“ҮЛ ТАНИХ ВИРУСИЙН ЭСРЭГ АМЬ ӨРССӨН ТЭМЦЭЛ” ЦУВРАЛ

Та бүхэнд NHK телевизийн 4-р сарын 11-ний тусгай дугаар: “ҮЛ ТАНИХ ВИРУСИЙН ЭСРЭГ АМЬ ӨРССӨН ТЭМЦЭЛ” нэвтрүүлгийг Монгол хэлнээ хөрвүүлэн хүргэж байна.
押谷仁 Ошитани Хитоши (Тохокү ИС профессор)
合原明子 Гообарү Акико (Хөтлөгч эм)
虫明英樹 Мүшиакэ Хидэки (Хөтлөгч эр)

 Түүхэнд анх удаа “онцгой байдал” зарласан энэ 7 хоногийн мягмар гараг. Бид бүхэн 3-р сараас эхлэн сурвалжилсан, Японы вирусээс хамгаалах бодлогын багийн мэргэжилтнүүд  энэ өдөр ч гэсэн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж байлаа. Өдөр бүр дотоодод хэдэн зуугаараа нэмэгдсээр буй халдвар авагчид – энэ нь шинэ хэлбэрийн коронавирустэй тэмцэх  тэмцэл  дараагийн шатруу орохгүй бол болохгүйг сануулж буй хэрэг юм.

Бодлогын багийнхан, халдвар  асар ихээр нэмэгдэж буй Америк, Европ гэх мэт газраас ирж буй халдвар тээгчдэд авах арга хэмжээний хүндхэн асуудалтай тулгарчээ.

“Тэдгээр орноос хүмүүс маш ихээр буцаж ирж байна. Үүнийг яаж ийгээд зогсоохгүй бол япон улс сүйрч мэдэх нь..”

Мэргэжилтнүүд хэдийнэ арга хэмжээ авч эхэлсэн ч “クラスタ ー cluster” гэх халдварын  голомт шилээ даран нэмэгдсээр байна.

Ойлгомжтой болж байгаа зүйл нь, бидний мэдээгүй байхад, өдөр тутмын амьдралд  маань нэвтрэн орж  ирсээр байгаа, нэмэгдсээр байгаа  халдварын  аюул юм.

“.. үнэхээр аюултай нөхцөл байдал үүсээд байна. Хаанаас авсан нь мэдэгдэхгүй халдвар тээгчид нэмэгдвэл маш аюултай гэсэн үг….”

Яг хажууханд  байгаа АЮУЛ.

Шинэ хэлбэрийн коронавирусийн халдвар нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх мэдээлэл

Нэвтрүүлэгч /эр/: Та бүхэн шинэ хэлбэрийн вирустэй урт хугацааны туршид тэмцэнэ гэсэн сэтгэлийн бэлтгэлээ хийсэн үү. Засгийн Газар энэ долоо хоногт буюу  7-ны өдөр ард иргэдийн амьдрал төдийгүй эдийн засагт асар их нөлөө үзүүлэх аюултай  хэмээн, 7 мужид онцгой байдал зарлав. Шинэ хэлбэрийн коронавирустэй тэмцэх тэмцэл дараагийн шатандаа орсон байна.

Нэвтрүүлэгч /эм/:Өнөөдөр улс даяар шинээр 453 хүн халдвар авсныг тогтоолоо. Өнөөдрийг хүртэл халдвар авагчдын  тоо  6633, нас барсан хүний тоо 128-д  хүрээд байгаа юм.

Нэвтрүүлэгч /эр/:Халдвар авагчид огцом нэмэгдэж байгаад  айж  буй  хүн олон байгаа байх. Гэсэн ч япон улсад нөхцөл байдал тэгтлээ хүндрээгүй байгаа билээ.

Нэвтрүүлэгч /эм/: Энэ бол Оксфордын их сургуулийн судалгааны багийн гаргасан дэлхийн улс орнуудын халдварын тархацыг харуулсан график. Зөвхөн халдвар авсан хүний тоог харьцуулах нь хэцүү учир, улс бүрийн халдвар эхэлсэн цэгээс эхлүүлж   халдварын тархалтыг харьцуулсан байдал.  Улаанаар тэмдэглэсэн талбайн улс орнууд нь,  “халдвар авагсадын тоо 2-3 өдөрт 2 дахин  буюу “Хэт нэмэгдсэн” /Over shoot/ орнууд  гэсэн утгатай юм. Халдварын “Хэт нэмэгдэлт” явагдсан Америк, Испани, Итали, Хятадтай харьцуулахад Япон улс дахь халдварлалт нь харьцангуй удаашралтай байгааг  харж болно.

Нэвтрүүлэгч /эр/:Японд хамгийн анхны тохиолдол илэрсэн нь 1-р сарын дундуур бөгөөд онцгой байдал зарлах хүртлэх 3 сарын туршид, мэргэжилтнүүд энэхүү шинэ хэлбэрийн вирусийн эсрэг ямар арга хэмжээ авсаар ирсэн бэ? Мөн одоо энэ нөхцөл байдалтай хэрхэн нүүр тулж байна вэ…

Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны нэгэн өрөө. Шинэ хэлбэрийн коронавирусийн халдварын тархалтыг зогсоохоор байгуулагдсан Мэргэжлийн бодлогын багийнхан. Их сурууль болон судалгааны хүрээлэнгүүдээс цугласан 50 орчим мэргэжилтнүүд улс даяар тархсан халдварын тохиолдолд анализ хийж байна.

Хэдэн зуугаараа нэмэгдсээр байгаа халдварын тархалтаас гадна өдөр бүр тулгарах  өөр өөр  асуудлуудыг ч хэрхэн  авч үзэж , ямар арга хэмжээ авбал зохилтойг хэлэлцэн, ярилцана.

“…/4-р сарын сүүл, 5-р сарын эхээр болдог “алтан 7 хоногийн амралт”  дуусангуут  бүх их сургуулиудын хичээлийг оруулахаар  нэгдсэн мэдээлэлтэй болгохгүй бол, Токио руу ирэх залуусын хөдөлгөөн ч ихэснэ……/хэмээн ярилцана./…

Багийн ахлагчаар Тохокү их сургуулийн профессор Ошитани Хитоши гуай ажиллаж байна. Тэрээр Дэлхий дахинд SARS-ын аюул нүүрлэж байх үед ДЭМБ-т халдварын тархалтыг  зогсоох ажлын албанд ажиллаж байсан, халдварт өвчин судлалын туршлагатай мэргэжилтэн юм. Энэ өдөр ч ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцох теле хуралд оролцож саналаа хэлэв.

…ДЭМБ:  Дараагийнх нь Японоос Ошитани профессор үг хэлнэ.

…Бид эхэн үедээ нийгмийн амьдралыг хэвийн явуулж, халдварын явцыг хяналтандаа байлгаж чадаж байсан. Гэвч сүүлийн хэдэн өдөр бид үнэхээр их завгүй  ажиллаж байна. Ялангуяа Токиод халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа учраас..

Нэвтрүүлэгч: Дэлхийн 2-р дайнаас хойш хамгийн том бэрхшээл болоод байгаа шинэ хэлбэрийн вирустэй хийж буй тэмцэл. Бодлогын багийнхан болон, үл таних  вирусийн хоорондох тулаан үргэлжилсээр.

Ошитани профессор: Энэ вирусийн амьдрах стратеги нь хамгийн “зөв стратеги” юм шиг ээ.. Харагдахгүй, дээрээс нь халдвар нь төдийлөн хүнд хэлбэрээр илрэхгүй учраас олдохгүй.. тийм л вирус учраас..  SARS-тай огт адилгүй “их ухаалаг” вирус юм.

Янз бүрийн стратегиэр шинэ хэлбэрийн коронавирустэй тэмцсээр ирсэн бодлогын багийнхан, өнөөдрийг хүртэл  халдварын “Хэт тархалтыг” гаргахгүйн төлөө бүх чадлаараа хамгаалж  ирсэн.

Улс болгоны 100 мянган хүн тутам дахь нас барагсдын тоог илэрхийлсэн график. Халдварын тархац хожимдож эхэлсэн  Испани улстай харьцуулахад Япон улс 0,07 хүн гэсэн бага үзүүлэлттэй байна. Японд хамгийн анхын тохиолдол илэрснээс хойш 3 сар орчим болоод байна. Халдварт өвчний эсрэг авах арга хэмжээнд бэлтгэлгүй байсан хэдий  ч багийнхан бүх чадлаараа ажиллаж, алдаж оносоор ирсэн.

2-р сарын эхээр усан онгоцноос халдвар авагчдын тоо ихэссэн байдаг. Япон дахь халдварлагсад болон Ухань хотоос эх орондоо ирсэн хүмүүс нийлээд 20 орчим хүн л байсан. Тухайн үед мэргэжилтний хувьд нөхцөл байдлыг анхаарч байсан Ошитани профессор энэ “гайт” вирусийн  шинж чанарыг судалсаар ирсэн.

… Бүгд л усан онгоцны халдварын тухай ярьж, тархалтыг анзаараагүй. Тэр хооронд нь японд “үл үзэгдэх халдварын гинжин холбоо” үргэлжилсээр байсан. Энэ “үл үзэгдэх халдварын гинжин холбоо” нь гэнэт  илэрч гарах болно…

2003 онд дэлхий дахинд тархсан SARS-ын үед ихэнх өвчтөнүүдэд халдварын шинж тэмдэг хүндээр илэрч, эрт оношловол вирусийн тархалтаас хамгаалж чадаж байв. Гэвч шинэ хэлбэрийн коронавирусийн халдвар тээгчдэд, шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч,  эсвэл бүр ямар ч шинж тэмдэггүй байх тохиолдол байгаа нь онцлогтой юм. Ийм  шинж тэмдэгтэй хүмүүс олон нийтийн газраар явж, вирус тарааж байгаа тухай Ошитани профессор сануулж байсан юм.

Үл үзэгдэх хэлбэрээр халдвар тараасаар байгаа вируст ямар арга хэмжээ авбал зохих вэ?

/Хятад/ Хятад улсын авсан арга хэмжээ нь хотыг бүхэлд нь хааж, хүмүүсийг гадагш гарах, хоорондоо харилцахыг хязгаарласан явдал юм./Япон/ Гэвч японд дээрх арга хэмжээг албадан хэрэгжүүлэх хуулийн тогтолцоо байхгүй. /Солонгос/ Өөр нэгэн авч болох арга хэмжээ гэвэл PCR шинжилгээг нийтэд нэвтрүүлэх  юм. Шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг ч шинжилгээнд оруулж, халдвар авсан эсэхийг нь оношилж мэдсэнээр, тусаарлаж чадна.

SARS  болон MERS ийн улмаас олон  иргэдээ алдсан Сингапур болон Солонгос улсад PCR шинжилгээг хийх нь амжилттай болно гэсэн  хүлээлттэйгээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Гэвч Японд одоо шинжилгээний бэлтгэл ажил хангалттай биш байгаа учраас  PCR шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэх нь  толгой өвтгөсөн  асуудал болно. Түүнчлэн Коронаг  хэрхэн эмчлэх арга бас тодорхойгүй  байсаар байна.  Биеийн байдал нь хүндэрсэн   өвчтөний амийг аврахад зориулсан амьсгалын аппарат  100 мянган хүн тутамд  10-хан хүнд л  хүрэлцэх хэмжээнд байна. Энэ нь хөгжингүй орон гэгдэх япон улсын хувьд тийм ч өндөр үзүүлэлт биш юм. Халдвар авсан хүмүүс хурдацтай нэмэгдвэл асар олон хүмүүс нас барах магадлалтай.

Судалгааны бодлогын багийн гишүүн “Дээрх  нөхцөл байдалд  хүргэхгүйн  тулд яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй. Япон улсын хувьд  сонголт нэг л байна. Хятад, Сингапур улсууд шиг арга хэмжээг бид  авч чадахгүй тул  тухайн вирусийн сул талыг олоход чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Сайтар судалвал хаа нэгтээ тэр  гарц заавал байгаа”гэж хэлэв.

2-р сарын 25 Судалгааны бодлогын багийн үйл ажиллагаа :

Эрүүл мэндийн яам Судалгааны бодлогын ажлын багийг томилов. Тухайн багт харьяалагдах  нэгэн судлаач бол математик онолын судалгаагаар мэргэшсэн Хоккайдо Их сургуулийн  Нишиүра Хироши профессор юм.  Халдварын тархалтыг “математик онолын загвараар таамаглал дэвшүүлж, хэд дахин үржих тооцоолол гаргасан анхны судлаач юм. Судалгааны багийн анхаарлаа хандуулан ажиллаж буй гол цэг нь,  нэг халдвар тээгч хэдэн хүнд уг халдварыг  тарааж буйг тодруулах явдал юм.

Үндсэн тамаагдал :

Нэг өвчтэн цааш 2 хүнд халдвар халдаахад, халдвар тээгч  2 хүн болно. Энэ системээр халдвар  тээгч 2 дахин үржиж эрчимтэй явагдсаар 10 удаа үржигдэхэд өвчлөгсдийн тоо 2000 аас  давах болно.Судалгаанаас үзэхэд хэрэв халдвар тээгч 2 биш нэг байвал тархалтыг хязгаарлах боломж арай хялбар болно. Америк болон Италид халдвар тээгчийн тоо 2 оос 3 байгаа нь өнөөгийн зогсоож хүчирхээргүй байдлыг үүсгээд байна . Японы судалгааны багийн үндсэн зорилго бол дээрх тоог 1-д барих явдал ажээ.

Нишиүра Хироши “Анхнаасаа л халдвар тээгчдийн тоо тодорхой байсан юм биш л дээ. Халдвар авсан хүмүүсийн мэдээллийг маш сайн цуглуулж, халдварын тархалтын онцлогийг тодорхойлох зорилготойгоор уг судлагааг эхлүүлсэн”гэж хэлэв.

Ийнхүү 2 хоног нойр  авах ч сөхөөгүй  үргэлжилсэн дүн шинжилгээний үр дүнд маш чухал мэдээлэл  гаргасан. Судалгаанд хамрагдсан, халдвар бүхий 110 хүний 80% нь бусдад ямар нэг байдлаар вирусийн халдвар тараагаагүй байв. Түүгээр ч зогсохгүй үлдсэн 20% ийн тал хэсэг нь тус бүр нэг л хүнд халдвар тараасан байв.  ГЭВЧ үлдсэн 10 хүний гуравт нь итгэмээргүй байдал ажиглагдсан. Нэг хүнээс  4 болон  9 хүнд,  бүр 12 хүнд халдварласан тохиолдол илэрсэн. CLUSTER ТАРХАЛТ буюу ГОЛОМТЛОН ТАРХАЛТ гэдэг нь тодорхой боллоо.

Яагаад халдварын тархалт өөр өөр байдлаар илрээд байна вэ? Өвчтөний нас хүйс болон ажил мэргэжлийн онцлогийг тусгайлан судлаж үзсэн боловч ач холбогдол бүхий зүйл ажиглагдахгүй байсаар. Тиймээс Судалгааны багийнхан тэс өөр цэгт анхаарлаа хандуулахаар болов. Халдвар авсан хүмүүсийн газрыг тогтооход хоолны газар болон спорт заалан дахь тохиолдлууд их байв. Мөн яг тохирч байсан адил тал нь тухайн хүмүүс бүгд  агаарын солилцоо явагддаггүй, вакум орчинд байсан явдал юм . Өөрөөр хэлбэл халдварын тархалтыг идэвхжүүлэгч нь хүн бус орчин болж таарав. Ямар Нэгэн битүү байгууламжид 2 хүн харилцан ярьж эхлэхэд вирус агаарт хөөрч харилцагч этгээд рүү дамждаг болох нь тогтоогдсон юм. Агаарын солилцоогүй орчинд вирус тархах нь бусад орчинтой \агаартай орчин\  харьцуулахад 18.7 дахин халдварыг идэвхжүүлэх  нөхцөлийг бүрдүүлж өгдөг болохыг мэдэв.

(Их хөлийн газар)/密集場所/ (Агааргүй орчин)/密閉空間/(Ойрхон харилцах )/密接場面/ гэх 3 орчинд иргэд зорчихгүй байснаар, халдвар тээгчийг нэг хүнээр хязгаарлах, тархалтыг зогсоох боломж бидэнд  байна. Тиймээс эдгээр газруудаар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг хотын иргэдэд анхааруулж хэлсэн байна. 「三つの密」буюу “3 битүү” нь мэргэжлийн судалгааны багийн хувьд хамгийн анхны бодож гаргасан чухал гарц байлаа.

Судалгааны мэргэжлийн багийнхан “3 битүү” гэж нэрлэгдсэн дээрх газруудад анхаарлаа хандуулан, бөөгнөрөл үүсч буй их хөлийн газруудыг нарийвчлан шалгав. Хамгийн их санаа зовоож буй зүйл бол бөөгнөрөн буй хүмүүсээр дамжин маш хурдацтай тархах вирусийн аюул. Үүнээс сэргийлэхийн тулд Cluster тархалтыг таслан зогсоохгүй бол болохгүй ба өнөөгийн нөхцөл байдалд японд үүнээс өөр оновчтой сонголт үлдээгүй байна.

      Үргэлжлэл

NHK телевизийн 4-р сарын 11 өдрийн Тусгай дугаар: “ҮЛ ТАНИХ ВИРУСИЙН ЭСРЭГ АМЬ ӨРССӨН ТЭМЦЭЛ” ЦУВРАЛ-2

NHK телевизийн 4-р сарын 11 өдрийн Тусгай дугаар : “ҮЛ ТАНИХ ВИРУСИЙН ЭСРЭГ АМЬ ӨРССӨН ТЭМЦЭЛ” ЦУВРАЛ-3

Хянасан:  Ц.Бурмаа

Орчуулсан: Япон хэлний багш П.Баасансүрэн, В.Түвшинжаргал, М.Анударь

Холбогдох нийтлэл:

Шинэ Коронавирус гэж юу вэ

Коронавирусийн талаарх худал мэдээллийн тархалтыг бид хэрхэн зогсоож чадах вэ?