр ч болов эртхэн тамхинаас гарцгаая.
 

Хэрвээ та яг одоо тамхи татдаг бол бушуухан тамхинаас гарахыг зөвлөмөөр байна. “Тамхи татахаар тайвширдаг” гэж хэлдэг хүмүүс байдаг. Энэ бол маш том төөрөгдөл бөгөөд, никотины нөлөөгөөр тархи мансуурч буй л үзэгдэл.

Read More

Тамхи, хөдөлгөөний дутагдал, дутуу нойр, өдөр тутмын амьдрал дахь хорт хавдрын эрсдлүүд.

“Эхний 3 долоо хоног л тэмцчих. Зөв ахуйн дадлыг үргэлжлүүлэхийн тулд зөв систем, ухаалаг аргууд чухал.”

Хорт хавдар, ахуйн өвчнөөс сэргийлэх үр дүнтэй дадалд алдарт “Бресловын 7 дадал”-ыг нэрлэж болно. 1972 онд Америкын Калифорнын их сургуулийн профессор Бреслов орон нутгийн нийт 7000 хүнийг хамруулан, ахуйн дадал болон биеийн эрүүл мэндийн талаар том хэмжээний судалгаа явуулжээ.

Read More

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 15.

Дадал 15. Замбараагүй, тогтмол бус хооллолт хорт хавдрын эрсдлийг өндөрсгөнө буюу жигд 5-6 цагийн зайтай хооллож байх.

Хорт хавдраас сэргийлэх зөв хооллолтын дадлын сүүлийн дугаартаа “юу идэх вэ” бус “яаж идэх вэ” гэсэн хооллох аргын тухай хүрээд орхиё.

Read More

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 14

Дадал 14. Ердийн хоол хүнснээс авахад хэцүү В,С,Д витаминыг нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр авч амин дэмээ нөхөх.

Орчин үед хөрсний үржил шим муудаж байгаа болоод ч тэрүү, хүнсний ногоо, жимс жимсгэнэ төдийгөөр биед хэрэгцээтэй амин дэм, эрдэс тэжээлийг хангалттай нөхөж чадахгүй болжээ. Тиймээс хэрэгцээт тэжээлээ нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр авах шаардлага гарч ирээд байна.

Read More

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 13

Дадал 13. Каффэйныг хэтрүүлбэл шингэний дутагдалд орно буюу кофе, байхуу цай, ногоон цайг хэтрүүлэн уухгүй байх.

Бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ болсон кофе, ногоон цай зэрэг нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэсэн судалгааны үр дүн маш олон байдаг боловч, сайны хажуугаар саар гэгчээр кофе, цайг хэтрүүлэн хэрэглэснээр илрэх сөрөг муу талууд ч бишгүй дээ их байдаг байна.

Read More

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 12

Дадал 12. Түлэгдсэн мах, загас болон хүнсний нэмэлт амт оруулагчаас зайлсхийх.

 Түлэгдсэн мах, загасны харласан хэсэгт олон тооны хавдар үүсгэгч бодис агуулагддаг байна. Жишээ нь, махыг өндөр температурт шарснаар үүсэх “гетероциклик амин” (heterocyclic amine: HCA) гэх химийн нэгдэл нь амьтан дээр хийсэн туршилтаар хавдар үүсгэх шинж чанар нь тогтоогджээ.

Read More

Зуун зараанаас зугтах нь буюу шарталтаас сэргийлэхүй!

 Ажил албаны, уулзалт, үдэшлэг, цэнгээн гэх мэт олон нѳхцѳлд алкохол тодорхой хэмжээнд хэрэглэх шаардлагатай үе тохиолддог. Мэдээж энэ сайшаалтай зүйл биш ч биеэ зовоолгүйгээр маргаашаа хэрхэн гэгээтэй эхлүүлэх вэ гэдэг асуудалтай үе үе тулгардаг.

Бид яагаад шартдаг вэ?

 Шартахад олон шалтгаан нѳлѳѳлдѳг ч голдуу шартсаны дараа бие хүнд оргих, толгой ѳвдѳх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр нь алкохол биед орж ирэхэд орж ирсэн хэмжээнээсээ даруй их хэмжээний шингэнийг гадагшилуулдагтай холбоотой юм.

Read More

Үр дүнтэй унтаж амрах нь

 Их унтсан ч бага унтсан ч бие тань ядарч сульдсаар л байна уу? Та зүгээр л хий дэмий хэдэн цагийг хэвтэж ѳнгѳрѳѳгѳѳд байгаа юм биш биз?

 Унталтыг хөнгөн ба гүн гэж 2 ангилдаг. Хөнгөн унталт нь бидний бие махбодь унталтанд ордог боловч, тархи болон сэтгэл санаа ажилласаар л амарч чадахгүй байхыг хэлдэг байна. Маш их зүүдлэх хар дарах, зүүд бодит амьдралаа ялгахгүй амрах зэрэг нь энэ унталтын хэлбэрүүд юм.

Read More

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 11

Дадал 11. Хэт их идсэн үедээ 3 хоногийн нийлбэр балансаар тэнцвэржүүлээрэй.

Ажил төрөл, найз нөхдийн хүрээний уулзалт цуглаанаас болж хэтрүүлэн идсэн, хааяа хааяа өөрийгөө барьж дийлэлгүй амттан ихээр идээд сүүлд нь харамссан улсуудтай олонтаа таардаг билээ. Гэхдээ нэг удаагийн, нэг өдрийн их идэлтээс болж сэтгэлээр унаж гонсойх хэрэггүй ээ.

Read More

Таны эрүүл мэндийн мэдлэгт…

   Хөдөлгөөн бол бидний хувьд маш чухал зүйл гэдэгтэй хэн ч эргэлзэхгүй. Ихэнхи хүмүүс эрүүл биеийн гол үндэс нь хөдөлгөөн болон зөв хооллолттой хамаатай гэж ярьж хэлдэг. Бараг л мэдээжийн зүйл мэт уншигч таньд сонсогдож байж магадгүй. Гэхдээ бид ийнхүү олон дахин сонссон зүйлээ мэдээжийн мэтээр бодож санаж, эсрэгээрээ түүний үр шим, ашиг тусын талаар сонирхохоо больж ирдэг мэт надад санагддаг.

Read More