Tag Archives: Ялагдашгүй

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 15.

Дадал 15. Замбараагүй, тогтмол бус хооллолт хорт хавдрын эрсдлийг өндөрсгөнө буюу жигд 5-6 цагийн зайтай хооллож байх.

Хорт хавдраас сэргийлэх зөв хооллолтын дадлын сүүлийн дугаартаа “юу идэх вэ” бус “яаж идэх вэ” гэсэн хооллох аргын тухай хүрээд орхиё.

Read More

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 14

Дадал 14. Ердийн хоол хүнснээс авахад хэцүү В,С,Д витаминыг нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр авч амин дэмээ нөхөх.

Орчин үед хөрсний үржил шим муудаж байгаа болоод ч тэрүү, хүнсний ногоо, жимс жимсгэнэ төдийгөөр биед хэрэгцээтэй амин дэм, эрдэс тэжээлийг хангалттай нөхөж чадахгүй болжээ. Тиймээс хэрэгцээт тэжээлээ нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр авах шаардлага гарч ирээд байна.

Read More

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 10

Дадал 10. Амны хөндий, улаан хоолойн ханыг гэмтээх хэт халуун хоол унднаас болгоомжлох.

Өдийг хүртэлх дадлууд дээр гарсан шиг хоол хүнсний төрөл зүйл бус, төлөв байдал, ялангуяа температурт мөн анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэт халуун хоол хийгээд ундааг хэрэглэхгүй байх явдал юм.

Read More

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 9

Дадал 9. Өдөрт хагас шоо дүфү буюу “тариан талбайн мах” шар буурцгийг хэрэглэж занших.

Буурцгийн төрлүүд дотроос уургийг хамгийн ихээр агуулдаг нь шар буурцаг буюу “soybean” юм. Тийм ч учраас шар буурцгийг “тариан талбайн мах” гэж нэрлэх нь бий. Японд гэхэд, шар буурцаг, түүгээр хийдэг дүүфүү, мисо, буурцгийн цуу зэрэг нь эрт дээр үеэс ард олны эрүүл мэндийг тэтгэх амин чухал эрдэс тэжээлийн эх үүсвэр болсоор өдийг хүрчээ.

Read More

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 8

Дадал 8. Сардин, гэлэм зэрэг хөх нуруут загаснаас n-3 хэлбэрийн сайн тосыг авах.

Өмнөх дадлуудаараа мал амьтны мах, өөх, сүү цагаан идээ зэргийн хэрэглээндээ сайтар анхаарч, тэднээс авах амьтны гаралтай өөх тосыг болж өгвөл бага хэмжээнд байлгаарай гэж зөвлөсөн билээ. Гэхдээ өөх тосны дотор идэвхтэй авахыг зөвлөмөөр нэгэн үр өгөөжтэй тос бас байна. Энэ нь n-3 хэлбэрийн буюу Омега-3 гэгддэг ханаагүй өөх тос юм. Омега-3 нь хүний бие дотор үүсч бий болдоггүй тул заавал гаднаас авах хэрэгтэй болдог тос.

Read More

Эхлээд амжилт, дараа нь нойр

“Газар дэлхийг хөлөөрөө үнсэж буй мэт алх.” Тич Нат Хан “…Дэлхийн сагсан бөмбөгийн тод гэрэлтэх од Коби Брайнт, сүүлд гарсан “Thrive” ном нь №1 бэстселлэр болсон Huffington Post мэдээллийн группын үндэслэгч хатагтай Ариана Хаффингтоныг зөөлөн бөхийж үнслээ. Дараагийн 2 цагийн турш манай 2 өөрсдийн ололт амжилт, тулгарсан саад бэрхшээл, өөрсдийгөө цэнэглэхэд тусалдаг бясалгалын тухай, мөн

Read More

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 7

Дадал 7. Хүнсний эслэгийг тогтмол авах буюу гэдэс дотроо хайрлах

   “Хүнсний эслэг” гэж юу вэ? Хүнсний ногоо болон үр тариа, далайн ургамал зэрэгт агуулагддаг “шингэц муутай” утаслагийг хэлж байгаа юм. Хүний биед шингэж, нялзалгүй гадагшилдаг болохоор нь шим тэжээлийн бодис биш гээд авч хэлэлцдэггүй байсан үе саяхан. Гэвч сүүлийн үед хүний бие дэх холестериний нэвчилтийг зогсоодог үйлчилгээ нь батлагдсанаар хүнсний эслэгийн алтан үе ирсэн гэж хэлж болно.

Read More

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 6

Дадал 6. “Муу тос”-ноос хол байх.

  Саяхнаас “транс өөх” гэсэн нэр сонсогдох болж, хүний биед хортой, сөрөг нөлөөллүүдийнх нь тухай ихээр ярих болжээ. Эерэг, сайн тал нэг ч тогтоогдоогүй “транс өөх” гэгч энэ тос хүний биед чухам яаж нөлөөлдөг юм бол?

Read More

“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 5

Дадал 5. Калорийн хэмжээнд санаа зовж байхаар нүүрс усанд санаа зов.

   Хэт таргалалт, чихрийн шижин (diabetes) гэх мэт ахуйн өвчлөлүүдийн эмчилгээнд хүнсэнд агуулагдах калорийн хэмжээг хязгаарлах заавар зөвлөгөө их байдаг нь анзаарагддаг. Гэвч калорийн хэмжээг хязгаарлалаа гээд таргалалтаас ч, чихрийн шижингээс ч хамгаалж чаддаггүй нь хэдийн тогтоогдож, Америкт л гэхэд калорийн хязгаарлалт биш, нүүрс усны хязгаарлалтад илүү анхаарах болжээ.

Read More