Tag Archives: Хүч бадраах үгс

Өөрийгөө хаяж гэмээнэ анх жинхэнэ аз жаргалтай учирна.

Арван ес. Хүний амьдралд баяр гуниг, зовлон жаргал цөм байж гэмээнэ аз жаргалтай.

“Анандаа, энэ хорвоо юутай үзэсгэлэнтэй, хүний амьдрал юутай амттай.”
Махапаринирвана судар

Буддагийн хайрт шавь Ананддаа хэлсэн дээрх үгийг сонсоход Луис Армстронгийн “Вондэрфул Ворлд” санаанд орно.

Read More

Please follow and like us:

Ус агаар гэх мэт мэдээжийн оршихуй байх тусмаа л тэдэнд таларх.

Арван долоо. Хүний амьдрал гэдэг хавар, зун, намар, өвлийг туучин байж эцэслэх буюу.

“Хавар нь цэцэг, зун нь хөхөө шувуу, намар нь сар, өвөл нь цас гэхчилэн дөрвөн улирал ээлжлэн хөврөх буй за.”
Доогэн

Read More

Please follow and like us:

Бодит байдлыг үгээр илэрхийлэх аргагүй.

Арван тав. Хүн юм бол загас ч биш, шувуу ч биш, хүн л бай.

Загас усандаа умбахад усны хязгаар гэж үгүй.
Шувуу тэнгэртээ дүүлэхэд тэнгэрийн хязгаар гэж үгүй.
Загас усаар амиа хийж, шувуу тэнгэрээр амиа хийдэг юм.
Доогэн

Read More

Please follow and like us:

Амьдрал гэдэг амьдрах л зүйл болохоос олж мэдэх зүйл бус. 

Арван гурав. Өстний минь нүд хорсом дүр төрх, тэр л өөрөө би.

“Толь үгүй бол нүүрээ харж эс чадна
Дайсан үгүй бол муугаа мэдэж эс чадна.”
Ничирэн

“Толь миний нүүрийг үнэн мөнөөр нь харуулдаг шиг, өстөн дайсан миний сул талыг зааж өгнө.”

Чамд ч бас өршөөж боломгүй нэгэн байгаа биз дээ?Тэрний яг юу нь өршөөж боломгүй вэ?

Read More

Please follow and like us:

Сая сая дайснаас илүүтэйгээр өөрөө өөрийгөө ялан дийл.

Арван нэг. Нэг алхам урагшилбал, нэг алхам зорилгодоо ойртоно.

“Бага багаар урагшилан байхад
Барж хүршгүй зай гэж үгүй
Үнэнээр зүтгэн тэмүүлэхэд
Үр дүн нь хэмээвээс
Өчүүхэн жижиг ч горхины ус
Үхэр чулууг ч бутлан урагшилдагтай адил.”
Кумаражива

“Зорилгынхоо төлөө зогсолтгүй хичээн зүтгэх аваас боломжгүй зүйл гэж үгүй. Яадаг ч байсан зүтгээд л байгаарай. Горхины ус ч зогсолтгүй урссаар том чулууг ч буталдаг юм шүү.”

Read More

Please follow and like us:

Зүүд мөрөөдлөөсөө сэрж, нүдний өмнөх бодит байдлыг харцгаая.

Eс. Жинхэнэ эд үнэрээ эс үнэртүүлнэ. 

“Анхилам үнэрийг шингээсэн хүмүүн.”
Шинран (Камакура эрин)

Сарнай цэцэг хэн нэгэнд үзэсгэлэнтэй харагдахын тулд цэцэглэдэггүй. Байгаагаараа л цэцэглэж байгаа нь тэр. Тийм ч учраас гайхамшигтай үзэсгэлэн төгс. Лаванда цэцэг өөрийгөө сайхан үнэртэй гэж боддоггүй.

Read More

Please follow and like us:

Шатаж буй мэт сэтгэлээр хийх ёстой зүйлээ хий.

Долоо. Өнөөдөр сайн, маргааш бүр илүү сайн, хэтдээ хамгийн сайн уруу. 

“Оролдох тусам болоогүй ажгуу”.
Шюүмонкаттошюү

“Би ч мөн болоогүй байна даа” гэж хэлэх нь бий. Гэхдээ энэ өгүүлбэрийн “болоогүй байна даа” гэсэн үг хоёр утгыг агуулна. Эхнийх нь хаа байсын би ч дээ гэсэн гэмшсэн утга. Хоёрдох нь дуусах болоогүй ээ явах зам урд минь зөндөө байна гэсэн өөдрөг утга. “Оролдох тусам болоогүй ажгуу” гэсэн хэлц үг энэ хоёр утгыг хоёуланг нь агуулжээ.

Read More

Please follow and like us:

Хэрэгжүүлэх тусам, замын уртыг мэднэ.

Тав. Амьдралын зовлон зүдгүүрийн үндэс нь шунал тачаал. Эхлээд шунал тачаалаа хаяцгаая. 

“Мэлмий нээгдэхүй дор Сугар гариг.”
Зэн үг.

Бурхан Будда одоогоос 2500 жилийн өмнө Энэтхэгт мэндэлжээ. Хааны хөвүүн болон мэндэлсэн тэрбээр хүүхэд наснаасаа ямарваа нэгэн зовлон зүдгүүрийг үл амсан амьдарч асан авч, хангалуун амьдралын урсгалд нэг л өдөр “амьдарна гэдэг хүнд хүчир” болохыг гүнээ ухаардаг.

Read More

Please follow and like us:

Хүсэх аваас хясаж, орхих аваас олдоно.

Гурав. Сургаал гэдэг хэрэгжүүлж гэмээнэ анх үр дүнгээ өгнө.

“Эс үйлдэж хоосон үхвээс, эцэст харамсана. Сайн оточ өвчнийг мэдэж, тан үйлдэнэ. Уух эсэх нь оточийн хариуцлага бус авай.”
Кумаражива

“Юу ч хийлгүй хоосон үхвээс эцэстээ харамсах нь мэдээж биз ээ. Би, эмч хүн өвчтний байдалд тааруулж хамгийн сайн тохирох эмийг өгдөг шиг сургаал оюунаа номлодог. Түүнийг хэрэглэх үгүй нь эмчийн хариуцлага биш шүү дээ.”

Read More

Please follow and like us:

Яг одоо, яг энд өөрийн амь насаар амьдар.

Нэг. Орчлон хорвоог өөрчилж эс чадах авч, өөрийн сэтгэлийг яаж ч өөрчилж болно.

“Уян хатан зориг тэвчээрийн нөмрөгийг биедээ зүүхүй.”
Бадамлянхуан судар

Адам, Ева 2 бурхны идэхийг хориглосон жимсийг идсэнээсээ болж диваажингаас хөөгдөж, газар дэлхий дээр ирсэн тухай үлгэр байдаг. Тэр үед бурхан тэр хоёрт ийн хэлжээ.

Read More

Please follow and like us: