1862 онд Лондон хотод болсон олон улсын үзэсгэлэнд анхны нийлэг хуванцрыг (пластик) бүтээж танилцуулсан бөгөөд хүн төрөлхтөн анх удаагаа пластик гэдэг зүйлтэй танилцсан нь энэ байлаа. Пластик гэдэг нь Грекийн plastikos (хэвэнд цутгах гэсэн утгатай) гэдэг үгнээс гаралтай бөгөөд дэлхийн 2-р дайны дараа пластик материалын хөгжилд асар том дэвшил гарч эхэлсэн байдаг. Шалтгаан нь 2-р дайны үер пластикийн аж үйлдвэрт АНУ-ын засгийн газар маш их хөрөнгө оруулалт хийж пластикийн аж үйлдвэрийн хүчтэй дэд бүтцийг байгуулсан байв. Ингэж пластик материал хүн төрөлхтний амьдралын нэг хэсэг болсон билээ.

Зураг 1. Герман улсад 4 өөр голын уснаас илрүүлэсэн микропластик. https://en.wikipedia.org/wiki/Microplastics#/media/File:Microplastics_in_sediments.jpg

Гэвч пластик материалд нэг асуудал гарч ирсэн. Дахин боловсруулагддаг материал биш тул хог хаягдлын ихэнх хэсгийн бүрдүүлэх болсон билээ. Түүнээс гадна одоо үед нэг санаа зовоосон асуудал гарч ирсэн нь микропластик юм. Хаа сайгүй хаягдсан пластик материалууд микропластик болон задарч дэлхийн өнцөг булан бүрт тархан далай, агаар, хөрс мөн түүнчлэн бидний хоол хүнсэнд хүртэл агуулагдаад эхэлжээ. Саяхан л гэхэд хүний цуснаас микропластик илэрч хүн төрөлхтнийг айдаст автуулаад байна.

Тэгвэл Америкийн Тарлетон мужийн их сургуулийн химичдийн баг окра, зуун наст, кактус зэрэг ургамлын полисахарид нь усанд агуулагдах аюултай микропластикийг арилгахад өндөр үр дүнтэй байна гэдгийг зарлалаа. Ялангуяа окрагын полисахаридуудыг фенугрек ургамалтай хослуулахад далайн уснаас микропластикийг маш сайн цэвэрлэж чадаж байсан бол окрагын полисахарид нь дангаараа цэнгэг усыг хамгийн сайн цэвэрлэж байжээ. Хамгийн гол нь ургамалд суурилсан химийн бодисууд нь байгаль орчинд хоргүй бөгөөд цаашид илүү гүнзгий судалгаануудыг хийхээр эрдэмтэд өдөр шөнөгүй ажиллаж байна.

Зураг 2. Окра

Эх сурвалж:

https://phys.org/news/2022-03-chemists-cook-microplastics-okra.html?fbclid=IwAR0cb_dLLaE9t6CdT-gpNVajeMUxnzxs_Dt74dYNS_NfC7f1Jx97t5Ecie4

One thought on “Микропластик vs Ургамал”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *