Tag Archives: Зазэн

“Хүн юу гэж бодох бол биш, би өөрөө юу хиймээр байна” юм.

Хорин тав. Өнөөдөртөө өнөөдөр гэдэг ахин ирэхгүй энэ л нэг өдрийг амьдар.

“Өнгөрснийг бүү хөө, ирээдүйг бүү хүс. Өнгөрсөн гэдэг аль хэдийн явчихсан бол, ирээдүй гэдэг ирэх болоогүй. Одоогийн нөхцөл байдлаа нягт нарийн ажиглаж, тод томруун харъя. Одоо хийх ёстой зүйлээ хичээл зүтгэл гарган гүйцэтгэе.”
Пали канон

Read More

Please follow and like us:

Цаг нь ирэхэд арилан одох энэ амь насыг хязгаарт нь тултал амьдарцгаая.

Хорин гурав. Юун түрүүнд биедээ шигдсэн шунал гэгч хорт сумыг сугалцгаая.

“Хорвоо дээрх хүмүүн гэдэг үхэлд хөөгдөн, хөгшрөлийн сумаар хүрээлэгдэж, хуял тачаалын суманд оногдон, шуналд түлэгдэн оршимуй.”
Самютта Никаяа

Read More

Please follow and like us:

Хүн гэдэг өдөр өдрөөр үхэл рүүгээ ойртон буй.

Хорин нэг. Жинхэнэ үнэнийг мэдэх хүн энэ хорвоод нэгээхэн ч үгүй.

“Харанхуй-Авидъя”
Зэн үг

Христийн номлолд энэ хорвоо бурхны гараар бүтсэн гэж үздэг. Түүний “гэрэлтүүл” гэсэн зарлигаас бүх юм анх үүссэн гэдэг. Тун ч их гэгээлэг хорвоогийн үзэл биш гэж үү?

Read More

Please follow and like us:

Өөрийгөө хаяж гэмээнэ анх жинхэнэ аз жаргалтай учирна.

Арван ес. Хүний амьдралд баяр гуниг, зовлон жаргал цөм байж гэмээнэ аз жаргалтай.

“Анандаа, энэ хорвоо юутай үзэсгэлэнтэй, хүний амьдрал юутай амттай.”
Махапаринирвана судар

Буддагийн хайрт шавь Ананддаа хэлсэн дээрх үгийг сонсоход Луис Армстронгийн “Вондэрфул Ворлд” санаанд орно.

Read More

Please follow and like us:

Ус агаар гэх мэт мэдээжийн оршихуй байх тусмаа л тэдэнд таларх.

Арван долоо. Хүний амьдрал гэдэг хавар, зун, намар, өвлийг туучин байж эцэслэх буюу.

“Хавар нь цэцэг, зун нь хөхөө шувуу, намар нь сар, өвөл нь цас гэхчилэн дөрвөн улирал ээлжлэн хөврөх буй за.”
Доогэн

Read More

Please follow and like us:

Бодит байдлыг үгээр илэрхийлэх аргагүй.

Арван тав. Хүн юм бол загас ч биш, шувуу ч биш, хүн л бай.

Загас усандаа умбахад усны хязгаар гэж үгүй.
Шувуу тэнгэртээ дүүлэхэд тэнгэрийн хязгаар гэж үгүй.
Загас усаар амиа хийж, шувуу тэнгэрээр амиа хийдэг юм.
Доогэн

Read More

Please follow and like us:

Амьдрал гэдэг амьдрах л зүйл болохоос олж мэдэх зүйл бус. 

Арван гурав. Өстний минь нүд хорсом дүр төрх, тэр л өөрөө би.

“Толь үгүй бол нүүрээ харж эс чадна
Дайсан үгүй бол муугаа мэдэж эс чадна.”
Ничирэн

“Толь миний нүүрийг үнэн мөнөөр нь харуулдаг шиг, өстөн дайсан миний сул талыг зааж өгнө.”

Чамд ч бас өршөөж боломгүй нэгэн байгаа биз дээ?Тэрний яг юу нь өршөөж боломгүй вэ?

Read More

Please follow and like us:

Сая сая дайснаас илүүтэйгээр өөрөө өөрийгөө ялан дийл.

Арван нэг. Нэг алхам урагшилбал, нэг алхам зорилгодоо ойртоно.

“Бага багаар урагшилан байхад
Барж хүршгүй зай гэж үгүй
Үнэнээр зүтгэн тэмүүлэхэд
Үр дүн нь хэмээвээс
Өчүүхэн жижиг ч горхины ус
Үхэр чулууг ч бутлан урагшилдагтай адил.”
Кумаражива

“Зорилгынхоо төлөө зогсолтгүй хичээн зүтгэх аваас боломжгүй зүйл гэж үгүй. Яадаг ч байсан зүтгээд л байгаарай. Горхины ус ч зогсолтгүй урссаар том чулууг ч буталдаг юм шүү.”

Read More

Please follow and like us:

Зүүд мөрөөдлөөсөө сэрж, нүдний өмнөх бодит байдлыг харцгаая.

Eс. Жинхэнэ эд үнэрээ эс үнэртүүлнэ. 

“Анхилам үнэрийг шингээсэн хүмүүн.”
Шинран (Камакура эрин)

Сарнай цэцэг хэн нэгэнд үзэсгэлэнтэй харагдахын тулд цэцэглэдэггүй. Байгаагаараа л цэцэглэж байгаа нь тэр. Тийм ч учраас гайхамшигтай үзэсгэлэн төгс. Лаванда цэцэг өөрийгөө сайхан үнэртэй гэж боддоггүй.

Read More

Please follow and like us:

Шатаж буй мэт сэтгэлээр хийх ёстой зүйлээ хий.

Долоо. Өнөөдөр сайн, маргааш бүр илүү сайн, хэтдээ хамгийн сайн уруу. 

“Оролдох тусам болоогүй ажгуу”.
Шюүмонкаттошюү

“Би ч мөн болоогүй байна даа” гэж хэлэх нь бий. Гэхдээ энэ өгүүлбэрийн “болоогүй байна даа” гэсэн үг хоёр утгыг агуулна. Эхнийх нь хаа байсын би ч дээ гэсэн гэмшсэн утга. Хоёрдох нь дуусах болоогүй ээ явах зам урд минь зөндөө байна гэсэн өөдрөг утга. “Оролдох тусам болоогүй ажгуу” гэсэн хэлц үг энэ хоёр утгыг хоёуланг нь агуулжээ.

Read More

Please follow and like us: