Уншигч та бүхэнд шинэ өдрийн мэнд хүргэе. Манай сайт нь нийтлэл бичих идэвхтэй (сард дор хаяж 1 нийтлэл бичих), идэвхгүй (жилд 1 нийтлэл бичих) гишүүдийг хайж байна. Үүнд тавигдах шаардлага нь монголчууддаа үнэн зөв баттай эх сурвалж бүхий мэдээллийг түгээх хүсэл эрмэлзэлтэй байвал хэн ч байж болно.

Та бичиж чадахгүй гэж санаа зовох хэрэггүй.

  Их Нүдэн баг нь шинээр орж ирсэн гишүүн нь эхний гурван нийтлэлээ багийн туршлагатай гишүүнээр хянуулж засаад веб хуудсанд нийтэлнэ. Таны бичсэн зүйлийг хоёрдогч хүний нүдээр харснаар өгүүлбэрүүдийг илүү ойлгомжтой болгож засах боломжтой юм. Ингэснээр мэргэжлийн бус хүн ч ойлгохоор нийтлэлийн найруулгатай болно. Харин та энэ явцад бичих ур чадвараа сайжруулж болох юм.

  Манай багт ажиллах давуу тал нь олон төрлийн мэргэжил бүхий баг хамт олонтой болох (цахим харилцаатай), бичих ур чадвараа сайжруулах зэрэг юм. Харин сул тал нь манай багийн ажил 100 хувийн сайн дурын ажил учраас мөнгөн орлого байхгүй. Гэхдээ ур чадварын болон сэтгэл ханамжийн ашигтай байна.

  Манай баг “Нийгэм, улс төр”, “Эдийн засаг”, “Шинжлэх ухаан”, “Эрүүл мэнд, спорт”, “Хувь хүний хөгжил”, “Чөлөөт” гэсэн ангиллаар нийтлэл бичиж байгаа. Эдгээр нь дараах онцлогуудтай.

  “Нийгэм, улс төр”, “Эдийн засаг”, “Шинжлэх ухаан”, “Эрүүл мэнд, спорт” гэсэн ангилалд орох нийтлэлүүдэд нь үнэн зөв, эх сурвалж бүхий мэдээлэл байхыг шаардана. Гадаадын мэдээ, сэтгүүлийн шууд орчуулга байж болох ба энэ тохиолдолд “Дэлхийн хэвлэлд” гэсэн тагтайгаар оруулна.

   “Хувь хүний хөгжил” сэдэв доор боловсрол, сургаалууд, өөрийгөө хөгжүүлэх дадал, зуршлын тухай, эсвэл өөрт тохиолдсон сургамжит үйл явдлын тухай нийтлэлүүд байж болно. Гэхдээ олон нийт рүү шууд дайрч давшсан үг хэллэг, агуулгаас зайлсхийхийг шаардана.

  Харин “Чөлөөт” сэдэвт дээрхийн алинд нь ч үл хамаарагдах нийтлэлүүдийг багтаана. Үүнд уншсан номынхоо сэтгэгдэл (“Номын амт” таг), хүмүүсийг хөгжөөн баясгах сэдэл бүхий нийтлэлүүд зэрэг байж болно.

  Хэрвээ танд манай сайт, манай багийн ажил таалагдаж байвал [email protected] хаягаар холбогдоорой. Ямар ч төвшинд суралцаж буй оюутан залуус, ямар ч ажил эрхэлж буй хүмүүст манай багийн үүд хаалга үргэлж нээлттэй байгаа.

By Nara

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *